Анхаар: Хуучин авто машин худалдаж авахаар шийдсэн бол нэн түрүүнд мэргэжлийн засварчинд үзүүлж оношилгоо хийлгэх хэрэгтэйг санаарай. Үүнээс гадна Замын Цагдаагийн Ерөнхий Газраас машиныхаа талаар мэдээллийг гаргуулж авах нь зүйтэй юм.
1
"Volkswagen Passat B3"
Түүхэн авто машин болох “Volkswagen Passat B3” нь анх 1980 онд худалдаанд гарч байсан бөгөөд хамгийн сүүлийн загвар нь 1993 онд гарч байжээ. Хэдийгээр сүүлийн загвар гараад нэлээд олон жил өнгөрсөн ч та орчин үед шинэлэг байдлаа хэвээр хадгалсан "Volkswagen Passat B3"-тай таарч мэднэ. Энэ нь уг машиныг чанартай, найдвартай болохыг илтгэж байгаа юм. "Volkswagen Passat B3" 4 төрлийн загвартайгаар гарч байсан бөгөөд дизель болон бензин хөдөлгүүртэй, загвараасаа хамаарч механик 5 араатай байдаг. Харин хаалганы хувьд 4 эсвэл 5 хаалгатай байжээ.
2
"Mercedes-Benz W124"
Германы компанийн хамгийн чанартай, алдартай загваруудын нэг "Mercedes-Benz W124" нь одоо ч гэсэн өөрийн загварлаг хэв шинжээ алдаагүй байгаа билээ. Үүний анхны загвар 1984 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд “Mercedes-Benz W124” седан нь 1995 он хүртэл, харин кабриолет болон купе 1996 он хүртэл үйлдвэрлэгдэж байсан юм. Нийт 340 мянга орчим "Mercedes-Benz W124" зарагдсан гэдэг. Хэрэглэгчдийн сэтгэгдлээс харахад энэхүү машин өнгөрсөн зууны хамгийн тохитой, найдвартай авто машин байжээ.
3
"Toyota Camry XV30"
Энэхүү авто машин нь 2001-2016 онд үйлдвэрлэгдэж байжээ. "Toyota Camry XV30" нь хөдөлгүүрийн сонголт ихтэй бөгөөд та 150-210 морины хүчин чадалтай 10 төрлийн хөдөлгүүрээс өөрийн сонирхолд нийцүүлэн сонгох боломжтой. Үүнээс гадна механик болон автомат араатай. Ерөнхийдөө “Toyota Camry XV30”-ийг найдвартай, энгийн, өдөр тутам хэрэглэхэд эдийн засагт хэмнэлттэй автомашин хэмээн тодорхойлж болно.
4
"Audi 100 C4/A6 C4"
“Audi 100 C4/A6 C4”-ийн үе 1994 онд эхэлж байсан юм. Энэхүү загвар найдвартай гэдгээрээ бусад авто машинуудаас ялгарч байсан бөгөөд өмнөх загваруудаа бодвол нэлээд их өөрчлөлттэй байсан гэнэ. Тодруулбал 1995 оноос уг машин “Quattro” системтэй болсон нь авто машин сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан байна. Мөн та өөрийн хүсэлд нийцүүлэн бензин эсвэл дизель хөдөлгүүртэйгээс нь сонгох боломжтой бөгөөд механик болон автомат араатай аж.
5
"Nissan Maxima A32"
Найдвартай, хэрэглэхэд хялбар энэхүү авто машин нь маш хурдан нэр алдартай болж чаджээ. Анхны загвар 1994 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд “Nissan Maxima A32” нь седан болон универсал гэсэн хоёр хувилбартай. Харин хөдөлгүүрийн сонголт тийм ч их биш бөгөөд 140-193 морины хүчин чадалтай юм.