Хүн төрөлхтөн нарны аймгийг орхихын тулд хэр удаан аялах вэ?

Сансрын аялал хийн бусад гараг эрхэс дээр хүрнэ гэдэг асар олон хүний мөрөөдөл. Гэхдээ одоогийн байдлаар хүний хөл хүрсэн цорын ганц сансрын биет нь манай хамгийн ойрын хөрш сар хэвээр байна. Бусад галактикт хүрэхийн тулд эхлээд бид дор хаяж нарны аймгаа орхих хэрэгтэй. Гэвч одоогийн технологийн хүчээр хэр хугацаа зарцуулж байж бид энэ зорилгодоо хүрэх вэ?

Хүн төрөлхтөн нарны аймгийг орхихын тулд хэр удаан аялах вэ?

Өмнө нь хэлсэнчлэн бидний хүрсэн цорын ганц сансрын хөрш сар хүртэлх зай 384,400 км билээ. Үүнийг ямар их зай вэ гэдгийг ойлгохын тулд нэгэн жишээг танилцуулъя. Дэлхийн бүсэлхий буюу Экваторын шугам нь нийтдээ 40,076 км урт бөгөөд түүнийг 120 км/ц-ийн хурдаар туулна гэвэл 14 өдөр зарцуулна. 

Дээрх баримтаас үзвэл дэлхийгээс сар хүртэлх зай 10 гаруй экваторыг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Тэгэхээр 120 км/ц хурдтай тээврийн хэрэгслээр 133 өдөр явж байж тэнд хүрнэ гэсэн үг. Гэхдээ мэдээж сансрын пуужин гэдэг машин шиг удаан биш. Дэлхийн анхны саранд хүрсэн пуужин Apollo 11 нь 1969 онд ердөө 76 цаг аялаад зорьсон газартаа хүрсэн байдаг. Харин New Horizons хэмээх сансрын хөлөг 2005 онд хөөрөөд нарны аймаг дахь хамгийн хол гараг Дэлхийн ванд хүрэхийн тулд 9 жил 5 сар 25 өдөр зарцуулсан юм. Тус хөлөг нь цэвэр автомат удирдлагатай байсан бөгөөд дотор нь нэг ч амьд амьтан байгаагүй гэдгийг санах хэрэгтэй.

Үүний дээр нарны аймгаас ингээд гарахгүй. Нарны аймгаас бүрэн гарч явна гэдэг нь түүний таталцлын хүрээг орхиж гарахыг хэлнэ. Одоогийн байдлаар ингэж чадсан сансрын хөлөг байхгүй. 

Дэлхий болон сар хоорондын зай

Тэгэхээр хүн суусан сансрын хөлөг хэр удаж байж ижил зайг туулах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Одоогийн байдлаар дэлхийгээс хамгийн хол зайд аялсан хэлэг нь Voyager 2 юм. Тус хөлөг нь 1977 онд хөөрсөн бөгөөд 2018 онд дэлхийгээс хамгийн хол аялсан хөлөг болсон ч нарны аймгаас бүрэн гарч чадаагүй хэвээр байна. Түүний хурд нь 58,000 км/цаг гэдгийг энд дурдах нь зүйтэй. 

Нарны аймгаас гарахын тулд нийтдээ 149,597,871 км зайг туулах ёстой хэмээн эрдэмтэд үздэг. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан сансрын хөлгөөр Parker Solar Probe нэрлэгддэг. тус хөлөг нь 61,000 км/цаг хурдлах чадалтай. Ийм хурдаар 30 мянган жил болж байж нарны аймгаас бүрэн гарч чадна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()