Аялал зугаалгаар явахдаа заавал хийж идэх 5 төрлийн шорлогны жор

2022-07-09, 13:47
1,995

Аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулж хүн бүр л агаар салхинд гарч шорлог хийж идэхээр төлөвлөж байгаа болов уу? Тэр ч утгаараа бид танд зориулж олон төрлийн аргаар шорлог хийх жорыг хүргэж байна. Та бүхэн амралтын өдрүүдээ гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй.

Аялал зугаалгаар явахдаа заавал хийж идэх 5 төрлийн шорлогны жор

Хэрхэн махаа сонгох вэ?

Шорлогонд хонины мах илүү тохиромжтой байдаг. Түүнчлэн та шорлогоо хонины сүүлтэй хослуулбал илүү шүүслэг, сайхан амттай болно гэдгийг санаарай.

Махаа амтлах:

Хонины махыг амтлахад 2-4 цаг байхад л хангалттай юм. Ингээд бид танд 3 кг махыг олон төрлөөр хэрхэн амталж болохыг зааж өгье.

1 Сонгинотой шорлог

Орц:

  • 1-2 ширхэг сонгино
  • Давс, нунтаг хар перец амталгаагаар

Хийх арга:

Хэдий чинээ их сонгино байна төдий чинээгээрээ мах тань илүү амттай болно гэдгийг санаарай. Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчээд бусад хүнсний ногоо болон амтлагчаа нэмж холиод, сайтар хутгахад л хангалттай юм.

Сонгинотой шорлог

2 Сонгины шүүсээр амталсан шорлог

Өмнөх жороос ялгаатай нь энд зөвхөн сонгины шүүсийг л хэрэглэнэ. Энэ нь бусад амтлагчтай нийлснээр махыг илүү шүүслэг, сайхан үнэртэй болгож өгдөг юм.

Орц:

  • Давс, нунтаг хар перец амталгаагаар
  • 1½ сонгино
  • 4 цайны халбага гоньд
  • 4 цайны халбага орегано
  • 2 цайны халбага кориандэр
  • 2 ширхэг розмарин

Хийх арга:

Хонины махан дээрээ давсаа цацаж, махандаа шингээгээд, сонгиноо блендэрт хийж шүүсийг нь гаргаж авна.

Дараа нь махан дээрээ сонгины шүүсээ хийж, дээрээс нь амтлагчуудаа хольж сайтар хутгаарай.

Сонгины шүүсээр амталсан шорлог

3 Дарсаар амталсан шорлог

Дарсаар амталсан мах нь маш зөөлөн, шүүслэг болдог.

Орц:

  • 1 кг сонгино
  • Шорлогны амтлагч
  • Давс амталгаагаар
  • 800 мл хуурай цагаан дарс

Хийх арга:

Сонгиноо нарийн цагираг хэлбэрээр хэрчээд, амтлагчуудтайгаа хольж хутгаад, дээрээс нь дарсаа хийнэ.

Дарсаар амталсан шорлог

4 Сонгино, сармис, улаан лоолиор амталсан шорлог

Хүнсний ногоо нь махыг сайхан үнэртэй, амттай болгож өгдөг юм.

Орц:

  • 1½ кг сонгино
  • 1½ хумс сармис
  • 2-3 улаан лооль
  • Шорлогны амтлагч амталгаагаар
  • Давс, нунтаг хар перец амталагаагаар

Хийх арга:

Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчээд мах руугаа хийнэ. Тэгээд сармисаа жижиглэж хэрчээд, улаан лоолио 8 хэсэг хуваана. Дараа нь улаан лооль болон давс, шорлогны амтлагчаа махандаа хийж сайтар хутгаарай.

Сонгино, сармис, улаан лоолиор амталсан шорлог

5 Улаан лоолины шүүс, ногоон ургамлаар амталсан шорлог

Улаан лоолины шүүс нь хонины махыг илүү зөөлөн болгодог байна.

Орц:

  • 1 багц яншуй
  • ½ багц базилик
  • Давс амталгаагаар
  • Шорлогны амтлагч
  • 70 мл ургамлын тос
  • 1 кг сонгино
  • 600 мл улаан лоолины шүүс

Хийх арга:

Яншуйгаа жижиглээд давс, амтлагч, ургамлын тостойгоо холино. Дараа нь сонгиноо хагас цагираг хэлбэртэй хэрчиж, дээрээс нь бага зэрэг давс хийгээд гараараа нухна. Эцэст нь махан дээрээ сонгино, ногоо, улаан лоолины шүүсээ хийгээд сайтар хутгаарай.

Улаан лоолины шүүс, ногоон ургамлаар амталсан шорлог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()