1
Хятад улс 2025 он гэхэд дэлхий нийтийг нөхөн сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болно гэсэн тооцоо гарчээ
2
10-р сард болох Бразилийн ерөнхийлөгчийн сонгууль өмнөх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас илүү том дуулиан дэгдээх төлөвтэй байна
3
Орос улс Энэтхэг, Иран руу газрын тос нийлүүлэх шинэ гарц олжээ
4
Хятад улс Энэтхэгийг дахин өдөөн хатгаж, Хятадын онгоц Ладакын дээгүүр нисэв
5
Орос улсыг орлож Грек улс Болгарт байгалийн хий нийлүүлж эхлэв
6
Путиныг дэмжигч олигархиас хураан авсан нисдэг тэрэг болон хувийн онгоцыг Украины армид шилжүүлэн өгчээ
7
Канад даяар интернет тасарчээ
Сүлжээнд алдаа гарснаас болоод Канад даяар интернет тасарсан байна.
8
Оросын арми Зүүн Украин дахь Донецк руу довтолж байна
Оросын арми Украины зүүн хэсгийн Луганск мужид ялалт байгуулснаа зарлалаа. Одоо тэд хөрш Донецк муж руу анхаарлаа хандуулж байна.
Вашингтон дахь Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчдийн үзэж байгаагаар Оросын удирдагчид илүү их газар нутгийг эзлэхээр хүч түрэх магадлал өндөр байна.
9
ОХУ Казахстаны газрын тосны экспортын гол шугамыг түр хугацаанд хаалаа
Казахстаны газрын тосыг Хар тэнгисийн боомтууд руу дамжуулдаг Каспийн Хоолойн Консерциумын үйл ажиллагааг 1 сарын хугацаанд зогсоох шийдвэрийг ОХУ-ын шүүх гаргасан байна. Газрын тос асгарч, байгаль орчныг бохирдуулсан нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах талаар дүрэм журам тодорхойгүй гэсэн шалтгаанаар тус Консерциумын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ гэж Оросын шүүх тайлбарлажээ.
10
Европын парламент цөмийн эрчим хүчийг “байгальд ээлтэй” гэж тодорхойллоо
Европын Холбоо цаг уур өөрчлөлтийг сааруулахаар чармайж байгаа хэдий ч Оросын Украинд хийж байгаа дайны улмаас эрчим хүчний өөр эх үүсвэрүүд эрэлхийлж байна. Энэ үүднээс Европын Холбоо байгалийн хий болон цөмийн эрчим хүчийг “байгальд ээлтэй” эрчим хүч гэж тодорхойллоо. Европын комисс Орос байгалийн хий нийлүүлэлтээ бүрэн зогсоох нөхцөлд Европын холбоо бэлтгэлтэй байж, нэгдсэн төлөвлөгөөтэй байх ёстой гэсэн байр суурьтай байна.