“ХАДГАЛААД АЯЛ” аян амжилттай өндөрлөлөө

Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь харилцагчдаа дэмжихээр ХААН Банкнаас зарласан “Хадгалаад аял” аян гурван сарын турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Хадгалах, хуримтлуулах дадлыг хэвшүүлэх, дэмжих зорилготой тус аяны сүүлийн буюу 5-р сарын 31-нээс 6-р сарын 30-ны хугацаанд хамрах урамшууллын эздийг 2022 оны 7-р сарын 7-нд ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд бичлэг (лайв) хийж тодруулсан. Тэгвэл урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 7-р сарын 8-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгох юм.

“ХАДГАЛААД АЯЛ” аян амжилттай өндөрлөлөө

Аяны хугацаанд 2022 оны 3-р сарын 31-нээс 2022 оны 6-р сарын 30-ны хугацаанд гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань)  хадгаламж нээлгэх болон  хадгаламждаа орлого нэмэх 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрх олгож,  ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар 3 удаа лайв хийж, үндэсний хэмжээнд нийт 42 харилцагчийг урамшууллын эзнээр тодруулсан юм.

Урамшууллын эздийг тодруулах лайвын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулан, хөндлөнгийн ажиглагчаар “Онч аудит” ХХК болон харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан билээ.

Ирээдүйн санхүүгийн аялалдаа яг одоо бэлдэж, хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилгодоо зориулан хадгаламж нээхийг хүсвэл, эсвэл амьдралд тулгарч болох гэнэтийн тохиолдолд хэрэг болох хуримтлалтай болмоор байвал ХААН Банкнаас санал болгох хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгоорой.

6-р сарын урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.

 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.