Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

Бүрэн хэмжээний кино хийнэ гэдэг маш амаргүй ажил бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан уран бүтээлчид тухайн киногоо үргэлжлүүлж, амжилтаа давтахыг эрмэлздэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүсийн сэтгэлд хоногшсон киноны дараагийн анги олны таашаалд нийцэхгүй, үзэгчдийн урмыг хугалдаг нь харамсалтай.

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Jaws 2"

Аварга загасны тухай өгүүлдэг "Jaws" кино нь далай доорх ертөнцийн талаарх олон арван аймшгийн, уран зөгнөлт кино гарах эхлэлийг тавьсан юм. Найруулагч Стивен Спилберг энэхүү бүтээлийнхээ эхний ангийг 1975 онд хийж байсан. Хэдийгээр тухайн үед олон төрлийн график, анимейшн ашиглах боломжгүй байсан ч уг кино маш өндөр үнэлгээ авч чаджээ. Гэвч хоёрдугаар ангийг нь Спилберг биш харин Жеанно Шварц найруулсан бөгөөд зохиол яг л эхний ангиа дуурайгаад биччихсэн байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь аварга загасны дайралтад өртөж буй хүмүүст тохиолдсон аймшигт явдлууд маш адилхан байдаг юм. Гэхдээ уг цуврал ингээд зогсоогүй бөгөөд "Jaws 3-D", "Jaws: The Revenge" хэмээх 2 кино дахин хийгдсэн ба аль аль нь эхнийх шигээ чанартай бүтээл болж чадаагүй юм.

"Jaws 2"

2 "Spiderman 3"

Кино найруулагч Сэм Райми "Хүн-Аалз" цувралын эхний ангийг маш сайн хийсэн боловч гуравдугаар ангийг тун муу найруулжээ.

"Хүн-Аалз 1" кино 2001 онд нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 100 сая ам.доллар олж, бүх хүмүүсийн хайртай супер баатар болж чадсан. Харин энэ цувралын сүүлийн анги нь 2007 онд гарахдаа үзэгч, шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтэд хүрч чадаагүй юм. Гуравдугаар анги дээрээ Сэм Райми өөрийнхөө дургүй баатар болох Веномын түүхийг оруулах ёстой болсон бөгөөд түүнээсээ болоод ч тэр үү, зохиолыг нь маш муу бичжээ. Шүтэн бишрэгчид нь Хүн-Аалзны энэ ангийг замбараагүй зохиолтой гэж дүгнэснээс гадна Веномоос өөр маш олон дүр гардаг тул анхаарлаа хэнд нь хандуулахаа мэдээгүй гэж хэлж байсан юм.

"Spiderman 3"

3 "U.S. Marshals"

1990-ээд онд гарсан “The Fugitive” нь тухайн үеийнхээ хамгийн шилдэг адал явдалт кино байсан юм. Тэр жилдээ оскарын 7 шагналд нэр дэвшиж байсан гэхээр ямар сайн бүтээл болсон нь ойлгомжтой биз ээ. Тиймдээ ч кино багийнхан хоёр дахь анги болох “U.S. Marshals” киног хийсэн боловч үр дүн нь тэдний хүссэн шиг байж чадаагүй гэдэг. 

"U.S. Marshals"

4 "Terminator 3 - Rise of the machines"

"Терминатор" киноны хоёрдугаар анги нэгдүгээр ангиасаа ч илүү өндөр үнэлгээ авч байсан тул кино багийнхан дараа дараагийн анги ч олны хүндэтгэлийг хүлээнэ гэж боджээ. Тиймдээ ч гол дүрийн жүжигчин Арнольд Шварцнегер уг кинонд дахин тоглохдоо баяртай байсан юм. Тэрбээр тус ангийг хийхэд найруулагч Жеймс Камерон оролцохгүй гэдгийг сонсоод маш ихээр их догдолж байсан гэдэг. Ийнхүү "Терминатор 3"-ыг найруулагч Жонатан Мостов найруулсан бөгөөд түүний кино өмнөх ангиуд шигээ гайхалтай зураглал, сонирхолтой тулаан, адал явдалтай болж чадаагүй юм. Харамсалтай нь дөрөвдүгээр анги нь ч тун онцгүй болсон ба Терминатор цувралыг Жеймс Камероноос өөр хэн ч найруулах эрхгүй байжээ. 

"Terminator 3 - Rise of the machines"

5 "Юрийн галавын хүрээлэн 2 - Орхигдсон ертөнц"

Манай цаг үеийн хамгийн шилдэг кино найруулагчдын нэг Стивен Спилбергээс ийм муу дэлгэцийн бүтээл гарсан гэхэд үнэхээр итгэмээргүй. Учир нь "Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн 2" кино эхнийх шигээ үзэгчдийг догдлуулж, айлгаж, алмайруулж чадаагүй юм. Найруулагч нь хүртэл уг ангийг хийсэндээ харамсдаг ба огт хийх хэрэггүй байсан гэж үздэг аж.

"Юрийн галавын хүрээлэн 2 - Орхигдсон ертөнц"

6 "Jack Reacher: Never Go Back"

Жүжигчин Том Круз "Жэк Ричер" кинонд тоглож өөрийн алдар нэрээ өсгөж чадсан билээ. Уг киног найруулагч Кристофер МакКуайр уламжлалт аргаар найруулж, бүх хэцүү зураглалуудыг компьютер график ашиглалгүйгээр авсан юм. Харин хоёрдугаар ангийг нь найруулагч Эд Звик хийсэн ба түүний зохиол тааруухан байсан төдийгүй зураг авалт нь өмнөх ангиасаа огт өөрөөр явагджээ. Тус анги дээр Жэк Ричэр өсвөр насны хүүхэдтэй холбогддог нь үзэгчийн дургүйг ихэд хүргэсэн гэдэг. 

"Jack Reacher: Never Go Back"

7 "Индиана Жонс - Болор гавлын хаант улс"

Түүх соёлын тухай адал явдалт кино үзэх дуртай хүмүүс Индиана Жонс цувралд маш их дуртай байдаг. Гэвч Жорж Лукасын продюсероор нь ажилласан, Стивен Спилбергийн хайртай Индиана Жонс цувралын гуравдугаар анги олон хүний урмыг хугалжээ. Учир нь тус ангийн кино зохиолд ахин харь гарагийнхны тухай өгүүлэхийн сацуу эсрэг талын эмэгтэйн дүрд жүжигчин Кэйт Бланшет тун муу тоглосон юм.

"Индиана Жонс - Болор гавлын хаант улс"

8 'Dumb and Dumber To'

Энэ жагсаалтад орсон ганцхан инээдмийн кино бол “Dumb and Dumber” юм. Уг киноны эхний анги 1994 онд гарахдаа төсөөлөөгүй их амжилттай байжээ. Учир нь тухайн үед жүжигчин Жим Керригийн карьер дээд цэгтээ тулж байсан бөгөөд түүний тоглосон ямар ч бүтээл амжилтад хүрдэг байв. Кино багийнхан бүхэл бүтэн 20 жилийн дараа тус киноны дараагийн ангийг хийсэн ч цаг үеэ мэдрээгүй зохиол болон хуучинсаг хошигнол хүмүүст огт таалагдаагүй гэдэг.

'Dumb and Dumber To'

9 'Speed 2: Cruise Control'

1994 оны "Хурд" бол маргаангүй сайн кино мөн. Гэхдээ сэтгэл догдлуулам үйл явдлууд, хайр татам гол дүрүүдтэй тус киног нэг ангит бүтээл хэвээр нь үлдээх хэрэгтэй байсантай хэн ч маргахгүй биз. Учир нь хоёрдугаар анги дээр гардаг эсрэг талын дүрийн бүтэлгүй төлөвлөгөө болон гол дүрийн залуусын хайр дурлал зэрэг нь киног маш онцгүй болгосон юм.

'Speed 2: Cruise Control'

10 'Star wars: Episode I - The Phantom Menace'

Өдгөө "Оддын дайн" цуврал аль хэдийн 10 бүрэн хэмжээний кинотой болжээ. Гэвч эдгээр олон ангиудын гуравны нэг нь тун тааруу болсон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа "Star Wars: Episode I-The Phantom Menace'" анги нь шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг маш их хүргэсэн юм. Учир нь энэ ангид Анакины бага насны тухай гардаг тул кино зохиол бүхэлдээ балчир жаалын эргэн тойронд өрнөдөг. Мөн жаал хүү тааруухан жүжиглэсэн нь хүмүүст яг л хүүхдийн кино үзэж байгаа мэт санагдсан гэдэг.

'Star wars: Episode I - The Phantom Menace'

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()