Цэргийн сургуулийнхан
Халитхан харахад цэргийн сургуулийнхан дурсгалын зураг даруулж байгаа мэт санагдана. Харамсалтай нь 1945 оны 5-р сарын 26-нд дарсан энэхүү гэрэл зураг дээр байх 17 настай гөлөг тэвэрсэн хүү Юкио Араки маргааш нь өөрийн хамгийн сүүлийн нислэгт гарч, амиа алдсан аж. Энэ бол Кагошимагийн Бансейн 72 дахь хэсгийн нисгэгчдийн гэрэл зураг юм.
Буддын лам оршуулгын ёслол үйлдэж буй байдал
2011 оны 11-р сарын 25-нд Хятадын Шаньси галт тэрэгний буудал дээр зорчигчид тухгүй байрлалтай унтаж буй нэгэн хүнийг анзаарсан байна. Ингээд зорчигчид түүнд туслахаар очтол тухайн хүн аль хэдийн амьсгал хураасан байжээ. Зорчигчдын дунд ламтан байсан учир тэр талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг үйлдсэн аж.
Британийн “Терра Нова” аялалын багийнхан, Өмнөд туйлд, 1912 оны 1-р сарын 18
Хамгийн анх энэхүү аяллын багийнхан шинжлэх ухаан гэхээсээ улс төртэй илүү холбогдсон байжээ. Багийн ахлагч нь Роберт Скотт (гэрэл зургийн төвд) болон түүний хамтрагчид Раул Амундсений багаас түрүүлж Өмнөд туйлд хүрэх ёстой байсан юм. Ийнхүү түрүүлснээр амжилтын тодорхой хувь нь Британийн хаант засаглалд хамаарах ёстой байжээ. Хүйтэнд даарсан, ядарсан аялагчид зорилгодоо хүрэх үед норвегийн аялагч аль хэдийн эцсийн цэгт ирсэн байсан гэнэ. Гэвч түүний ул мөр цасан шуурганд дарагдсан байсан бөгөөд төлөвлөгөөт газар Пульхейм зусланг байгуулж, майхан дотор Скоттын багийнханд зориулсан захидал байжээ. Буцах замдаа багийн гишүүдийн 4 амь насаа алдсан байна. Энэ бол тэдний хамгийн сүүлийн гэрэл зураг байсан гэнэ.
Тас шувуу болон бяцхан охин
Энэхүү жихүүдэс хүргэм гэрэл зургийг гэрэл зурагчин Кевин Картер 1993 онд Суданы Айод хотод дарсан байна. Охины эцэг эх тусламжаар ирсэн хүнсний бүтээгдэхүүн авахын тулд гүйсэн бол өлссөн, туйлдсан бяцхан охин тэдний араас мөлхөж, хэсэг хугацаанд амрахаар суужээ. Энэ үед тас шувуу охиныг ихээхэн ажиглаж байсан гэнэ. Тас шувуу түрүүлж хүн рүү дайрдаггүй бөгөөд үйл явцыг чимээгүйхэн ажиглаж, тохирох мөчийг хүлээдэг байна. Энэ зургийн ачаар гэрэл зурагчин Кевин Картер дэлхий даяар алдартай болж, Пулитцерийн шагнал авахаас гадна олон хүний шүүмжлэлийг хүртжээ.
Нисгэгч Владимир Комаровын цогцос
Нисгэгч Владимир Комаров 1967 оны 4-р сарын 24-нд “Союз-1” хөлөг онгоцны туршилтын нислэгийн үеэр амь насаа алдсан. Онгоц газардах үед бүхээгийн гол шүхэр дэлгэгдээгүй учир хөлөг онгоц газарт унаж шатжээ. Ингээд хэлбэр дүрсээ алдсан аймшигтай болсон цогцсыг тусгай багийнхан Москва руу авч явсан байна. Түүний чандрыг Кремлевийн хананд байрлуулсан гэнэ. Хэдийгээр Владимир Комаровыг аль хэдийн оршуулсан байсан ч осол болсон газраас түүний биеийн хэсгүүд олдсоор байсан учир эдгээрийг осол болсон газартай ойролцоо булсан аж.
Ээж хүү хоёрын сүүлийн селфи
15 настай Гари Слок, ээж Петр Ланневелдийнхаа хамтаар Куала-Лумпурт амралтаа өнгөрүүлэхээр MH17 хөлөг онгоцоор ниссэн байна. Харамсалтай нь гэрэл зураг хийгдсэний 3 цагийн дараа онгоц Украины дээр нисэж яваад дэлбэрсэн бөгөөд зорчигчдоос хэн ч амьд үлдэж чадаагүй аж.
Өөрийгөө шатааж амиа хорлосон ламтан
1963 онд Өмнөд Вьетнам чанга хатуу дэглэмийг баригч Нго Динь Зьем гэх ерөнхийлөгчтэй байсан бөгөөд энэ үед буддын шашинд нутгийн иргэд сэтгэл хангалуун бус байсан юм. Ингээд тухайн оны 5-р сард буддын шашинтнууд, ламтнууд Хюэд цуглаж өөрийн эрх ашгийн төлөө тэмцэхээр шийдсэн байна. Гэвч засгийн газрын албатууд тэднийг харгис хэрцгийгээр хөөж, тэмцэгчдийн 9 амь насаа алджээ. Сайгонд амьдардаг 2 ламтан энэ тал дээр эсэргүүцлээ илэрхийлж 1963 оны 6-р сарын 11-нд өөрийгөө шатааж, амиа хорлосон аж.
Үхсэн ч хамт
1972 онд Иранаас олдсон нэгэн археологийн олдворт нэгэн аймшигт дүр зураг буужээ. МЭӨ800 оны үед хотыг галдан шатаахад иргэд угаартаж амь насаа алдсан ч энэхүү хоёр залуу эцсийн мөч хүртлээ хамтдаа байсан аж.
Цэрэг
Энэхүү гэрэл зургийг францын Курселет тосгоны ойролцоо болсон тулааны үеэр 1916 оны 9-р сард дарсан байна. Зурган дээр байгаа залуу цохилтын хохирогч болсон бөгөөд хүчтэй цохилтод өртөх үед сэтгэл зүйн асуудал тулгардаг аж. Энэ төрлийн харц нь гэмтэл авсан тохиолдолд эсвэл гутралын дараах стрессийн үед илэрдэг. Тухайн үед хүмүүс зураг даруулахдаа зурган дээр инээмсэглэдэггүй байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Хорих ангийн бяцхан хоригдогч байшин зурж байна
Дайн дууссаны дараа хорих ангид өссөн бяцхан охиныг сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдийн асрамжийн газар хүргэж өгсөн байна. Ингээд багш нар бяцхан охиныг байшин зурахыг хүсэхэд тэрээр эмх замбараагүй төмөр утас мэт ороомгийг зурж, зургийн дээд буланд өөрийн нэрийг бичсэн байжээ.