Хүүхдээ хэрхэн эрүүл зөв хооллож сургах вэ?

Хооллолтоос эрүүл мэнд, сэтгэл санаа, гадаад төрх гээд бүх зүйл шалтгаална. Тиймээс хүүхдийг багаас нь эхэлж зөв хооллох дадалтай болгох шаардлагатай. Хүүхдийг бага байхад аливаа зүйлд сургахад хялбар байдаг ч хооллолт тал дээр бага зэрэг хүндрэл гарах магадлалтай. Ингээд хүүхдээ зөв хооллож сургах зөвлөгөөг танд хүргэе.

Хүүхдээ хэрхэн эрүүл зөв хооллож сургах вэ?

Битгий уйдаа

Хүүхдүүд ерөнхийдөө уйтгарлах дургүй байдаг. Тэдний бие махбод ч гэсэн уйдах дургүй байдаг учир эрүүл хөгжилд тэнцвэртэй хооллолт чухал. Тиймээс хүүхдэдээ нэг төрлийн хоол өгөхөөс татгалзаарай. Тэнцвэртэй хооллолт гэдэг нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүнүүдийг хослуулан хэрэглэхийг хэлнэ.

Та өдөрт 400гр хоолыг 5 удаа хувааж идэх ёстой бөгөөд дунд нь нэг удаа 150-200мл шүүс уух шаардлагатай. Үүнээс гадна хоол аягалалт, чимэглэлт тал дээр анхаарал хандуулаад үзээрэй. Аль болох сонирхолтой байдлаар аягалж чадвал хүүхэд тань дуртай идэх болно.

Битгий уйдаа

Үлгэр дууриалал үзүүл

Судалгаанаас харахад ээж нарын 97% нь хүүхдээ эрүүл зөв хооллох хэрэгтэй гэж зөвлөдөг ч 58% нь л өөрөө үлгэр дуурайлал болж чаддаг байна. Гэтэл хүүхэд томчуудын биеэ авч яваа байдлаас их зүйлийг сурдаг гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс томчууд нэн түрүүнд өөрийн идэж буй хоол хүнсийг анхаарч харах хэрэгтэй. Та хүүхдэдээ хэчнээн эрүүл хооллож, хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа ч таны тавганд өөр зүйл байвал тэр таны үгэнд орох нь юу л бол.

Үлгэр дууриалал үзүүл

Гэр бүлээрээ хоолло

Хүүхдийн амьдралд тохиолдож буй таатай дурсамжуудын нэг нь хамтдаа хооллох явдал байдаг. Тиймээс ойр дотнын хүмүүстээ энэ дурсамжийг бүтээхэд бид туслах хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд хооллохдоо зөвхөн зөв эрүүл хүнсээр амттай хоол хийж, хүүхдээ эрүүл хооллоход нь туслаарай.

Өглөөний цайг хамт уухад аз жаргалтай энергиэр бүтэн өдрийн турш цэнэглэгдэх бол, оройн хоолыг хамт идэх нь өдөрт болсон зүйлээ хамтдаа ярилцаж, нэгэн нэгэндээ анхаарал, халамж тавих боломжийг бий болгодог.  Энэ тохиолдолд хүүхэд тань сайхан дурсамждаа хөтлөгдөж, эрүүл хооллох дуртай болно.  

Гэр бүлээрээ хоолло

Бэлтгэл хийх

Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулах нь урт удаан наслахын эх үүсвэр болдог гэдгийг бид мэднэ. Хүнс шим тэжээлийн институтын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүүхэд өдөрт 1 цагаас багагүй хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстой бөгөөд нэг удаад хамгийн багадаа 10 минут дасгал хийх хэрэгтэй гэнэ.

Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй хүмүүс ихэнхдээ өөрийн идэж буй хоол хүнсэнд анхаарал хандуулдаг учир дасгал хөдөлгөөн нь хүүхдийг эрүүл зөв хооллолтод сургах зөв дадал болж өгдөг.  Гэр бүлийнхээ хамтаар цаг хугацааг хөгжилтэй, хөдөлгөөнтэй өнгөрүүлэх нь хүүхдэд маань дахин сайхан дурсамжийг бүтээх болно.

Бэлтгэл хийх

Багш болон эцэг эх хамтран ажиллах

Дөнгөж сургууль эсвэл цэцэрлэгт орсон хүүхдийн хувьд багш хамгийн чухал хүмүүсийн нэг юм. Тиймээс багш нар эрүүл зөв хооллолтын талаар хүүхдүүддээ тогтмол бага ч болов мэдлэг олгох хэрэгтэй.

Гэхдээ энэ хичээлийг хүүхдүүдийг уйдаахгүй, сонирхолтой байдлаар зохион байгуулах нь зүйтэй. Эцэг эхчүүд энэ тал дээр хүүхдийнхээ багштай хамтран ажиллаж, өөрийн мэдсэн сурсан зүйлээ хуваалцах хэрэгтэй.

Багш болон эцэг эх хамтран ажиллах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()