1
Майли Сайрус (Miley Ray Cyrus)
Майли Сайрус хамгийн утгагүй хувцас өмсдөг алдартнуудын жагсаалтыг үргэлж тэргүүлдэг билээ. Түүний олон нийтийн өмнө гарсан гаралт болгон хувцасны талаар шүүмжлэлээр дуусдаг. Майли Сайрусыг загварын мэдрэмжтэй гэж хэлэхэд хэцүү. Бүсгүйн хувцасны шүүгээнд ихэвчлэн тайзны гэмээр хувцаснууд бий.
2014 онд тэрээр Жереми Скоттын загварын танилцуулгын үдэшлэгийн үеэр, “amfAR Inspiration Gala” арга хэмжээ болон хотоор зугаалах үедээ өмссөн хувцсаараа бусдын хараанд өртөж, сөрөг сэтгэгдлийг сонссон байна. Ингээд бүсгүй “хамгийн загварын мэдрэмжгүй” хувцасладаг алдартнуудын тоонд багтжээ.
Гэтэл орчин үед хагас нүцгэн, хоёр талаараа задгай даашинзыг бараг л бүх алдартнууд өмсөх болсон бөгөөд неон өнгийн хувцсыг Z үеийнхэн шүтдэг болсон.
“CFDA-2014 amfAR Inspiration Gala” арга хэмжээний үеэр өмссөн Майли Сайрусын даашинз дэлхий дахины анхааралд өртсөн бөгөөд тэр хөхөө зөвхөн наалт ашиглаж далдалсан байна.
2
Рианна (Рианна)
2014 онд энэ төрлийн хувцаслалтыг зүй бус хэмээн үзэж байсан бол одоо бүх зүйл орвонгоороо эргэсэн. Холливудын од бүсгүйчүүд биеийнхээ хэсгүүдийг ил гаргасан хувцсыг нэг нэгнээсээ уралдаж өмсөх болсон билээ. Улаан хивсний ёслолын үеэр задгай хувцас өмсөх нь аль хэдийн хэвийн зүйл болсон юм.
3
Кэти Перри (Katy Perry)
Кэти Перригийн хувцаслалт үргэлж олны анхаарлыг татаж байсан. Гэхдээ тэрээр хэт задгай хувцаслах бодолгүй бололтой. Түүний нэрийн хуудас бол утгагүй хувцаслах бөгөөд жишээлбэл ханын цаасаар хийсэн мэт хувцас өмссөн нь хамгийн загварлаг бус оддын жагсаалтад багтахад хүргэсэн байна.
Харин одоо? Өөрийн биеийн хэмжээнээс том буюу оверсайз хувцас өмсөх нь ихэнх одуудын нэрийн хуудас болсон юм. Өнгөрсөн утгагүйд тооцогддог байсан жийнсэн даашинз хүртэл орчин үед загварлаг хэн бүхний стилийг тодорхойлж байна.
4
Ким Кардашьян (Kim Kardashian)
Ким Кардашьяны загварын хэв маягийг тодорхойлоход үнэхээр төвөгтэй. Нэг бол тэр Холливудын томоохон арга хэмжээнд урт тансаг даашинзыг өмссөн харагддаг бол заримдаа хүйс хүртлээ онгорхой хэт задгай даашинзыг өмсөж явах нь бий.
2014 онд Ким улаан хивсний ёслолын үеэр цээж болон хөл нь ил гарсан даашинзыг өмссөн байна. Тухайн үед мэдээж хүмүүс энэхүү хувцаслалтыг ихээр шүүмжилж байсан ч орчин үед төдийлөн анхаарахаа больсон.
5
Лена Ленина (Elena Lenina)
2014 оны хамгийн загварлаг бус оддын тоонд оросын шоу ертөнцийн од Лена Ленина багтсан байна. Тэрээр “Каннын кино наадам”-д Хэллоуинд өмсөхөд тохиромжтой хувцсыг өмссөн аж. Тухайн үед Ленагийн өмссөн хувцас дэлхий даяар шуугиан дэгдээж байсан бол орчин үед “Met Gala”-ийн шилдэг хувцаслалт болох байсан биз.
6
Кэти Холмс (Katie Holmes)
Хувцасны институтийн зохион байгуулсан улаан хивсний ёслолын үеэр өмссөн Кэти Холмсын хувцас нь албан ёсоор хамгийн загварлаг бус хувцасны тоонд багтсан байна. Marchesa-ийн шар даашинз нь “Үзэсгэлэнт гүнж ба араатан” хүүхэлдэйн киноны Беллийн даашинзны хамгийн муу хувилбар мэт харагдаж байсан гэнэ. Харин орчин үед алдартай загвар зохион бүтээгч бүрийн хувцасны коллекцид дэрвэгэр, урт даашинз байх болсон бөгөөд шар өнгө нь зун цагийн хамгийн шилдэг өнгө болжээ.
7
Жулия Робертс (Julia Roberts )
2014 онд “цагаан цамц, хар өмд” нь “Алтан бөмбөрцөг”-ийн хамгийн загварлаг бус хувцаслалтанд багтсан нь үнэхээр хачирхалтай.
8
Энн Хэтуэй (Anne Hathaway )
Энн Хэтуэй ч 2014 онд загварлаг бус, мэдрэмжгүй хувцасладаг одуудын тоонд “Интерстеллар” киноны нээлтийн үеэр өмссөн хувцсаараа багтсан. Шүүмжлэгчид түүнийг ямар ч хэлбэр галбиргүй, шалны алчуур мэт харагдаж байна гэж дүгнэжээ.
Харин орчин үед өмнө нь өмсөж байсан хувцсаа өмссөнөөр тэр улаан хивсний ёслолын хамгийн загварлаг эмэгтэйн тоонд багтсан байна. Мини-урт, тэгш бус зүсэлт, тансаг чимэглэл нь загварлаг бүсгүйчүүдийн хэв маягийг төгс тодорхойлж байгаа юм.
9
Адриана Лима (Adriana Lima)
10
Ариана Гранде (Ариана Гранде)
11
Елена Кондулайнен (Yelena Kondulainen)
12
Катерина Шпица (Katerina Shpitsa)
13
Кендал Женнер (Kendall Jenner)
14
Лина Данэм (Lena Dunham )
15
Тина Фей ("Tina" Fey)
16
Шерил Коул (Cheryl)
17
Элизабет Олсон (Elizabeth Olsen)