Дэлхийн 1-р дайн үүсэхэд нөлөөлсөн тосгоны хөвгүүн Гаврило Принцип

Энгийн нэгэн хөвгүүн болох Гаврило Принципийн хийсэн буудлага түүхэн дэх хамгийн цуст дайныг үүсэхэд нөлөөлсөн гэвэл та итгэх үү? Дэлхийн алдарт зөн билэгч Отто фон Бисмарка “Балканы зарим нэг утгагүй үйлдлээс болж европын томоохон дайн эхэлнэ” гэж зөгнөж байсан нь биеллээ олсон гэхэд болно. Гэхдээ Гаврилогийн аллага зөвхөн дайн үүсэх эхлэлийг тавих шалтгаан болсон байна.  

Дэлхийн 1-р дайн үүсэхэд нөлөөлсөн тосгоны хөвгүүн Гаврило Принцип

Гаврило нь 1894 оны 7-р сарын 13-нд Обляе тосгонд төрсөн бөгөөд хүүхэд байхдаа тосгоныхоо хүмүүст баатарлаг гавьяаны талаар дууг дуулж өгдөг байсан гэнэ. Тэр 13 насандаа Граховын сургуулийг дүүргэснээр Сараевт очиж үргэлжлүүлэн суралцахаар болжээ. Гэвч 1912 онд Австри-Унгарын удирдагчдын эсрэг хөдөлгөөнд оролцсоноор сургуулиасаа хөөгдөж, Белград руу нүүсэн байна. 1914 онд  тэрээр Босни болон Херцеговиныг чөлөөлөх “Залуу Босни” гэх Австри-Унгарын холбоонд элссэн аж. Сербид залуу Принцип цэргийн бэлтгэл хийж, буугаар буудах, тэсрэх бөмбөг шидэх, хүйтэн зэвсэг ашиглах чадварт суралцсан юм. “Залуу Босни” холбооны гол зорилго нь өмнөд славянчуудыг нэгтгэж, Босни болон Херцеговиныг Австри-Унгарын эзлэн түрэмгийллээс чөлөөлөх явдал байв. 

Өмнө нь Оттоманы эзэнт гүрний харьяалалд байсан Босни нь орос-туркийн дайны дараа берлиний конгресс өөрийн ноёрхлыг тогтоох үед Хабсбургийн захиргаанд багтаж байжээ. 1908 онд Австри-Унгар Боснийг эзэлсэн болохоо албан ёсоор зарлахад энэ нь Сербитэй дайн дэгдээх шахсан боловч азаар дайн болоогүй аж. 19-р зууны үеийн үндсэрхэг үзлээр өдөөгдсөн Балкан улс өөрийн газар нутгийг серби төдийгүй бусад өмнөд славянууд болон хорват, боснийн лалын шашинтнуудаар өргөжүүлэхийг хүссэн байна.

Гаврило Принцип — сербийн үндсэрхэг үзэлтэн байсан юм.

“Залуу Босни” нь тухайн үеийн Зүүн Европын чиг хандлагыг, үндсэрхэг үзлийн хамт багтаасан залуусын байгууллага байсан юм. Тэд Европт ноёрхож байсан феодалын эсрэг үзэлтэй байсан бөгөөд нийгмийн болон үндэсний эрх чөлөөнд хүрэхийг гол зорилгоо болгосон аж. Энэхүү залуусын байгууллагын нэг гишүүн хожим нь коммунист болж эдгээр бүлгэмүүдийг “хагас үндэсний хувьсгалч, хагас анархист” хэмээн тайлбарласан байна.

Хорватын үндэсний хувьсгал болон “Залуу Босни”-гоос гадна болгарын марксистуудтай холбоотой байсан Дотоод Македоны хувьсгалын байгууллага македоны засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Эдгээр бүх байгууллага, бүлгэмүүд ХХ зууны Балканы улс төрд чухал үүргийг гүйцэтгэнэ.

Залуу Босни — 1912-1914 оны хооронд Босни болон Херцеговинийг Агуу Сербт нэгтгэх оролдлогыг хийж байсан серби-боснийн хувьсгалт байгууллага.

Эдгээр бүлгэмүүдээс хамгийн нууцлаг нь аймшигт нэрт “Хар гар” бөгөөд тэд өмнөд славянуудын эв нэгдлийн төлөө ажиллаж байсан ч сербийн засгийн газартай нягт холбоотой байжээ. “Залуу Босни”-той холбоотой түүний холбоо болон Франц Фердинандын аллагыг одоог хүртэл түүх судлаачид судалсаар байгаа юм. “Хар гар” байгууллагын үндсэрхэг үзэлтнүүдийн ихэнх нь дайн дууссаны дараа коммунистууд болсон учир серби, хорват, славяны хаант засаглалын хамгийн том дайснууд болжээ.

Сараев дахь Видовданы цуглааны байр

Халдлага

Франц Фердинанд австрийн ухаалаг улс төрч, боснийн автономит байдлыг дэмжигч байсан учир “Залуу Босни”-ийн бухимдлыг ихээхэн төрүүлдэг байжээ. Тиймээс залуу тэмцэгчид түүний амь насыг хороохоор шийдсэн байна. Тухайн үед эмчилгээгүйд тооцогдож байсан сүрьеэ өвчнөөр өвчилсөн 6 багийн гишүүдээ тэд энэхүү  террорист бүлгэмд оруулахаар болсон бөгөөд тэдгээрийн дунд Гаврило байсан юм.

Тэдний хамгийн анхны гүнтэнг хороох гэсэн оролдлого амжилтгүй болжээ. Халдлагыг хийсэн хүн нь Гаврилогийн найз Неделько Чабринович байсан гэнэ. 6 машин бүхий гүнтэнтэй цуваа Сараевогаар дайрч гарах үед Неделько тэсрэх бөмбөг шидсэн боловч байгаа онож чадаагүйн улмаас 3 дахь машинд дэлбэрч, дотор нь байсан хүмүүс болон гудамжинд явж байсан хүмүүс бэртсэн байна.  

Халдлага

Зүүнээс баруун: Гаврило Принцип хааны гэр бүлийн хос руу будаж байгааг харуулсан уран бүтээл. \Гурван хүнтэй аллагын баг: Трифко Грабеж, Милан Цыганович болон Гаврило Принцип нар Калемегадын цэцэрлэгт хүрээлэнд, 1914 оны 5-р сар.

Гүнтний амь насыг хороох оролдлогыг амжилтгүй хийсэн алуурчин цианид ууж амиа хорлох гэсэн боловч шууд бөөлжсөн байна. Дараа нь тэр голын усанд живж амь насаа хороох оролдлого хийх гэсэн боловч усны гүн ердөө өвдөг хүртэл байсан учир мөн л амжилтгүй болжээ. Ингээд тэр усан дотор байхдаа цагдаа нарт баригдаж, аймшигтайгаар зодуулсан аж.

Ийнхүү халдлагад өртсөний дараа Франц Фердинанд бэртсэн өөрийн албатуудыг эргэхийн тулд эмнэлэг явах шийдвэрийг гаргасан байна. Эхнэр София нь ч мөн түүнтэй явахаар болжээ. Сараевт ноцтой нөхцөл байдал үүссэн болохыг ойлгосон хотын захирагч маршрутаа бага зэрэг өөрчилж Аппель голын дагуу явахаар тохирсон байна.

Францын гүнтэн Франц Фердинандын амь насыг хороох үйл ажиллагааны зураг.

Тэд аяллыг голын эрэг дагуу хийхээр болсон талаараа жолоочдоо мэдэгдээгүй учир маршрут өөрчлөх төлөвлөгөө бүтэлгүйтжээ. Хотын захирагч бухимдаж, жолоочийг буруу чиглэл рүү явж байна хэмээн орилжээ. Ингээд жолооч яаруу сандруу жолоогоо эргүүлсэн боловч замын хашлага таарсан учир хурд нь саарсан байна.

Яг энэ үед Гаврило дэлгүүрээс гарч гүнтэн эхнэр Софиягийнхаа хамтаар яг түүний нүдний өмнө байгаад итгэж чадахгүй байжээ.  Энэ нь Гаврилод гайхалтай боломжийг олгож, тэр шууд буугаа авч 2 буудалтыг хийсэн байна. Эхний сум гүнтний дагзны судсыг оносон бол, 2 дахь сум Софиягийн гэдсийг оносон аж. София газар дээрээ амь насаа алдаж, харин Фердинанд 30 минутын дараа амьсгал хураажээ.

Австрийн гүнтэн Франц Фердинандын амийг хороох оролдлого. La Domenica del Corriere сэтгүүл, 1914 оны 7-р сарын 12

Баривчилгаа болон шүүх хурал

Гаврило тэр даруй цагдаа нарт баригдсан бөгөөд шүүх хурлын үеэр 2 дахь удаа буудахдаа София руу биш харин хотын захирагч Потиорек руу онилж байсан гэдгээ хэлжээ. “Залуу босни” бүлгэмийн 6 гишүүн бүгд баригдсан ч төдийлөн мэдүүлэг өгөхгүй байсан юм. Гэвч тэдний нэг болох Данило Илич зэвсгийг сербийн засгийн газар олгож өгсөн гэдгийг хэлсэн байна. Олон нийт алуурчин залуугийн дотоод ертөнцийг мэдэхийг хүсэж байсан бөгөөд Гаврило ч өөрийгөө террорист бус харин Хабсбургийн угсааны дарлалын эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэгч гэдгээ харуулахыг хүссэн байна.

Шүүх хуралдааны явцад залууг шашингүй үзэлтэн, өөрийгөө “серби-хорват” үндэстэн гэж үздэг болохыг олон нийт мэдсэн байна. Энэ нь түүний сербийн төлөөх тэмцэл, серби бус өмнөд славянчуудын эсрэг үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс түүнийг “боснийн серби” хэмээн үзэх болжээ. Хэдийгээр Гаврилогийн гэр бүл серби гаралтай ч тэр өөрийгөө 100% серби гэж үздэггүй байсан гэнэ.

Баривчилгаа болон шүүх хурал

Гаврило Принципийн эцэг эх болох Мария болон Петар. \ Фото: novosti.rs.

Ухаалаг, ном их уншдаг сэжигтэн өөрийгөө Михаил Бакунины анархистын талаар мэдээлэл болон Фридрих Ницшегийн философийн талаар мэдлэгтэй болохоо бүгдэд харуулж чадсан байна. Энэ үед “Залуу Босни”-ийн ахлагч Владимир Гачинович Швейцарт ирээдүйн большевикийн хувьсгалын тэргүүн Лев Троцкий болон большевикийн боловсрол, нийгэм соёлын сайд Анатолии Луначарский нартай уулзаж байжээ.

Анатолигийн хувьд Оросын хувьсгалд авангардыг манлайлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Улс оронд шинэ дэг журам үүсэх гэж байгаа нь тодорхой байсан бөгөөд үндсэрхэг үзэлтнүүд төдийгүй марксистууд ч одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байсан юм. Европын толгой бүхий хүмүүс өөрийн хүч чадлыг алдаж эхэлсэн байна. Тэднийг улс  төрөөс бүр мөсөн зайлуулсан гэхэд болно.

Шүүх хурлын үеэр шүүгчдийн шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл Гаврилогийн нас байсан юм. Учир нь Австри-унгарын хуулийн дагуу 20 нас хүрээгүй хүнийг насанд хүрээгүйд тооцдог байсан бөгөөд халдлагын үеэр Гаврило 19 настай байсан гэнэ.

Гаврило Принципийн баривчилгаа.

Ингээд түүнд хамгийн дээд хэмжээний ял буюу 20 жил хорих ял оноожээ. Данил Иличаас бусад бүх гишүүдэд мөн хамгийн дээд хэмжээний ялыг оноосон байна. Данил Илич болон Велько Кубрилович болон Мишко Йованович нар 1915 оны 2-р сарын 3-нд цаазаар амь  насаа алджээ. Австри-Унгарын хорих анги чанга хатуу байсан учир Гаврилов сүрьеэ өвчнөөр өвдөж, 1918 оны 4-р сард нас барсан.
 

Австри-Унгарын засгийн газар Сербид аймшигтай саналуудыг тавьсан бөгөөд сербийн засгийн газар австрийн засгийн газрыг хэргийн  судалгааны үйл явцад орох саналаас бусад бүх саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Австри-Унгар сербийг үнэнч бус байдалд буруутгаж, дайн зарласан нь Дэлхийн 1-р дайн эхлэх эх үүсвэр болжээ. Гаврилог нас барсны 6 сарын дараа Австри-Унгарын хаант засаглал тарсан байна.

Шүүх хуралдаанд оролцож буй Гаврилов. \Эхний эгнээний голд\

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()