1
Европын парламент цөмийн эрчим хүч, байгалийн хийг "ногоон" эрчим хүчний жагсаалтад оруулахыг дэмжлээ
2
Орос улс гадаадын иргэдтэй хамтран ажилласан иргэдийг шоронд хорих хуулийн төсөл санаачилжээ
3
Илон Маск компанийнхаа захирлын зөвлөлийн гишүүнтэй явалдаж ихэр хүүхэдтэй болсон нь илчлэгджээ
4
Орос улс шоронгийн хоригдлуудыг Украинд алба хааж, амьд буцаж ирвэл 3500 ам.долларын хамт эрх чөлөө олгоно гэх болзлыг санал болгожээ
5
Польшийн засгийн газар Оросын хяналтад байдаг компаниудыг худалдах хуулийн төслийг баталлаа
6
НҮБ: 2021 онд 2.3 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгджээ
7
Оросын нөлөө бүхий генералуудыг "албан тушаалаа урвуулан ашигласан" хэргээр баривчлан шалгаж байна
ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхан нөлөө бүхий гурван генералыг, тэр дундаа тус улсын Дотоод хэргийн яамны даргын туслахыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулсан тухай албаныхан лхагва гарагт мэдэгдэв.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны даргын туслах, дэслэгч генерал Сергей Умновыг Санкт-Петербург хотын Замын цагдаагийн газрын дарга, хошууч генерал Алексей Семёнов, хошууч генерал Иван Абакумов нартай хамт саатуулжээ.
8
Токиод хамгийн халуун зун боллоо
Энэ жилийн тухайд Азийн зарим оронд хэт их бороо орж үерлэж, Европт хэт их халж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Японы Токио хотод сүүлийн 150 жилийн хугацаан дахь хамгийн халуун сар тохиож байна. Тодруулбал тус хотод гурван өдөр дараалан 35 хэм халсан бөгөөд мягмар гарагт 34 хэм хүрч халжээ.
Энэ нь 1875 оноос хойш хамгийн халуун хэм гэдгийг цаг уурын байгууллага нь мэдээлэв. Үүнээс үүдэн өнгөрсөн амралтын өдрүүдээр 250 хүний даралт ихсэж эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын “Mainichi” сонин мэдээлэв. Харин өчигдөр есөн хүн хэт халалтаас үүдэн эмнэлэгт хэвтжээ. Тиймээс иргэд халуунд цохиулахаас сэргийлэн сэрүүн газар байхаас эхлээд шаардлагатай арга хэмжээг авахыг Засгийн газраас нь анхааруулаад байна.
9
Азид үер, Европт ган нүүрлэжээ
Энэтхэг болон Бангладеш улсад олон сая хүн үерт автаж, өчигдрийн байдлаар 100 гаруй хүн нас бараад байгаа талаар “CNN” мэдээлэв. Зүүн Азийн эдгээр оронд 1.3 тэрбум хүн амьдардаг. Тэд сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн аюултай үерийн гамшигт өртөөд байгаа нь энэ юм.
Тодруулбал, Энэтхэгийн Ассам мужид энэ сарын 14-нд их хэмжээний бороо орсны улмаас 5.5 сая хүн үерт автаж, хамгийн багадаа 48 хүн нас бараад байгааг Гамшгаас хамгаалах газраас мэдээлжээ.
10
Хятад, Хойд Солонгосын COVID-19-ийн тархалт буурч эхэлжээ
Хятадын нийслэл Бээжин хотод мягмар гарагийн 15:00 цагийн байдлаар COVID-19-ийн гурван шинэ тохиолдол батлагдсан гэж орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Эдгээр гурван иргэн нь тусгаарлалтад, эмнэлгийн хяналтад байсан гэж Бээжингийн Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийн дэд захирал Лю Сяо фен мэдээлснийг “Ройтерс” агентлаг дамжуулав.
Харин Эх газрын Хятадад ням гарагт 109 тохиолдол шинээр илэрч, нас баралт бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хороо нь өчигдөр мэдээлэв. Энэ нь бямба гарагт бүртгэгдсэн 159 тохиолдолтой харьцуулахад багассан үзүүлэлт юм. Ингэснээр ням гарагийн байдлаар Хятадад 225 мянга 281 тохиолдол бүртгэгдэж, 5226 хүн цар тахлаар амиа алдаад байна.