1
Гэнэн зан
Хүн төрөлхтөнд тулгарч буй томоохон асуудлын нэг бол гэнэн зан юм. Судалгаанаас харахад хүмүүсийн дийлэнх хувь нь гэнэн байдаг гэнэ. Жишээлбэл цахим сүлжээнд оруулж буй нийтлэлийн 90% орчим нь Youtube-д байрладаг бөгөөд ихэнх нь хэнд ч хэрэггүй зүйлс байдаг. Улмаар үзэгчид тэдгээрээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг шүүж авах шаардлагатай болдог байна. Мөн хүмүүс бидний амьдралд төдийлөн сайн үр нөлөөг үзүүлдэггүй “Трансформерс”, “Галзуу хурд” гэх мэт киног үзэх их дуртай байдаг. Яг үүнийг ашиглаж кино компани их хэмжээний орлого олж, дараа дараагийн ангийг нь үргэлжлүүлэн гаргадаг. Угтаа бол энэ нь ард иргэдийн гэнэн зан дээр тоглолт хийж буй хэрэг шүү дээ. Үүнээс гадна сонгуулийн үеэр хүмүүс ухаалаг, боловсролтой нэр дэвшигчийг бус харин хамгийн их зүйлийг амласан нэр дэвшигчийг сонгох нь бий. Тэгээд дараа нь өөрсдийн гэнэн зангаа буруутгахаас өөр сонголтгүй үлддэг юм.
2
Олонхыг дагах үзэл
Ихэнх хүмүүс шийдвэр гаргахдаа заавал хэн нэгний бодлыг сонсдог. Өөрөөр хэлбэл тэд олонхын саналыг дагаж, өөрийнхөө бодлыг үгүйсгэдэг юм. Харин олонхыг дагах нь таныг гэнэн, мунхаг нэгэн мэт харагдуулах магадлалтай байдаг. Үүнээс гадна хүмүүсийн энэ байдлыг хувцасны брэндүүд ихээхэн ашигладаг. Учир нь хүмүүс хэн нэгэн алдартныг даган дуурайж, тэдэн шиг харагдахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр өөртөө үнэнч байж, аливаа асуудалд бие даасан шийдвэр гаргаж байх нь маш чухал гэдгийг санаарай.
3
Залхуу байдал
Залхуу байдал ихэнхдээ хөдөө орон нутагт ажиглагддаг. Хэдийгээр хөдөө, тосгонд амьдрах хэцүү боловч бодит байдал дээр сайхан амьдарч буй хүмүүс зөндөө. Жишээлбэл нэг айлын хашаа нь бараг нурах гэж байхад нөгөө айлын хашаа нь баян биш ч цэмцгэр байх нь бий. Мөн нэг хүн амьдралынхаа төлөө гар хумхилгүй ажиллаж байхад, нөгөө хүн нь шалтаг тоочиж залхуурч, ажлаас зугтаж байгаа харагддаг. Энэ нь ердөө л хүмүүсийн залхуу зантай холбоотой. Үүнээс гадна хүмүүс цахим сүлжээний хуурамч мэдээлэлд маш ихээр хууртдаг. Энэ нь таны гэнэн зангаас болж байна уу эсвэл залхуу байдлаас чинь болж байна уу? Үнэн хэрэгтээ одоо цагт бүх төрлийн мэдээллийг хянаж шалгах боломжтой байдаг. Тэгэхээр залхуу зангаасаа болж хуурамч мэдээлэлд итгэхээ зогсоох хэрэгтэй шүү.