Дэлхий дээр удахгүй гоц ухаантнууд төрөхөө болино

Манай дэлхийд удахгүй ганц ч гени буюу ер бусын оюун ухаантан гэж байхгүй болох нь. Эдгээр хүмүүс нь цагтаа үлэг гүрвэл, арслан заан устаж үгүй болсон шиг байхгүй болно гэж Шведийн физиологич Макс Свенберг үзэж байгаа юм. Түүний бодлоор бол шинжлэх ухаан, урлаг, улс төрд сүүлийн үед ганц ч гоц ухаантан гарч ирээгүй нь ер бусын оюун ухаант хүмүүс устаж үгүй болж байгаатай холбоотой гэнэ.

Дэлхий дээр удахгүй гоц ухаантнууд төрөхөө болино

Тэрээр агуу их хүмүүсийн удам судрыг судлан үзээд нэгэн дүгнэлтэд хүрсэн нь: Тэрхүү хүмүүс нь хоорондоо ямар нэг хэмжээгээр холбоотой, холын хамаатан садан гэмээр хүмүүс юм байна. Ер нь ер бусын оюун ухаант хүн байхын тулд тэрхүү өвөрмөц авьяас чадалтай холбоотой ген ямар байрлалд байгаагаас их зүйл шалтгаалах бололтой.

Жишээ нь Моцарт шиг хөгжим зохионо гэвэл эцэг эхээсээ 4 хос “Хөгжмийн зохиолчийн” ген өвлөн авах хэрэгтэй бол Лев Толстой болон Пушкин шиг зохиолч болохын тулд 10 хос рецесс (идэвхгүй) ген шаардлагатай.

Сонирхуулахад Пушкины хувьд энэ хос ген 20 байжээ. Бас Толстой Пушкин зэрэг хүмүүсийн удам угсаа гэж олон хүн байх боловч тэдний дунд “гени хэмжээний” хүн байсангүй.

Мөн иймэрхүү оюун ухааны супер чадвартай хүмүүсийн тоо буурахад нийт хүмүүсийн боловсролын түвшин дээшилсэн нь бас их нөлөөлсөн байна. 40-өөд оны үед гоц ухаант хүмүүсийн IQ нь 140 байсан бол одоогийн “гоц ухаантан байх хэмжүүрээр” энэ тоо 180 болжээ.

Ер нь бол IQ  түвшин нэмэгдэх нь муу зүйл биш бөгөөд эцэг эхийн энэ үзүүлэлт хэдий чинээ өндөр байна хүүхэд нь энэ хэмжээнээс давах юм уу, үгүй дээ л ойролцоо байх болно гэж уг чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд үзэж байгаа юм. Тэгэхээр ер бусын оюун ухаантай хүн гарах магадлал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа хэрэг.

Хэрвээ та өөрийн төрөх хүүхдийг гоц ухаантан байгаасай гэж бодож байгаа бол доорх мэдээллийг мэдэж авахад илүүдэхгүй болов уу.

  • Гоц ухаант хүмүүсийн амьдралыг судалсан судлаачид нь тухайн хүмүүс ихэнхдээ 2-р сар болон 3-р сард, өвлийн төгсгөл, хаврын эхээр төрдөг юм байна гэж үзжээ.
  • Та аль болох туйлд ойрхон өргөрөгт эсвэл өндөр уул, галт уулын бүсэд ойрхон амьдрах хэрэгтэй.
  • Хоол хүнсэнд загас голлох боловч далайн усны бохирдлын тухайд, үүнээс болж зарим загасанд хэт их мөнгөн ус хуримтлагдсаныг мартаж болохгүй.
  • Жирэмсэн үедээ сонгодог хөгжим сонсох нь та анхаарлаа төвлөрүүлэх, сонсгол болон бусад мэдрэхгүйг хариуцах тархины хэсгийг хөгжүүлэхэд ихээхэн тустай юм.

Гэхдээ заавал гоц ухаант хүүхэдтэй болно гэж зүтгэх нь бас буруу. Эрдэмтдийн дунд явдаг яриагаар бол ер бусын өвөрмөц авьяас чадвартай байна гэдэг нь нөгөө талаар шизофрений унтаж байгаа генийг агуулж байгаа гэсэн үг гэнэ. Сэтгэл зүйн, оюун ухааны өвчтэй хүмүүсийн тоо улам бүр ихсэж байгаа ба яваандаа эрүүл, энгийн оюун ухаантай хүүхэд төрөх нь гоц хүүхэд төрөхтэй адил ховор зүйл болж болох юм шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()