Аалзны шүлснээс гаргаж авсан уг цавуу нь одоогийн байдлаар шилэн гадаргуу дээр наалдах чадвараар хамгийн төгс байгаа бөгөөд наалдах чадвар нь 6.28 мегапаскал даацтай байгаа юм.
Манчестер хотын биотехнологийн хүрээлэнгийн доктор Алед Робертс уг судалгааг удирдан явуулсан бөгөөд тэд уг цавууг бүтээхийн тулд аалзны шүлсийг сайтар судалж, аалзны шүлс дэх уураг болон үүнийг барьцалдуулагч болгож буй зүйлсийг дэлгэрэнгүй шинжилсэн гэв. Түүний хувьд байгаль дээрх аалзны шүлсний наалдах чадвар маш өндөр бөгөөд туйлын бат бөх байдаг нь түүний сонирхлыг ихэд татдаг ажээ.
Яагаад энэ төрлийн инноваци хэрэгтэй вэ?
Учир нь бидний цавуу хийх уламжлалт аргад ихэвчлэн коллаген (амьтны арьс болон туурайн цавуулаг хэсгээс гарган авдаг) болон касейн (сүүнд агуулагддаг гол уураг) зэргийг ашигладаг билээ. Харин шинжлэх ухааны хувьд ирээдүйн хөгжлийн хандлага нь мал болон малын гаралтай зүйлсийг багасгаж, экологийн тэнцвэрийг хангах сонирхолтой байгаа билээ. Түүнчлэн амьтны гаралтай химийн найрлага бүхий цавуунд түүхий тосны нийлэгжсэн бодис ордог нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг юм.
Шинээр үйлдвэрлэж буй уг цавуу байгаль орчинд ээлтэй, задралд ордгоос гадна үйлдвэрлэх явцад амьтны гаралтай найрлага шаардлагагүй болох давуу талтай юм. Мөн шинэ төрлийн цавуу бидний хэрэглэдэг уламжлалт цавуунаас наалдах чадвар нь илүү өндөр байх юм.