1
"Орос, Беларусь эргэн нэгдэхэд ойрхон байна" гэж Путин хэллээ
2
"Путины эхлүүлсэн дайны улмаас Украинд 343 хүүхдийн амь эрсэдсэн" гэж Украины Ерөнхий прокурор мэдэгдэв
3
БНСУ болон НАТО нар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов
Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ази-Номхон далайн орны хувьд түншээр нэгдсэн Өмнөд Солонгос улс НАТО-гийн төв байранд дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар болжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол пүрэв гарагт НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзжээ.
4
Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украины Төрийн тэргүүн нартай уулзав
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мягмар гарагт Украинд очиж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Үүний дараа тэрбээр Москвад айлчилж, Ерөнхийлөгч Путинтэй уулзсан байна.
Индонезийн Ерөнхийлөгч ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Украинд айлчилж байгаа Азийн анхны удирдагч болжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан энхийн хэлэлцээг сэргээхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
5
ОХУ Украины 144 цэрэг болон хоригдлуудыг суллаж, солилцоо хийжээ
Москва Украины 144 цэрэг болон бусад хоригдлыг сулласан гэж Киев мэдэгдлээ. Энэ нь Орос Украиныг эзлэн авснаас хойших хамгийн том цэргийн солилцоо болж байна.
Энэ тухай Украины Батлан хамгаалах яам лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Чөлөөлөгдсөн 144 цэргийн 95 нь Украины зүүн хэсгийн Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрт тулалдаж байжээ.
6
АНУ эмнэлгүүддээ сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилна
АНУ ойрын хэдэн долоо хоногт нийт муж улсынхаа эмнэлгүүдэд сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилахаар болсныг Цагаан ордноос мэдэгджээ. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ хийх үйл явцыг өргөжүүлэхээр болов.
АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа сармагчны цэцэг өвчний тархалтыг хязгаарлахын тулд ямар хариу арга хэмжээ авч байгаагаа зарлажээ.
7
“Nvidia” график картынхаа үнийг 50 хувиар бууруулсан ч борлуулалт нь өсөхгүй байна
“Nvidia” график картынхаа үнийг хоёрдогч зах зээлд 50 хувиар бууруулж, хэрэглэгчдийг татах бодлого баримталж байна.
Крипто олборлогчид график картыг ашиглаж эхэлснээр тус компанийн ашиг огцом өсөж байсан аж. Харин крипто зах зээл уналтад орж эхэлснээс хойш “Nvidia” хэрэглэгчдийнхээ бараг гуравны нэгийг алдаад байна.
8
Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүлэв
9
“Amazon” компани UEFA-ийн тоглолтыг шууд дамжуулах эрх авах хэлцэлд хүрэхэд ойрхон байна
“Amazon” компани Европын хөлбөмбөгийн томоохон лиг болох UEFA-ийн тоглолтыг гурван жилийн турш шууд дамжуулах эрх авах хэлцэлд хүрэхэд ойрхон байна.
“Amazon” компани спортын зах зээлд цар хүрээгээ тэлэхээр ажиллаж байгаа аж. Хэлцэл амжилттай болбол UEFA лигтэй 2024 оны улирлаас эхлэн хамтарч ажиллана.
10
Оны эхний хагаст “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурав