XIX зууны үеийн зоригт сэтгүүлч Нелли Блай

XIX зууны сэтгүүл зүйн салбарын хамгийн авьяаслаг сэтгүүлч бол Нелли Блай юм. Тэрээр дэлхий дахиныг гайхширалд автуулсан олон зоригт сурвалжилга, туршилтуудыг хийж байсан. Энэхүү америк бүсгүй нийгмийг хамарсан арга хэмжээ, улс төрийн системийг эсэргүүцсэн арга хэмжээ багагүй зохиож байсан бөгөөд Жуль-Вернийн уншигчдыг хүртэл мад тавьж чаджээ. Харамсалтай нь зоригт, дайчин сэтгүүлч бүсгүй одоо үед биш харин тэртээх XIX зуунд амьдарч байсан гэнэ.

XIX  зууны үеийн зоригт сэтгүүлч Нелли Блай

Ганцаардсан өнчин охиноос сэтгүүл зүйн хатан болсон нь

Мэдээж XIX зуунд АНУ-д сэтгүүл зүйн салбар, сэтгүүл зүйн судалгаа хангалттай хөгжсөн байсан боловч бүсгүйчүүдийг энэ салбарт орохыг төдийлөн дэмждэггүй байсан юм. Хэрвээ тэд сонин хэвлэлд ямар нэгэн нийтлэл бичвэл ерөнхийдөө загвар, гэр ахуй, цэцэг жимсний талаар л оруулах эрхтэй байсан гэнэ. Харин Нелли Блай (Элизабет Жейн Кокран) энэ тал дээр анхдагч болж, сенсацтай, ноцтой мэдээллүүдийг нийтлэх болжээ.

Бүсгүй 18 насандаа сэтгүүл зүйн салбарт хөл тавьсан бөгөөд Стивен Фостерын дуунаас өөрийн нууц нэрийг сэдэвлэсэн байна. Энэхүү дуунд Нелли Блай гэх гэрийн эзэгтэйд дурласан залуугийн хайрын тухай өгүүлдэг. Гэхдээ залуу Елизабетын хувьд дууны Неллигээс тэс өөр нэгэн. Тэрээр хүүхэд байхаасаа эхэлж ах нартайгаа тоглож нэлээд хэрсүү болжээ. 

Элизабетын аз жаргалтай хүүхэд нас түүнийг 6 нас хүрэхэд дууссан. Тухайн үед охины эцэг нь нас барж эд хөрөнгийг нь Элизабетын ээж болон тэдний насанд хүрсэн том хүүхдүүдэд хувааж өгсөн байна. Охины ээж дахин хүнтэй гэрлэсэн ч энэхүү гэрлэлт амжилтгүй болжээ. Учир нь хойд эцэг нь архичин нэгэн байсан бөгөөд ээжийг нь хүүхдүүдийнх нь нүдэн дээр зоддог байсан гэнэ. Азаар Элизабетын ээж аймшигт хэрцгий залуугаас салах сэтгэлийн тэнхээ, зориг зүрхтэй байжээ.

Ганцаардсан өнчин охиноос сэтгүүл зүйн хатан болсон нь

Элизабетын хувьд хүүхэд насны дурсамж нь тийм ч таатай байгаагүй.

Элизабет багшийн мэргэжлээр суралцаж эхэлсэн боловч санхүүгийн асуудлаас болж сургуулиа орхисон. Ингээд ээж, охин хоёр өөр хот руу нүүж, дотуур байранд амьдрах болсон гэнэ.

Ээжийнхээ туулсан амьдрал болон америк бүсгүйчүүдийн хүндхэн хувь заяаг өөрийн нүдээр харсан Элизабет бүхий л амьдралынхаа туршид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэсэн зоригтой шийдэлд хүрсэн байна. Питсбургийн нэгэн хэвлэлд эмэгтэйчүүдийг сул дорой, чухал ажил хийхэд тохиромжгүй, гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэхэд л хангалттай гэж бичсэн байсан нь бүсгүйг дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ.

Бухимдсан бүсгүй тэр даруй цаас, үзэг авч нийтлэлийг бичсэн сэтгүүлчид "ухаалаг хариуг" явуулсан бөгөөд захидлыг уншсан найруулагч, бүсгүйд сэтгүүл зүйн чадвар байгааг шууд анзаарсан байна. Захидлынхаа төгсгөлд “Ганцаардсан өнчин эмэгтэй” гэж бичсэн байсан нь найруулагчийн анхаарлыг бүр ихээр татжээ. Ингээд хэвлэлийнхэн Элизабетын захидлыг нийтэлж, түүнийг редакц дээр ирж уулзахыг хүссэн байна. Энэ цагаас эхэлж Элизабет хэвлэл мэдээллийн салбарт ажиллах болжээ. Мэдээж түүний нууц нэр бол Нелли.

Сэтгүүлчээр ажиллах хугацаандаа бүсгүй эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, тэднийг муулсан нийтлэл, мэдээлэл бичихээс татгалздаг байсан. Тэрээр гэр бүлийн хэрүүл маргааны талаар нийтлэл бичихдээ үргэлж эмэгтэйчүүдийн талд бат зогсож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хууль дүрэм хангалттай чанга биш гэдгийг илэрхийлж байсан юм. Үүнээс гадна үйлдвэрлэлд бүсгүйчүүдийн хөдөлмөрийг шулж, бага хэмжээний цалин өгдөг байсан нь бүсгүйн бухимдлыг төрүүлж байжээ.

Нелли Блай үзэсгэлэнтэй нэгэн байсан бөгөөд ганган хувцаслах дуртай байжээ.

Шалгалтыг давж гарсан нь

Түүний Мексикийн авлигал, ядуурлын талаар бичсэн цуврал нийтлэл томоохон сенсаци дагуулсан байна. Мэдээлэл, баримт цуглуулахын тулд Нелли Мексик улсыг зорьж, хагас жилийн турш амьдарснаар мексикийн засгийн газрын хүчтэй дайсан болжээ.

Ухаалаг, сэргэлэн, зоригтой сэтгүүлч бүсгүй “New York World” сонингийн газар ажиллах хүсэлтээ илэрхийлж, шалгалтыг давж ажлын санал авсан байна. Тухайн сонингийн газрын захирал нь шар мэдээний хаан Жозеф Пулитцер байжээ. Неллид зориулсан түүний анхны даалгавар нь өдөөн хатгасан шинж чанартай байсан гэхэд болно. Сэтгүүлч сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн болж жүжиглээд Блэкуэлл арал дээр байрлах сэтгэцийн эмнэлэгт хэд хоногийг өнгөрүүлж, эмнэлэг дотор өрнөж буй үйл явдлыг бодит байдлаар нийтэлж, ард иргэдэд хүргэх явдал байсан юм. Сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн өдөр хоногуудын талаар Неллигийн “Сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлсэн 10 хоног” номноос унших боломжтой.

Сэтгүүлч бүсгүй хэрхэн эмч нарыг хуурч чадсан юм бол? Тэрээр эхлээд ихэнх сэтгэцийн өвчтэй хүмүүс шиг нүдээ бүлтийлгэж сурсан. Дараа нь бүсгүй эмнэлгийн ойролцоо байх нэгэн жижиг зочид буудалд байрлаж, хөршүүддээ эргэн тойронд буй бүх хүмүүс надад сэтгэцийн өвчтэй мэт санагдаж байна хэмээн ярьж эхэлсэн байна. Тэрээр бүхий л шөнийн турш буудлын үүдний өрөөнд сууж энэ яриагаа ярьсаар л байжээ. Ингээд маргааш өглөө нь зочид буудлын эзэд цагдаа болон түргэн дуудаж, Неллиг сэтгэцийн эмнэлэгт хүргэж өгчээ.

Шалгалтыг давж гарсан нь

Нелли Блай болон шар мэдээний хаан Пулитцер

Эмнэлэгт байх хугацаанд хийсэн томоохон аймшигтай мэдээллүүдийн нэг нь эмч нар эрүүл хүнийг ч өвчтэй гэж бүртгэж байсан гэнэ. Жишээлбэл англи хэл мэдэхгүй эмч нарын яриаг ойлгохгүй байгаа гадаад иргэнийг эсвэл бохир гуталтайгаа гал тогооны өрөөгөөр явсан ажилчдыг загнасных нь төлөө тогоочийг сэтгэцийн өвчтэй гэж бүртгэсэн байна. Харин зарим бүсгүйчүүдийг нөхрүүд нь санаатайгаар сэтгэцийн эмнэлэгт хүргэж байжээ.

Үүнээс гадна сувилагч нар маш хэрцгий, хоол нь чанарын шаардлага хангаагүй, ерөнхийдөө амьдрах нөхцөл хамгийн аймшигтай түвшинд байгааг, сэтгэцийн эмнэлэгт улсаас хангалттай хэмжээний хөрөнгө өгдөг ч тэд энэ бүхнийг зохих журмынхан дагуу ашигладаггүй болохыг Нелли илрүүлж чадсан юм.

Сэтгүүлч бүсгүй эмнэлэгт очсон эхний өдрөөсөө эхэлж өөрийгөө сэтгэцийн өвчтэй биш гэдгийг эмч нарт хэлсэн боловч тэд бүсгүйд итгэхгүй байжээ. Бусад эрүүл хүмүүст ч энэ зүйл тохиолдож байсан гэсэн үг. Энэ Неллигийн хувьд бас нэг баримт, мэдээллийн сэдэв болсон юм.

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эмнэлэгт хачирхалтай зүйл маш их тохиолддог байсан.

Тэр Жюль Вернийн амжилтыг даван биелүүлсэн

Нелли өмгөөлөгчийн тусламжтайгаар л сэтгэцийн эмнэлгээс гарч чадсан байна. Сэтгэцийн эмнэлэгт байх хугацаанд олж авсан мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэний дараа томоохон шүүх хуралдаан болж өнгөрсөн бөгөөд эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шалгалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхэд сайнаар нөлөөлсөн байна.

Уйтгарлаж сууж байхдаа Нелли ээлжит мэдээллийнхээ сэдвийг олсон байна. Тэрээр мэдээний найруулагчид хандаж дэлхийг тойрон аялж, мэдээлэл хайх саналыг тавьсан бөгөөд захирал нь энэ саналыг хүлээн зөвшөөрсөн ч эрэгтэй хүн явуулах хүсэлтэй байжээ. Бүсгүй тэр даруйд “Та эрэгтэй хүнээ явуул, харин би өөр редакцын гишүүдтэй хамт явах болно. Хэн түрүүлж ирэхийг харъя” хэмээн хэлсэн байна. Мэдээж захирал нь бүсгүйг явуулахаас өөр сонголтгүй үлджээ.

Аялалд Нелли ердөө нэг л цүнхтэй гарчээ. Түүний гол зорилго нь Жюль Вернийн романы баатраас түрүүлэх явдал байсан. Романы гол дүрийн баатар 80 хоногт дэлхийг тойрч чадсан аж. Сэтгэл хөдлөл ихтэй бүсгүй өөрт нь 75 хоног байхад хангалтай гэж үзжээ. Эхний ээлжинд тэр далайгаар Англи болон Францад хүрч, зохиолчтой уулзсан байна. Жюль түүнд амжилтыг хүсэж, Нелли аяллаа үргэлжлүүлэн Йемен, Цейлон, Сингапур, Японд очжээ. Дараа АНУ-ын Сан-Франциско, Нью-Жерси зэрэг мужуудаар орсон.

Тэр Жюль Вернийн амжилтыг даван биелүүлсэн

Сэтгүүлч бүсгүйн маршрут

Тэрээр очсон газар бүрийнхээ онцлогийг судалж, ялангуяа эмэгтэйчүүдэд хандах хандлага дээр илүү анхаарал хандуулж байсан гэнэ.

Бүсгүйг АНУ-д ирэхэд бүгд түүнийг таньж, баатар мэт хүлээн авч, аялалд нь тусалж байв. Үүний үр дүнд тэр Жюля Вернагийн амжилтыг эвдээд зогсохгүй өөрийнхөө төлөвлөгөөг давуулан биелүүлж 72 хоногийн дотор дэлхийг тойрсон аялал хийжээ. Хэдийгээр бүсгүй далайгаас айдаг байсан ч аяллынхаа багагүй хэсгийг далайгаар туулсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Америкийн ард иргэд бүгд бүсгүйгээр бахархаж байсан

Амьдралын сүүлийн жилүүд

Нелли алдартай болох тусам ноцтой, сенсацитай мэдээллийг олоход асуудалтай болж байжээ. Үүнээс гадна түүний нас ч нэлээд явсан гэхэд болно. Эцэст нь тэрээр хувиараа аж үйлдвэрлэл эрхлэгчтэй гэрлэж, сэтгүүл зүйгээ орхисон байна.

Гэвч нөхрийгөө нас барсны дараа Нелли түүний ажил хэргийг үргэлжлүүлэхийг оролдсон ч амжилтгүй болж байсан учир дахин сэтгүүл зүйд хөл тавьсан байна. Түүний хамгийн сүүлийн томоохон мэдээллүүд нь Дэлхийн 1-р дайнтай холбоотой байжээ.

Нелли 57 насандаа уушгины хатгаа өвчнөөр нас барсан бөгөөд нас барсныхан дараа түүнийг ХХ зууны хамгийн шилдэг сэтгүүлч эмэгтэйгээр өргөмжилжээ.  

Амьдралын сүүлийн жилүүд

Офицертой ярилцаж буй Нелли

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()