1. Алт нь хоол хүнсэнд нэмэлт байдлаар хэрэглэгддэг ба Е-175 гэсэн нэртэйгээр, нунтаг, хальс, болон уусмал зэрэг байдлаар ашиглагддаг.
2. Хоол хүнсэнд зөвхөн дээд зэрэглэлийн буюу 999 сорьцтой эсвэл 24 каратын алтыг хэрэглэдэг.
3. Энэ дэлхийн хамгийн үнэтэй амттан нь "Frrrrozen Haute Chocolate" хэмээх шоколад байдаг. Энэхүү шоколаданд 24 каратын алт агуулагддаг бөгөөд 25 000 ам доллароор зарагддаг.
4. Францад дээд зэрэглэлийн дарсанд алтыг хийж уг бүтээгдэхүүнийг тансаг нарийн зүйл болохыг илэрхийлдэг байна. Мөн ийм зориулалтаар Япончууд бялуун дээрээ бас алт хийдэг гэдэг. Англид алттай ундааг өөрөө бэлдэж болох ба үүнд зориулан тусгайлан бэлдсэн дээд зэргийн сорьцтой алт зардаг байна.
5. Алт нь хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй төдийгүй бүр зарим талаар эрүүл мэндэд нэн ашигтай тустай байдаг. Алтаар эмчлэх аргыг дундад зууны үед Европт хэрэглэж байсан ба энэ нь анх Хятадаас гаралтай эмчилгээ байжээ. XX зууны эхээр Германы бактериологич Роберт Кох сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээ алтанд байдаг гэдгийг олж тогтоож үүнийхээ төлөө Нобелийн шагнал авч байжээ. Одоо цагт алтыг астма, уушгины болон зүрх судасны зэрэг хэд хэдэн өвчнийг анагаахад ашиглаж байгаа юм.