1
Хүн танаас зөвхөн үнэнийг хэлэхийг хүссэн үед
Хэрэв хүн танаас зөвхөн үнэнийг хэлэхийг хүссэн бол тэрээр танаас ямар ч хатуу хэцүү зүйл байсан хамаагүй үнэн үг л сонсохыг хүсэж байна гэсэн үг юм. Аливаа зүйл эрт орой хэзээ нэгэн цагт ил болдог болохоор та худал хэлбэл энэ нь нэгэн цагт ил болж таны тухайн хүнтэй харьцах харьцаа тань тун эвгүй байдалд орж цаашдаа тэр хүн тантай илэн далангүй болон буурьтай яриа үүсгэх гэж оролдохгүй биз ээ. Тийм учраас хэн нэгэн хүн танаас үнэнийг хэлэхийг хүссэн үед та тэр үнэнийг нь л хэлэх хэрэгтэй. Яг л байгаагаар нь хэл. Дараа нь та янз бүрийн байдлаар буруудахгүй ба таны хэлсэн тэр үнэн нөгөө хүнд хэцүү байсан ч та өөрийнхөө үүргийг биелүүлсэн учир санаа зовох зүйл үгүй юм.
Харин энэ үедээ санах ёстой нэг зүйл бол та нөгөө хүндээ хэцүү зүйл хэлэх гэж байгаа бол боломжтой хэмжээгээр зөөллөж, зөв үг яриа хэрэглэ. Та үүнийг хэрхэн зөв хийж чадна төдий чинээ та хоёрын харьцаа цаашдаа илүү сайн байх билээ. Ийм учир та хоёрын энэ яриа ямар нэг хэрүүл болон зөрчилдөөнд хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй юм шүү.
2
Хэн нэг хүн томоохон алдаа хийх гэж байгаа үед
Танил хүмүүс, найз нөхөд нар нэг нэгэндээ янз бүрийн ирээдүйн төлөвлөгөө ярьж хуваалцах ба ийм үед хэн нэгэнд мундаг сайхан санаа мэт санагдаж байхад нөгөө хүнд асар том алдаа хийх гэж байгаа мэт санагдах үе бий. Жишээ нь таны найз ямар нэг мундаг зүйл хийх гэж байгаа тухайгаа ярьж байх үед та энэ нь айхтар алдаа гэдгийг мэдэхийн сайнаар мэдэж байж болох юм. Хэрвээ тэр хүн хийх гэж байгаа зүйлдээ зориулах асар их хөрөнгө, цаг, нөөц бололцоо нь дэмий үрэгдэх, тэр хүн өөртөө гай тарих гэж байгаа бол та энэ тухай эргэлзээгүй хэлэх хэрэгтэй. Магадгүй энэ үед та өөдгүй, атаархуу эсвэл найз нөхрийнхөө тухай юу ч мэдэхгүй хүн мэт санагдавч та тэр хүний төлөө, ямар нэг эвгүй байдалд оруулахгүйн төлөө санаа тавьсан учир сэтгэл санааны хувьд дараа нь зовох шаналах зүйлгүй болно.
Ийм үед та нөгөө хүнийхээ хийх гэж байгаа зүйлийг эсэргүүцэх биш харин дахин сайн бодож тунгаах тухай зөвлөх нь аймшигт алдаа хийхээс сэргийлж болох юм. Янз бүрийн чиглүүлсэн асуулт асуух, тухайн хийх гэж байгаа зүйлийн тухайд зөвлөлдөх санал тавих нь бас нэг гарц. Аль болох өөрийн ойр дотнын хүнээ хэт хоосон эсвэл хэтрүүлсэн үр дүн хүлээсэн зүйл хийхээс хол байлгах гэж хичээгээрэй. Гэхдээ дээд зэргийн болгоомжтой байж, хэлэх үгээ зөв сонгох нь маш чухал юм.
3
Таны хэлэх мэдээлэл хэн нэгэн хүний нэр төрд ямар нэг нөлөө үзүүлэх бол
Та ямар нэгэн байдлаар өөрийн ойр дотнын хүний нэр төрд нөлөөлөх мэдээллийг санамсаргүй байдлаар олж болох юм. Жишээ нь тантай ярьж байгаа хүнийг хэн нэг хүн муулдаг, түүнд хор хүргэх гэж байгаа тухай мэддэг байж. Энэ нь хоёр хүний хэрэг учир надад хамаагүй гэж бодож болох ч энэ нь маш том алдаа билээ.
Ойрын хүний урвалт гэдэг бол муухай зүйл. Хүн хэдий чинээ ийм явдлыг эрт мэдэх тусмаа тухайн урвагчтай цаашид харьцах эсэхээ шийдэх хугацаа гарах ба магадгүй та ийм урвалтын тухай мэдэж байгаа зүйлээ хэлж мэдэгдсэнээр уг хүний нэр төрийг аварч болох юм.
4
Үнэн таныг хамгаалах үед
Хэрвээ таны мэдэж байгаа мэдээлэл нь таны аюулгүй байдал, сэтгэл санаа, эрүүл мэндэд нөлөөтэй бол үүнийг бусдад мэдэгдэх нь чухал. Хамгийн энгийн жишээ бол сэтгэл зүйч дээр очих юм. Уг сэтгэл зүйчийн хамгийн хэцүү, хүнд асуултад ч та үнэнээр нь хариулах, үгүйдээ хариулахаас татгалзаж болох ба ямар ч байсан худлаа хэлэх, байдлыг бодит бус өнгөөр харуулах гэж хичээж огт болохгүй билээ. Та хэр үнэн зөв хариулж байгаагаас таны эрүүл мэнд ямар байх нь шалтгаалах болно. Мөн илэн далангүй үнэн зөвөөр ярьж, хэлэлцэх ёстой олон нөхцөл байдал бий.
5
Таны дотоод сэтгэл, зөн совин үнэнийг хэлэхийг шаардаж байгаа бол
Хүн өөрийнхөө дотоод сэтгэл, зөн совинг үл тоож болохгүй. Заримдаа энэ нь бидэнд үнэтэй зөвлөгөө өгдөг үе бий. Хэрвээ таны зөн билэг, дотоод сэтгэл санаа тань үнэнийг хэлэх хэрэгтэй гэж байгаа бол тэр үнэнийг хэлэх нь зөв. Магадгүй та ингэснээр алдаа гаргаж болох ч та ядаж тэрхүү хэцүү үзэл, бодлыг дотроо хадгалан шаналж явахаа болино. Таны ийм байдал нөгөө хүмүүст байдлыг өөрөөр харах нөхцөл болж болох ба зарим хүнд чухам ийм зүйл л дутагдаж байдаг билээ.
Гэхдээ ийм үедээ бүдүүлэг харагдахгүй байх нь чухал юм. Өөрийн хэлэх үгийнхээ эхэнд аль болох “миний бодож байгаагаар бол”, “магадгүй...” гэсэн үг хэрэглэхийг бодоорой. Ингэснээр таны үг хэт шулуун, бүдүүлэг харагдахаас зайлсхийх ба нөгөө хүнд тань бас айхтар эвгүй, хэцүү сонсогдохгүй юм шүү.