Тайваниар аялж буй хүмүүсийн заавал үзэх ёстой газрууд

2022-06-18, 11:29
1,759

Тайвань бол өндөр уулсаар хүрээлэгдсэн арал билээ. 3000 метрээс дээш өндөртэй уулс газар сайгүй байх ба 4000 метрийн өндөртэй "Ү Шань" уул нь зүүн хойд азийн хамгийн өндөр оргил юм. Газарзүйн байрлалын таатай нөхцөлтэй Тайваньд тоо томшгүй сонин содон бүтэц бүхий байгалийн тогтоц их бий. Үүнээс гадна тус арлаар зочилсон хүмүүст үзэж харах зүйлс олон бий. 

Тайваниар аялж буй хүмүүсийн заавал үзэх ёстой газрууд

1 Үндэсний ордон музей

Хятадын эртний олдворуудын хамгийн том цуглуулгыг агуулдаг Үндэсний ордон музейгээс та түүхийн арвин мэдлэгийг олж авна. Үзэсгэлэнд тавигдсан олон мянган эд зүйлсийг Чан Кай-Шек соёлын хувьсгалын үеэр эх газрын Хятадаас зугтаж явахдаа авч ирсэн аж.

Үндэсний ордон музей

2 Тароко Хавцал

Тайбэйгээс галт тэргээр хэдэн цаг явахад Тайваний хамгийн алдартай байгалийн гайхамшигт газруудын нэг болох Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүрнэ. Энд үзэсгэлэнт усан хүрхрээ болон эртний сүм дугана байдаг. 

Тароко Хавцал

3 Юшан үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Тайвань дахь хамгийн үзэсгэлэнтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг Юшанд арлын хамгийн өндөрлөг цэг байрладаг гэнэ. 

Юшан үндэсний цэцэрлэгт хүрээлэн

4 Алишан уулын бүс

Алишан уулын төмөр зам нь дотоодын болон гадаадын жуулчдын сонирхлыг татдаг аялал жуулчлалын маршрут юм. Галт тэрэг уулын оройд хүрэх үед жуулчид үнэхээр үзэсгэлэнтэй байгалийг үзэх боломжийг олдог байна. 

Алишан уулын бүс

5 Нар сарны нуур

Нар сарны нуур бол Тайванийн хамгийн том нуур бөгөөд богино аялал хийхэд тохиромжтой газар юм. Нуурын эргэн тойронд олон зочид буудлууд байрлахын зэрэгцээ дарвуулт онгоцнууд жуулчдыг нэг талаас нөгөө рүү зөөдөг байна. 

Нар сарны нуур

6 Маоконг

Маоконг бол Тайбэй хотын хамгийн алдартай газруудын нэг. Тус хотод ирсэн жуулчид энэхүү уулын орой дээр байрлах амралтын газар заавал очиж үзэх ёстой аж. 

Маоконг

7 Луу ба барын цамхаг

Бадамлянхуа нуурын захад, Каошюн хотын зүрхэнд орших эдгээр хоёр цамхаг нь тус хотын хамгийн алдартай байгууламж аж. Жуулчид луу, барын амаар тус цамхгууд рүү орж, орой дээр нь гардаг. 

Луу ба барын цамхаг

8 Маолины үндэсний байгалийн цогцолбор газар

Каошюн хотын өмнөд хэсэгт Маолины байгалийн цогцолборт газар нь олон тооны ховор амьтдын гэр юм. Хэрэв та зуны улиралд ирж чадвал өөр хаана ч байдаггүй амьтдыг үзэх болно. 

Маолины үндэсний байгалийн цогцолбор газар

9 Солонго тосгон

Энэхүү тосгон нутгийн иргэн Хуан Юн-Фугийн санаагаар босжээ. Тэрээр хуучин цэргийн тосгоны үзэмжийг хэтэрхий уйтгартай гэж үзээд ингэж будсан бөгөөд өдгөө тус газар жуулчдын дунд алдартай болсон байна. 

Солонго тосгон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()