Сache буюу нөөц санах ой гэж юу вэ?
Нөөц санах ой нь таны үзсэн хуудас доторх зураг, бичлэг зэрэг мэдээллийг түр хугацаанд хадгалах, дараагийн удаа нэвтрэхэд хурдтай ажиллах боломжийг хангах үүрэг хүлээнэ. Гэхдээ нөөц санах ой дүүрсэн тохиолдолд интернэт хөтөч гацах явдал их гарах тул тогтмол цэвэрлэж байх шаардлагатай.
Нөөц санах ойг хэрхэн цэвэрлэх вэ?
Нэгдүгээр алхам: Гар утасны тохиргоо цэс рүү орно.
Интернэт хөтчийн нөөц санах ойг цэвэрлэхийн тулд тохиргоо цэс рүү нэвтэрнэ. Энэ үйлдлийг хийснээр интернэт хөтөч дэх бүх цонх хаагдана гэдгийг анхаарна уу!
Хоёрдугаар алхам: Интернэт хөтчөө сонгоно
Гуравдугаар алхам: Түүх болон веб хуудасны мэдээлэл устгах товчлуурыг дарна.
Дөрөвдүгээр алхам: Анхааруулах цонх нээгдэхэд түүх болон мэдээлэл устгах товчлуурыг дарж баталгаажуулна.
Түүх болон мэдээллийг устгах үед хөтөч дээрх бүх түр хугацаанд хадгалагдсан мэдээлэл устах боловч хадгалагдсан нэвтрэх нэр, нууц үг зэрэг зүйлс устахгүй.
Харин Chrome интернэт хөтчийн нөөц санах ойг цэвэрлэхийг хүсвэл Chrome хөтчийн тохиргоо цэс рүү нэвтэрч Privacy- Clear Browsing Data цэс рүү орж цэвэрлэнэ. iPhone гар утасны Сафари хөтчөөс ялгаатай нь Chrome хөтөч дээр нээсэн цонхнууд хаагдахгүй бөгөөд харин нэвтэрч орсон байсан бүх сайтаас гардаг ажээ.
Safari интернэт хөтөчийг хэрхэн түүх үүсгэхгүйгээр хэрэглэх вэ?
Хөтөч дэх Private Browsing цэсийг ашиглан цонх үүсгэн хэрэглэх боломжтой.
Нөөц санах ойг цэвэрлэх нь аппликейшныг унтраах горимтой ижил үү?
Аппликейшныг унтраах горим нь гар утасны багтаамж дүүрсэн тохиолдолд түүнтэй холбоотой ямар нэгэн баримт, мэдээллийг устгахгүйгээр устгах боломжийг олгодог. Хэрэв та ямар нэгэн аппликейшныг унтраахыг хүсвэл гар утасны тохиргоо цэс рүү нэвтэрч iPhone Storage цэсийн Offload App хэрэглүүрийг ашиглах боломжтой.
Сookies болон cache нарт ялгаа бий юу?
Интернэт сookies буюу үртэс гэх ойлголт нь таны гар утас руу веб сайтаас илгээж буй мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл энэ нь таныг интернэт орчин чухам юуг түлхүү хайж буйг тэмдэглэж, дараагийн удаа хэрэглэхэд тань танд хэрэгцээт зүйлсийг илүү харуулах боломжийг бүрдүүлж байдаг.
Сафари интернэт хөтөч дээр сookies-ийг хааснаар тухайн веб сайтууд таны талаар ямар нэгэн мэдээлэл авахгүйн дээр зарим веб сайтууд хэвийн горимоор ажиллахгүй болох ч магадлалтай. Хэрэв та сookies хаахыг хүсвэл тохиргоо цэснээс Сафари аппликейшныг сонгож Block All Cookies цэсийг идэвхжүүлээрэй.