1
Хойд Солонгост гэдэсний халдварт өвчин дэгдлээ
Хойд Солонгосын эрх баригчид иргэдийнх нь дунд гэдэсний үл мэдэгдэх өвчин тархсан тухай албан ёсоор мэдээлэв. Тус улс коронавирусний халдварын дэгдэлттэй хоёр сарын өмнөөс тэмцэж эхэлсэн ч төдийлөн амжилт олоогүй байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус үл мэдэгдэх өвчнийг хижиг, холер байж болзошгүй гэж таамаглаж байна.
2
"Хятад улс ОХУ-ыг аюулгүй байдлын тал дээр дэмжинэ" гэж Ши Жиньпин төрсөн өдрөөрөө Путинд хандан хэлэв
3
Токио ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай зарлигийг баталлаа
4
Африкт 100 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдээд байна
Хүнсний үнийн огцом өсөлт, мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт нь Африк тивийг хүнсний хямралд оруулж байна. Их Британийн Улаан загалмайн нийгэмлэг тус тивд нийтдээ 100 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд буйг тооцоолжээ.
5
НАТО-гийн гишүүн 7 улс Швед, Финландын элсэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Данийн Ерөнхий сайдтай хамтран НАТО-гийн удирдлага болон гишүүн 5 улсын төр засгийн тэргүүн нарыг Гааг дахь өргөөндөө хүлээн авч, албан бус уулзалт хийлээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Украинд үзүүлэх хүнд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг гишүүн улсууддаа уриаллаа. Мөн НАТО болон түүний гишүүн долоон улс Швед, Финландын элсэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
6
Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байна
Иений нэг ам.доллартой тэнцэх ханш сүүлийн 20 жилийн байгаагүй доод түвшиндээ хүрч унасан тухай NHK мэдээллээ. Хөрөнгө оруулагчид ам.доллароос ашиг унагахын тулд Японы валютыг зарж, ам.доллар худалдан авч байна.
Даваа гарагт Токиод 1 ам.долларын арилжааны ханш 135 иентэй тэнцэж байна. Энэ нь 2002 оны 2 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
7
Мьянмар улсын гадаад валютын нөөц буурсан тул автомашины импортыг зогсоолоо
Гадаад валютынх нь албан нөөц буурсантай холбоотойгоор Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улс автомашины импортыг зогсоосон байна.
Мьянмарын мөнгөн тэмдэгт болох кьятын ханш суларч, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь тус улсын эдийн засагт дарамт болж байгаа аж.
8
Борлуулалт нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Lego” АНУ-д анхны үйлдвэрээ барина
Тоглоомын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Lego” компани АНУ-д анхны үйлдвэрээ барихаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
АНУ-ын Виржини мужид баригдах үйлдвэр 2025 оны хоёрдугаар хагаст ашиглалтад орж, 1700 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү үйлдвэрийн хувьд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа тэнцвэржүүлэхээр загварчлагдсан аж. Виржини мужид үйлдвэр барих нь нарны эрчим хүчний парк нээх боломжтой гэдэг утгаараа давуу талтай гэж “Lego”-ийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
9
“Apple”-ийн зах зээлийн үнэлгээ $2 их наядаас буурах төлөвтэй байна
“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.доллароос буурахад ойрхон байгааг шинжээчид мэдээллээ.
Мягмар гарагийн байдлаар “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 2.1 тэрбум ам.доллар байна. Нэгдүгээр сард тус компанийн үнэлгээ түр хугацаанд гурван их наяд ам.долларыг давсан байжээ.
10
“Ford Motor” компани “Mustang Mach-E” загварын 48 мянга гаруй автомашинаа эргүүлэн дуудав
“Ford Motor” компани аюулгүй байдалтай холбоотой үйлдвэрийн алдааны улмаас “Mustang Mach-E” загварынхаа нийлүүлэлтийг түр зогсоолоо.