Ухаалаг хүмүүсийн хэзээ ч хэрэглэдэггүй үгс

Хүнд хэлэх бас хэлэхгүй зүйлс гэж байдаг. Тэдгээрийг ялгаж, салгаж чадна гэдэг ухаантайн шинж. Хэрэв та өөрийгөө ухаантай хэмээн бодож байгаа бол эсвэл ядаж л ухаантай харагдахыг хүсэж байгаа бол дараах үгсийг хэлэлгүй өнгөрөх хэрэгтэй шүү. 

Ухаалаг хүмүүсийн хэзээ ч хэрэглэдэггүй үгс

1. "Чи ядарчихсан харагдаж байна"

Хэн нэгэнд ингэж хэлэх нь яг л "Чи царай алдаад, гундчихжээ" гэж байгаа мэт сонсогддог байна. Хэн ч ингэж хэлүүлэхийг хүсэхгүй шүү дээ. 

2. "Би чадахгүй"

Ажил дээрээ энэ өгүүлбэрийг хэрэглэх нь чадваргүй хэмээх сэтгэгдлийг төрүүлдэг. Ямар нэгэн зүйлийг хийж үзэхээс нааш бууж өгсний хэрэггүй. 

3. "Би түүнд хамгийн сайн зөвлөгөө өгсөн"

Зүгээр л энгийнээр зөвлөсөн гэхэд болох байтал ухаантай харагдах гэж дээрх олон үгийг хэлэх шаардлага байхгүй.

4. "Миний IQ,.."

Хэрэв та ухаалаг харагдахыг хүсэж байгаа бол өөрийнхөө ухааныг гайхуулах хэрэггүй.

5. "Шударга бус юм аа"

Өөрт тохиолдсон бүх зүйлд шударга бус юм хэмээн гомдлох нь хүүхдээрээ, томоожоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ. 

6. "Ямар ч байсан яах вэ" эсвэл "Надад хамаагүй"

Энэ өгүүлбэрийг хэлэх үед мэдлэггүй, өөрийн гэсэн бодолгүй хэмээх ойлголтыг бусдад төрүүлдэг байна. Танд ямар нэгэн бодол байгаа бол түүнийгээ илэрхийлж байх хэрэгтэй. 

7. "Бид дандаа л ингэж хийдэг шүү дээ"

Ухаалаг хүмүүс шинийг эрэлхийлсэн, бүтээлч сэтгэхүйтэй байдаг. Байнга хийдэг арга барилдаа баригдах нь таныг хайрцагт орсон, зөрүүд харагдуулдаг ажээ. 

8. "Миний буруу биш"

Ингэж өөрийгөө өмөөрөх нь хүүхдээрээ, томоожоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг байна. Мөн багаар ажиллаж чаддаггүй хүмүүс ингэж хэлэх нь их байдаг.

9. "Надад нэг тэнэг асуулт байна" эсвэл "Би нэг тэнэг асуулт асуучих уу?"

Ухаалаг харагдахын тулд энэ хэлцийг хэрэглэх нь эсрэгээрээ таныг тэнэг харагдуулдаг. Асуулт асуух нь ичмээр зүйл биш шүү дээ. Өөрийн санаа бодлоо олон нийтэд чөлөөтэй илэрхийлж сураарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()