1
Alfa Romeo Tonale
2021 онд хагас дамжуулагчийн хомсдол үүссэнээс болж Alfa Romeo Tonale-ийн худалдаанд гарах хугацаа 2 жилээр хойшилжээ. Энэхүү hybrid хөдөлгүүртэй жийп нь маш бага шатахуун хэрэглэдэг гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. 1.3 буюу харьцангуй жижиг хөдөлгүүртэй Alfa Romeo Tonale 100 км-т ердөө 6 л шатахуун иддэг байна.
2
Maserati Grecale
Тансаг зэрэглэлийн асар өндөр үнэтэй машин хийдгээрээ алдартай Maserati брэнд зах зээлээ тэлэх үүднээс харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа нь энэ юм.
Maserati Grecale нь 2 л багтаамж бүхий 6 цилиндрийн хөдөлгүүртэй бөгөөд 330 морины хүчин чадалтай гэжээ. Одоогийн байдлаар үнээ албан ёсоор зарлаагүй байна.
3
BMW XM
BMW XM нь 4.4 литрийн багтаамж бүхий hybrid хөдөлгүүртэй хүчирхэг жийп юм. Үндсэн загвар нь 650 морины хүчтэй. Харин арай үнэтэй Top загвар нь 750 морины хүчтэй байх аж.
Гэхдээ илүү сонирхолтой нь BMW XM-ийн гадаад төрх нь Tesla Cybertruck-тай туйлын адил харагдаж байна. Энэ нь мэдээж худалдан авагчдыг татах юм.
4
Chevrolet Corvette C8 Z06
Chevrolet Corvette 1953 онд худалдаанд гарсан анхны загвараасаа хойш спорт автомашины ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа алдалгүй өнөөг хүрчээ.
Найм дахь үеийн 670 морины хүчтэй 5.5 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр тоноглогдсон Corvette C8 Z06 загвар нь 2023 оны сүүлээр худалдаанд гарна.
5
Honda Integra
АНУ-д Acura нэрээрээ танигдсан Integra цувралын шинэ загвар ирэх онд худалдаанд гарах гэж байна. Мэдээж хэрэг өмнөхийн адил Азийн зах зээлд Honda, АНУ-д Acura нэртэйгээр худалдаалагдана.
Тус машин нь Honda Civic Si-ийн нэгэн адил 4 цилиндр, 1.5 л-ийн багтаамж бүхий хөдөлгүүртэй. Honda Integra нь тав тухтай салонаараа алдартай учраас энгийн хэрэглээнд яг таарсан машин юм.
6
Ford Ranger
Шинэ Ford Ranger-ыг бүрэн шинэчилсэн загвар ирэх жил худалдаанд гарах гэж байна.
Энэхүү шинэ хувилбар 3.0 литрийн турбодизель хөдөлгүүртэй бол сайжруулсан Ranger Raptor хувилбар нь 3.0 литрийн хос турбо хөдөлгүүртэй бөгөөд 400 морины хүчтэй байх гэнэ. Харьцуулбал өмнөх үеийн хамгийн сүүлийн үеийн хувилбар дээд тал нь 207 морины хүчин чадалтай байсан аж.
7
Hyundai IONIQ 6
Бүрэн цахилгаан машин Hyundai IONIQ 6 нь 2023 онд худалдаанд гарах хамгийн этгээд загвартай машин гэж хэлж болно.
Hyundai IONIQ 6 нь бүх талаараа Hyundai Model 5-ын сайжруулсан хувилбар гэж хэлж болно. Тус машин 308 морины хүчин чадалтай цахилгаан мотортой бөгөөд нэг цэнэглэлтээр 550 км замыг туулах чадвартай аж.
8
Toyota GR Corolla
Toyota компани өөрсдийн Corolla загварыг цоо шинэ өнгө төрхтэйгөөр авч ирэхээр шийджээ. Энэхүү загвар нь Toyota GR Yaris дээр суурилагдсан бөгөөд 1.6 литрийн турбо хөдөлгүүртэй боловч илүү их хүч чадалтай. Бүх дугуй нь хөтлөгчтэй, 6 шатлалт араатай байх гэнэ. Нэг ёсондоо Toyota GR Corolla уралдааны болон дрифт хийх зориулалттай спорт машин байх болно гэж шинжээчид таамаглаж байна.