1950-аад оны Токио хот өнгөт зургийн хальсанд ингэж буужээ

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Япон улсад АНУ цэргээ түр хугацаанд байршуулсан байдаг. Үүний нөлөөгөөр Америк тус улсын эдийн засаг болоод улс төрд тодорхой хэмжээний нөлөө тогтоосон юм. Дайны дараах сэргээн босголтыг АНУ санхүүжүүлсэн бөгөөд үүний ачаар 1950-аад онд Япон улс цэргийн дарангуйллын нийгмээс өндөр хөгжилтэй хөрөнгөтөн орон болж хувирсан байна. Чухамдаа энэхүү өөрчлөлт хэрхэн явагдаж байсныг харуулах үүднээс та бүхэнд 1950-аад оны Токио хотын өнгөт зургуудаас хүргэе. 

1950-аад оны Токио хот өнгөт зургийн хальсанд ингэж буужээ

Токио бол Японы 47 мужийн нэг бөгөөд 1869 оноос тус орны нийслэл болжээ. Энэ хотод эзэн хаан сууж, Японы засгийн газар ажилладаг юм. Токио хот Японы гол арал – Хонсю арлын зүүн өмнөд хэсгийн Канту бүс нутгийн нэг хэсэг бөгөөд Иду, Огасавара арал багтдаг.

1953 онд АНУ цэргээ гаргаж эхэлсэн бөгөөд Японы эрх баригчид өөрсдийн бодлогоо тодорхойлох болсон юм. Тэд АНУ-аас авах санхүүжилтийг ашиглан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан тул дайн дуусаад 10 жил болоогүй байхад эдийн засгаа сэргээж чаджээ. Үүний дагуу иргэд нь ч хөрөнгөжиж эхэлсэн байна. 

Дайны үед далавчаараа тогтож үлдсэн Камеказэ онгоц

Унадаг дугуй нийтлэг тээврийн хэрэгсэл байв

Алдарт Гинза худалдааны дүүрэг

Импириал зочид буудал

Сакура дэлбээлэх өдөр

Алдарт самурай Кусуноки Масасигэгийн морьт хөшөө

Токио хотын гурван дагина

Энгийн иргэдийн орон сууц

Тариачид будаагаа хатааж байгаа нь

Нара сүм

Гинза дүүрэг

1950-аад оны эцэс гэхэд токио ийм төрхтэй болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()