1
Чад улс үр тарианы хомсдолд оров
ОХУ болон Украинаас үр тарианы 40 хувиа авдаг Чад улс дайнаас болж үүссэн нөхцөл байдлыг уршгаар хүнсний хомсдолд орж эхэлсэн тухай тус улсын төрийн албаны төлөөлөгч мэдээлэв.
2
Тавдугаар сард Оросын автомашины борлуулалт 83.5 хувиар буурчээ
"Барууны хориг арга хэмжээний улмаас үнийн огцом өсөлт үүссэн тул 5-р сард ОХУ-д автомашины борлуулалт 83.5 хувиар буурч, түүхэн доод түвшиндээ хүрсэн" гэж Европын бизнес эрхлэгчдийн холбоо мэдэгдэв.
3
ОХУ-ын Төв банк дахин хакеруудын халдлагад өртжээ
Хакерын "Anonymous" бүлэглэл Оросын Төв банк руу хоёр дахь удаагаа халдсан байна. Өмнө энэ оны 3-р сард "Anonymous" тус банкны 20 мянга гаруй хуудас нууц мэдээлэл ил болгож байсан бол энэ удаад төв системийг хэдэн минутын турш ажиллагаагүй болгожээ.
4
"Хятад улс Камбожид тэнгисийн цэргийн байгууламж нууцаар барьж байна" гэж АНУ мэдээлэв
5
Володимир Зеленский: Украины газар нутгийн тавны нэг нь ОХУ-ын цэргийн хяналтад байна
Украины газар нутгийн тавны нэг нь буюу 20 хувь нь Оросын цэргийн хяналтад байгааг тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский Люксембургийн парламентад үг хэлэх үедээ мэдэгджээ.
Орос Украинд дайн эхлүүлснээс хойш 100 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Оросын арми Украины зүүн бүс нутагт давшилтаа эрчимжүүлж байгаа бол Украины арми Өрнөдийн зэвсгийн тусламжийг хүлээж байна.
6
Францын гадаад хэргийн яамны ажилтнууд ажил хаяна
Францын ГХЯ-ны ажилтнууд олон жилийн туршид анх удаагаа өнөөдөр ажил хаях гэж байна. Францын дипломат корпусыг эмхлэн байгуулж ирсэн зарчмыг уг үндсээр нь өөрчлөхийн тулд эрх баригчдын хийхээр төлөвлөж байгаа бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг эсэргүүцсэн дипломатчид ажил хаялтад нэгдсэн хэмээн орон нутгийн хэвлэл уламжилсан байна. Францын дипломатчдыг нэгтгэдэг долоон үйлдвэрчний эвлэл энэ ажил хаялтад оролцож байгаа аж.
7
Европын Холбоо ОХУ-ын эсрэг зургаа дахь хоригоо баталлаа
Унгарын эсэргүүцлийн улмаас нэг хоног хойшилсон ч Европын Холбоо ОХУ-ын эсрэг зургаа дахь хориг арга хэмжээг баталлаа. Хоригийн дагуу Европын Холбоо Оросын газрын тосны экспортод хэсэгчилсэн хориг тавьж, Оросын тэргүүлэгч банкуудыг олон улсын санхүүгийн СВИФТ системээс хасахаар болж байна.
Хориг арга хэмжээний гол зорилго нь Оросын Украинд явуулж байгаа дайны санхүүжилтийн гол эх үүсвэрийг хаахад чиглэж байна. Харин ОХУ уг хориг Европт өөрт нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
8
Их Британийн парламент Борис Жонсонд итгэл үзүүлэхээр шийдвэрлэв
Даваа гарагт болсон итгэл үзүүлэх эсэх санал хураалтад Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон яллаа.
Санал хураалтаар Борис Жонсоны тэргүүлдэг Консерватив намын 211 гишүүн түүнийг дэмжсэн санал өгчээ. Харин 148 гишүүн түүний эсрэг санал өгсөн байна. Их Британийн Ерөнхий сайд цар тахлын хатуу хөл хорионы үеэр оффистоо үдэшлэгт оролцсон нь илэрч, рейтинг нь унаад байсан юм. Тэрбээр үдэшлэгт оролцсоныхоо төлөө торгууль төлж, ард иргэд, хамтран зүтгэгчдээсээ уучлалт хүссэн ч сөрөг хүчнийхний шаардлагыг биелүүлж огцрохоос татгалзсан аж.
9
Шри Ланка улсын Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгаж, дахин нэр дэвшихгүй
Шри Ланка улсын Ерөнхийлөгч Готабая Раджапакса үлдсэн хоёр жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаа мэдэгдлээ. Харин дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн байна.
Сүүлийн хэдэн сарын турш Шри Ланка улсын иргэд түүнийг огцруулахаар жагсаж байгаа юм. Харин Готабая Раджапакса бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд Шри Ланка улсын эдийн засгийн хямралаас гаргах чиглэлд төвлөрч ажиллахаа илэрхийлсэн байна.
10
Автомашин үйлдвэрлэгчид хагас дамжуулагчийн хомсдолын асуудал намжиж эхэлснийг мэдэгдэв
Сүүлийн хоёр жилийн турш дэлхий даяар автомашины үйлдвэрлэл буурахад нөлөөлж байсан хагас дамжуулагчийн хомсдолын асуудал багасаж байна.
“Mercedes-Benz”, “Daimler Truck”, “BMW”, “VW” зэрэг автомашин үйлдвэрлэгчид эргэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээ мэдэгдэв. Эдийн засгийн хүндрэл, бодлогын хүү нэмэгдэж, инфляц эрчимжсэн зэргээс шалтгаалаад хэрэглэгчийн эрэлт буурч магадгүй болоод байгаа юм.