Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 8 хүүхэд

Эдгээр хүүхдүүдийг байгаль дэлхий гоо үзэсгэлэн, хөдөлмөрч зан чанараар шагнажээ. Кристина Пименова, Анастасия Безрукова, Анна Павага гэх мэт охид магадгүй ирээдүйд дэлхийн топ-моделиуд болох болов уу. Эдгээр хүүхдүүдийн өмнө дэлхийн бүхий л загварын агентлагууд үүд хаалгаа нээхэд бэлэн байгаа бөгөөд хэдийгээр тэд дэлхийн тавцанд гараагүй ч мянга мянган шүтэн бишрэгчидтэй болсон байна. Ингээд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулж буй үзэсгэлэнт хүүхдүүдтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 8 хүүхэд

Анастасия Безрукова – сахиусан тэнгэрийн дүр төрхтэй охин (12 нас)

Хүмүүс түүнийг жүжигчин Сергей Безруковын охин хэмээн андуурдаг. Гэвч тэр үнэн хэрэгтээ москвагийн хуульч Дмитрий Безруков болон хувиараа хөдөлмөр эрхлэгч Светланагийн нарын гэр бүлд төржээ. Настя Европын хамгийн алдартай модель охидын нэг бөгөөд загварын ертөнцөд 8 настайгаасаа хөл тавьсан юм.  Түүний анхны зураг авалтыг гэрэл зурагчин Жанна Ромашка хийсэн.  Ингээд тэр хэд хэдэн загварын агентлагаас санал авсан байна.

Анастасия Безрукова – сахиусан тэнгэрийн дүр төрхтэй охин (12 нас)

Настя "Vogue Bambini", "Harper’s Bazaar", "Collezioni" гэх мэт сэтгүүлийн зураг авалтанд оролцож байсан бол "Moschino", "Benetton", "Dolores", "Pinko", "Incanto", "MonnaLisa", "Armani" зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байжээ.

Саяхан Настя өөрийн овог нэгтэн болох Сергей Безруковын хамтаар “Млечный путь” кинонд тоглосон байна. Настя маш идэвхтэй, нийтэч охин бөгөөд чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрүүлж,  уран гимнастикаар хичээллэж, “Веснушки” бүжгийн хамтлагт бүжиглэдэг. Охины ээжийн хэлж байгаагаар Настя өөрийн амьдралыг загварын ертөнцтэй холбох бодолгүй байгаа гэнэ.  Саяхан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хоёр охин болох Анастасия Безрукова болон Кристина Пименова нар хамтдаа зураг авалтанд оролцож шүтэн бишрэгчдээ баярлуулжээ. Тэднийг хоорондоо ихэр мэт харагдаж байна хэмээн дагагчид нь үзсэн аж.

Уильям-Франклин Миллер – дэлхийн хамгийн царайлаг хүү (12 нас)

Загварын ертөнцөд хөл тавьсан австрали хөвгүүн нэг л мэдэхэд алдартай болсон байна.  Бүх зүйл япон сурагч эмэгтэй түүний зургийг твиттер хуудаснаа нийтэлснээс эхэлсэн аж. Богинохон хугацаанд Уильямийн зураг Япон болон Хятадад алдартай болж, хэсэг хугацааны даяар дэлхий даяар алдартай болжээ. Цэнхэр нүдэт хүү маш олон шүтэн бишрэгчидтэй болж, цахим сүлжээ хэрэглэгчид түүнийг "дэлхийн хамгийн царайлаг хөвгүүн" хэмээн өргөмжилжээ. Ингээд тэр нэг л мэдэхэд интернэт од болсон аж.  Хэдийгээр Уильям 5 настайгаасаа эхэлж загвар өмсөж, зурагтын нэвтрүүлэгт оролцож байсан боловч өөрийгөө тийм ч алдартай болно гэж төсөөлөөгүй. Тэр чөлөөт цагаа найзуудтайгаа өнгөрүүлэх дуртай бөгөөд регби тоглодог гэнэ. Харин одоо тэр скайпаар ярилцлага өгч, төрөл бүрийн азийн шоунд оролцож байгаа юм.

Уильям-Франклин Миллер – дэлхийн хамгийн царайлаг хүү (12 нас)

Ланея Грейс – хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй охин (12 нас)

Ланея охин нь испани, америк, филиппинээс гаралтай учир ийнхүү үзэсгэлэнтэй төрхтэй болов уу. Ланея 2004 оны 6-р сарын 23-нд Сан-Францискод төрсөн бөгөөд 3 настайгаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан байна. Тухайн үед Ланеягийн ээж нь жирэмсэн байсан учир охиноо саатуулах сонирхолтой зүйлийг хайж эцэст нь "Ford" загварын агентлагт өгөхөөр болжээ. Гэрэл зурагчид ногоон нүдэт охиныг харж алмайрсан бөгөөд тэр даруй түүний эцэг эхтэй гэрээ байгуулсан гэнэ. Эхний зураг авалт дээр л бяцхан охин өөрийн авьяас чадварыг харуулж, камераас огт айж ичээгүй юм. Энэ цагаас эхэлж Ланея 40 гаруй зураг авалтанд оролцож, Шведийн "Avicii" хамтлагийн клипний зураг авалтанд Кристина Романоватай тоглосон байна. Харин одоо Ланея 3 моделийн агентлагт харьяалагддаг аж.

Ланея Грейс – хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй охин (12 нас)

Охин эцэг, эх, дүү болон Ландо нохойныхоо хамтаар Сан-Францискод амьдардаг.  Тэрээр зураг авалт гээд ихээхэн завгүй байгаа учир саяхнаас гэрээр хичээллэх болсон байна. Бяцхан модель боксоор хичээллэдгээс гадна скейтборд унах дуртай. Тэрээр жүжигчин болох мөрөөдөлтэй бөгөөд Жижид Хадидыг шүтдэг аж.  Ааш зангийн хувьд Ланея хөгжилтэй, сониуч охин гэнэ. Өмнө нь тэр нэлээд ичимхий байсан ч одоо энэ асуудлыг мартсан байна.

Элизабет Хайли – Кристина Пименоватай төстэй охин (11 нас)

Канадын үзэсгэлэнт охин болох Элизабет хоёр жилийн өмнө модель болох гараагаа эхлүүлсэн байна. Түүний ээж Анн-Мари Эшкрофт “Daily Mail” сэтгүүл дээр гарсан Кристина Пименовагийн талаар мэдээллийг уншиж, охиноо Кристинатай ихээхэн төстэй болохыг анзаарчээ.

Элизабет Хайли – Кристина Пименоватай төстэй охин (11 нас)

Тэрээр:

«Кристина манай охинтой маш ижилхэн байсан юм. Тухайн үед би охиноо загварын ертөнцөд хөл тавихад эрт байна гэж бодож байсан. Гэхдээ нийтлэлийг уншсаны дараа энэ тийм биш болохыг ойлгосон” гэжээ.

Бүсгүй тэр даруй охиноо мэргэжлийн гэрэл зурагчин руу дагуулан явж зураг авалт хийсэн байна. Ингээд “Кристинаг дуурайсан мэт хуулбарласан охин хэд хэдэн агентлагийн анхаарлыг татжээ.

Харин одоо Элизабет наснаасаа илүү хэрсүү ухаантай бөгөөд Монреалийн загварын агентлагуудтай хамтарч ажиллахаас гадна бүжгээр хичээллэдэг байна. Тэр мэдээгүйжүүлэлтийн эмч болохыг мөрөөдөж байгаа. Түүний шүтэн бишрэгч нь Дэвид Бекхем юм.

Лили Чи (13 нас) – дорнын дүр төрхтэй үзэсгэлэнт охин

Бруклины үзэсгэлэнт охин болох Лили Чи мөн л санаандгүй байдлаар загварын ертөнцөд хөл тавьсан байна. Аавтайгаа дэлгүүр явж байхдаа тэр "Wilhelmina" загварын агентлагийн хараанд өртжээ. Урт хөлт охины биед кавказ болон малайз цус урсаж байгаа аж. Харин одоо тэрээр "Nike" брэнд болон "Ralph Lauren", "Velveteen", "Levi's" брэндүүдтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн жил тэрээр 20000 долларын орлого олжээ.  Охиныхоо олсон орлогыг эцэг эх нь хүүхдийн хадгаламжинд хадгалж байгаа бөгөөд тэрээр 18 нас хүрэхээрээ уг хадгаламжийг зарцуулах боломжтой гэнэ.

Лили Чи (13 нас) – дорнын дүр төрхтэй үзэсгэлэнт охин

Лили хөл бөмбөг тоглох дуртайгаас гадна бүжгээр хичээллэдэг байна.

Айра Браун – амьд Барби (7 нас)

Айра Браун хоёр настай байхаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан байна. “Амьд Барби”-ийн зураг цахим сүлжээнд нийтлэгдмэгц хэрэглэгчдийн зарим нь түүнийг өхөөрдөж байсан бол зарим нь эцэг эхийг нь шүүмжилж байсан юм. Учир нь бяцхан охиныг том хүн мэт будаж, үсний өнгийг нь өөрчилж, уруулыг нь томруулж байсан гэнэ. Хэдийгээр охины ээж түүнийг энэ байдалдаа дуртай гэж байгаа ч хоёр настай охинд энэ бүхэн таатай санагдаж байсан нь юу л бол. Олон хүмүүс эцэг эхийг нь охиноо мөнгө олох бай болгож ашиглаж байна хэмээн буруутгажээ.  Өнөөдрийн байдлаар Айрагийн нэр алдар бага зэрэг буурсан ч тэр одоог хүртэл хүүхдийн хувцасны брэндүүдтэй хамтарч ажилласаар л байгаа юм.

Айра Браун – амьд Барби (7 нас)

Анна Павага –Санкт-Петербургын авъяаслаг гүнж (6 нас)

Санкт-Петербургын авъяаслаг гүнж болох Анна гурван настайгаасаа эхэлж моделийн ажил хийх болжээ. Түүний өхөөрдөм дүр төрх «Эрудит», «Дети», «BILLBOARD»  зэрэг сэтгүүлийн нүүрийг чимэглэж, төрөл бүрийн хүүхдийн бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцсон юм.  Анна "Taller" сав суулга, хүүхдийн "Kideria" дэлгүүр, петербургийн аквапарк "Вотервиль"-ийг сурталчилж байжээ. Үүнээс гадна тэр Марсель хамтлагийн “Настроение Осень”, А.Малышевагийн “Маленький человек” клипэнд тоглосон байна. Мөн “Вселенная воды” кинонд дүр бүтээжээ.

Анна Павага –Санкт-Петербургын авъяаслаг гүнж (6 нас)

Аня маш хөгжилтэй, эерэг үзэлтэй охин. Тэрээр удаан хугацааны туршид балетаар хичээллэж байгаа бөгөөд ах Миша болон чихуахуа нохойндоо маш их хайртай.  Аня камерийн өмнө огт санаа зовохгүйгээр зургаа авахуулж чаддаг учир тун удахгүй “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охид”-ын нэг болох магадлалтай.

Кристина Пименова – дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин (10 нас)

Кристина алдарт хөл бөмбөгчин Руслан Пименов болон Гликерии нарын гэр бүлд төрсөн байна. Загварын карьераа бяцхан охин 3 настай эхэлсэн бөгөөд 4 насандаа загварын тайзнаа өөртөө итгэлтэйгээр алхах болсон юм. Тэрээр "Prada", "Burberry", "Roberto Cavalli", "Dolce & Gabbana", "Armani" гэх мэт томоохон брэндүүдтэй хамтарч ажилласан байна. Үүнээс гадна Кристина хүүхдийн "Vogue" сэтгүүлийн зураг авалтанд оролцжээ.  2014 онд Оросын хэд хэдэн сэтгүүл Кристинаг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин” хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү хэргэм одоог хүртэл түүнийг дагасаар л байна.

Кристина Пименова – дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин (10 нас)

Women Daily Magazine сайтынхан:

«Түүний номин ногоон нүд, сахиусан тэнгэр мэт дүр төрх нь загварын ертөнцийг байлдан дагуулах болно” гэжээ.

Тэрээр “The Twilight Saga: Breaking Dawn” киноны Ранесимийн дүрийн сонгон шалгаруулалтанд орсон ч англи хэлний мэдлэг дутмаг байсны улмаас тэнцэж чадаагүй аж.

Кристина цахим сүлжээнд маш алдартай бөгөөд Инстаграм хуудаснаа сая гаруй дагагчтай бол фэйбүүк хуудаснаа 2 сая гаруй дагагчтай гэнэ. Охины цахим сүлжээг ерөнхийдөө түүний ээж Гликерия хариуцдаг. Бүсгүйг охиныхоо гоо үзэсгэлэнг буруу зүйлд ашиглалаа хэмээн буруутгаж, охиныг хэтэрхий том хүн мэт харагдаж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ Кристинагийн ээж энэ бүхнийг үгүйсгэж "Би охиныг хэтэрхий секси харагдуулж байна гэсэн гомдлыг хүлээж авахгүй бөгөөд түүний зургуудыг гэм зэмгүй гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Моделийн бизнест хүч үзэхээс гадна тэр уран гимнастикаар хичээллэдэг бөгөөд өнгөрсөн жил “LA Models” загварын агентлагтай гэрээ байгуулснаар Калифорнид амьдрах болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()