1
Элсэн чихрийн хэт их хэрэглээ
Элсэн чихэр маш олон бүтээгдэхүүнд байдаг. Хуурай өглөөний цай, кофе, энергийн ундаа гэх мэт. Эдгээр элсэн чихрүүд биед амархан хуримтлагдаж илүүдэл жин болж хувирдаг. Хэрэглэж буй хүнснийхээ орц найрлагыг уншиж элсэн чихрийн хэмжээг тооцох зуршил бий болгоорой. Өглөөний унд, йогурт зэрэг бүх савлагаатай бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
2
Өдөр бүр архи согтууруулах ундаа хэрэглэх
Хоёр гурван хундагыг үдийн хоолны үеэр уудаг бол амархан муу зуршилтай болно. Архины илчлэг нь гэдэс томроход хүчтэй нөлөөлдөг. Хэрэв та архи уудаг бол өөхнөөсөө сална гэдэг бараг боломжгүй зүйл. Учир нь архи бол өөх хуримтлагдах гол шалтгаан юм.
3
Хөдөлгөөний дутагдал
Үүнтэй бол маргахгүй биз дээ? Хэрэв та хөдлөхгүй бол таны бие өөх хуримтлуулсаар байх болно. Үр дүнтэй, тогтвортой, эрч хүчээр цэнэглэх дасгал таныг өөхнөөс үүрд салгах болно.
4
Эрүүл бус зууш
Сүүлийн жилүүдэд хөнгөн зуушийг бодисын солилцоогоо дэмжих шилдэг аргуудын нэг гэж үзэж байна. Өөхөө амжилттай шатаахын тулд тогтмол гэхдээ бага багаар идэх хэрэгтэй. Гэвч уураг болон ширхэглэгээр баялаг хүнс нь таргалахад нөлөөлдөг.
Ихэнх зуушнууд шаржигнасан эсвэл давстай байдаг. Ер нь эрүүл байх нь ховор. Тэд энгийн нүүрс ус болон элсэн чихрийг их хэмжээгээр агуулдаг. Гэдсэн дээрх өөхөө багасгахын тулд зуушнаас татгалзаж идэхгүй байх нь хамгийн зөв арга юм. Хэрэв та өлсөж байгаа бол бага зэрэг уураг, эслэг хэрэглэ. Жишээ нь өргөст хэмхтэй чанасан өндөг эсвэл цоохор майлзтай туна загас байж болох юм.
5
Стресс
Стресс ядаргаанд орсноор та зөвхөн таргалах бус, нүүрэнд батга гарч, өвдөж, амьдралын идэвхгүй болж, нэг ёсондоо хүндхэн нөхцөлтэй нүүр тулдаг. Стресс биеийн тань бүхий л хэсэгт нөлөөлөх тул хоол боловсруулах системийн ажиллагааг алдагдуулж, идэх дуршлыг нэмэгдүүлдэг билээ. Иймд та аль болох тайван байж, стресснээс ангижрах аргуудыг судалж, туршиж үзэхийг зөвлөе.
6
Хэт хурдан идэх
Хоолыг хэт хурдан идэх нь ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, таргалах үндэс болдог. Түүнчлэн хурдан идэж байгаа тохиолдолд хэр их идсэн гэдгээ ч бид анзаардаггүй байна. Хэрэв та удаан, сайн зажилж идэх аваас хоол тань сайн шингэж, цаашлаад тогтмол иддэг хоолны хэмжээнээс харьцангуй багыг иддэг болно.
7
Өдөр бүр амттан идэх
Өнгөрсөн зуунд амттаныг зөвхөн ням гарагийн орой болон тусгай өдрүүдэд иддэг байв. Харин өнөө үед өдөр тутмын хэрэглээ болсон. Гэвч амттан нь өөх болж хувирдаг өөр нэг элсэн чихрийн хэлбэр юм. Иймд яг одооноос эхлэн амттан идэхээ зогсоогоорой. Амттаныг тусгай өдөрт л иддэг болж оронд нь шинэхэн жимс хэрэглэж хэвшээрэй.
8
Хангалттай амрахгүй байх
Хүн дунджаар өдөрт найман цагийн турш унтаж амарсан байх ёстой. Та арай дутуу нойртой явдаг юм биш биз? Дутуу нойртой явснаар аажимдаа нойр хулжих, эрхтэн системүүд амарч чадахгүйгээс ажиллагаанд доголдол учирдаг байна. Цаашлаад хоол тань шингэхээ больж, хоол боловсруулах системийн ажиллагаа алдагдалд ордог.
9
Бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг
Бэлэн бүтээгдэхүүн болон түргэн хоол нь биднийг асар ихээр таргалуулдаг гэдгийг та ч мэднэ байх. Гэхдээ л бид татгалзаж чадалгүй өнөөг хүрчээ. Хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг.
10
Суугаа ажил
Оффист өдөржингөө ажиллаж, байнгын суудаг хүмүүст таргалах нөхцөл хамгийн ихээр бүрддэг. Ямар ч хөдөлгөөн хийхгүй удаан сууснаар хамаг бие хөшиж, улмаар нуруунд суулт өгдөг юм. Идээд, ширээний ард суугаад байх нь таны олж авсан калорийг шатаадаггүй тул өөх болон биед тань шингэдэг байна. Иймд та өдөрт өөртөө 30 минут гаргаж, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.