Нохой болохын тулд 2 сая йен зарцуулсан Япон иргэний амьдрал

Сүүлийн үед хүмүүс нохой болох ихээхэн сонирхолтой болсон бололтой. Бид саяхан танд найз нөхөдтэйгөө мэндчилэхдээ гар барихын оронд хацрыг нь долоож, үсэрч, “Сайн уу” гэж мэндлэхийн оронд “хуцаж” мэндэлдэг Британийн иргэний талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Тэдний нэг болох Японы иргэн Токо өөртөө зориулж нохойн баг хийлгэсэн бөгөөд энэхүү багнаасаа гарах хүсэлгүй байгаа аж. Түүний нохойн баг яг л бодит мэт болсон учир баг дотор хүн байгааг бараг л хэн ч таахгүй болов уу.

Нохой болохын тулд 2 сая йен зарцуулсан Япон иргэний амьдрал

Хоёр сая иен төлөөд л чи нохой болох боломжтой

Токогийн хэлж байгаагаар тэр хүүхэд байхаасаа л нохой болох мөрөөдөлтэй байсан гэнэ. Тиймээс ч тэр өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд бодит мэт амьтны багт хувцас захиалгаар хийдэг Японы “Zeppet” компанид хандаж нохойн баг хийлгэсэн байна.

Ингээд тэр үнэхээр бодит мэт нохойн хувцастай болж, тухайн хувцсан дотор хүн байгаа гэж танигдахын аргагүй болжээ. Токо уг хувцсыг 2 сая йен буюу 12600 доллароор хийлгэсэн аж.

Хоёр сая иен төлөөд л чи нохой болох боломжтой

Нохойны баг дор хүн бий.

"Zeppet"-ийн ажилчдын хэлж байгаагаар нохойн хувцас оёход чимхлүүр ажил их орсон учир захиалгыг хийж гүйцэтгэхэд 40 хоног шаардагдсан байна.

Ийнхүү шинэхэн хувцсаа өмсөж үзсэн Токо сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрч гэртээ 4 хөллөж, шалаар өнхөрч, хуцаж эхэлсэн аж. Дараа нь тэр өөрийн бичлэгийг хийж "Youtube" хуудаснаа байрлуулж, мянга мянган лайктай болжээ.

Бичлэг дээр тэр яг л нохой мэт авирлаж, нуруун дээрээ хэвтэж, дөрвөн мөчөө сарвалзуулж байсан юм. Магадгүй тэр захиалга бэлэн болохыг хүлээж байх зуураа багагүй сургуулилт хийсэн болов уу.

Токо нохойны дүрд гайхалтайгаар орсон учир гэрийн тэжээвэр амьтнаас ялгагдахааргүй болжээ.

Түүний энэ шийдвэр хүмүүст ойлгомжгүй байсан

Хэрвээ маш сайн ажиглаж харвал хүн-колли бодит нохойноос ялгарах бөгөөд түүний үйл хөдлөл бага зэрэг болхи санагдана. Тэр нохой мэт амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа бодит нохойноос бараг л ялгарахгүй гэдэгт өөрөө итгэлтэй байгаа аж.  

Түүний энэ шийдвэр хүмүүст ойлгомжгүй байсан

Нэгэн бичлэг дээр тэр сарвуугаараа ширээний теннис тоглох оролдлогыг хийсэн байна.

Цахим хэрэглэгчдийн үзэл бодол хэд хэдэн хэсэгт хуваагдсан гэхэд болно. Нохойн баг оёулахын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан Токог зарим хүмүүс “тэнэг, ухаангүй” гэж үзсэн байна.  Харин зарим нь эсрэгээрээ түүний энэ санааг дэмжиж, зоригтой алхам хийсэнд нь бахархаж, гайхалтай нохой болсон хэмээн дүгнэжээ. Харин зарим нь түүнийг нохойтой огт төсгүй байна гэсэн юм.

Шүүмжлэгчдийн нэг нь “Чи хэчнээн их мөнгө зарцуулсан ч хэзээ ч жинхэнэ нохой болохгүй” гэж бичжээ.

Гэхдээ Токо энэ төрлийн сэтгэгдэлд төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд мөрөөдлөө биелүүлж, нохойны дүрд хувирсандаа сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Колли нохойн багийг японы “Zeppet” амьтны багт хувцасны компани үйлдвэрлэжээ.

Харин “Zeppet”-ийн хувьд энэ төрлийн захиалгыг дахин авахдаа бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс тун удахгүй дэлхий даяар нохой болох хүсэлтэй хүмүүсийн мөрөөдөл биелэх магадлалтай бөгөөд пудель, овчарк, сенбернар гээд бүхий л үүлдрийн хүн-нохойтой болох биз ээ.

Залуу атаархагчдын үзэл бодлыг үл тоож, нохойны дүрдээ сэтгэл хангалуун байгаа аж.

Хэдийгээр нохой эрт дээр үеэс бидний амьдралын нэг хэсэг болж, хүн төрөлхтний хайрыг татсан ч аливаа зүйлд хэмжээ хязгаар байдаг гэдгийг санах нь зүйтэй.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()