1
Гран Прин шагнал - "Close"
Бельгийн кино найруулагч Лукас Донт 2018 онд шилдэг зураглаач төрөлд "Girl" хэмээх анхны киногоороо хүртэж байсан бол энэ удаад хоёр хүүгийн нөхөрлөлийг харуулсан "Close" кино нь тус наадмын шилдэг бүтээлүүдийн нэг болжээ.
Олон шүүмжлэгчид өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг тун чадварлагаар харуулсныг нь өндрөөр үнэлжээ. Тиймээс шүүгчид тус киног наадмын 2-р байрны шагнал буюу Гран Прид шалгаруулжээ.
2
75 жилийн ойн шагнал - "Tori and Lokita"
Ах дүү Дардан өмнө хоёр бүтээлээрээ Каннын наадамд өрсөлдөж байжээ. Тэд энэ жил "Tori and Lokita" хэмээх цагаач гэр бүлийн амьдралыг харуулсан киногоороо олны анхаарлыг татсан юм. Тун өвөрмөц өнцгөөс энэхүү эмзэг сэдвийг хөндсөн тул шүүгчид тус бүтээлд ганцхан 2022 онд олгож буй 75 жилийн ойн тусгай шагналыг гардуулжээ.
3
"Crimes of the Future"
Алдарт найруулагч дэвид Кроненберг 8 жилийн дараа кино ертөнцөд эргэн ирлээ. Тэрээр энэ удаад жүжигчин Вигго Мортенсонтой хамтран шинжлэх ухааны зөгнөлт, аймшгийн сэдэвт кино бүтээжээ.
Сонирхолтой нь наадмын үеэр тус киног анх олон нийтэд үзүүлэх үед дэндүү аймар үзэгдлүүдээс нь болоод хэд хэдэн хүн гарч явсан байна. Тус бүтээл шүүмжлэгчдийн зүгээс хамгийн өндөр үнэлгээ авсан кино болсон.
4
Франц мэдрэмж шагнал - "Aftersun"
Шотланд найруулагч Шарлотт Уэллс "Aftersun" хэмээх киногоороо Каннын наадамд анх удаа оролцсон байна. "Aftersun"-ий үйл явдал нь 90-ээд онд өрнөдөг. Софи хэмээх охин аавынхаа хамт Турк улсаар аялах бөгөөд энэ үеэр хэн хэн нь амьдралын мөн чанарыг мэдэж авна. Тус бүтээл хүн хоорондын нарийн харилцааг харуулж чадсан тул "Франц мэдрэмж" хэмээх шагналыг хүртжээ.
5
"Elvis"
Рок-н-роллын хаан Элвис Преслигийн намтарчилсан бүтээл болох энэхүү кино Каннын наадамд хамгийн том шуугиан дэгдээсэн бүтээл болжээ.
Жүжигчин Аустын Батлер домогт дуучны дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр амьдаар дуулж зураг авалт хийсэн гэдэг нь хүн бүрийн амыг ангайлгасан гэнэ.
6
Шилдэг кино зохиол - "Boy from Heaven"
Найруулагч Тарик Сала энэ оны шилдэг кино зохиол шагналыг хүртсэн байна. "Boy from Heaven" кино Египетийн дээдсийн хүрээнийхний тухай өгүүлэх бөгөөд Тарик Сала энэхүү бүтээлээрээ дамжуулж тэдний завхралыг харуулахыг зорьсон гэжээ.
7
"Palme d’Or" шагнал - "Triangle of Sadness"
Тус наадмын шилдэг бүтээл буюу "Palme d’Or"-ийн эзнээр "Triangle of Sadness" кино шалгарчээ. Найруулагч Рубен Өстлунд дээдсийн хүрээнийхэн биднээс ялгаагүй гэдгийг харуулах үүднээс тун өвөрмөц инээдмийн кино бүтээсэн байна.
8
"Decision to Leave"
Найруулагч Пак Чхан Ук удтал хүлээлгэсний эцэст "Decision to Leave" хэмээх киногоороо эргэн ирэв. Тус бүтээл триллер төрлийн кино юм. Үйл явдал нь аллагын хэрэг мөрдөж буй цагдаагийн ажилтан сэжигтэн бүсгүйд дурлаж байгаагаар өрнөдөг бөгөөд зохиол үнэхээр хүний анхаарлыг татаж чадахаар сонирхолтой болж чаджээ.