Швейцарын гэрэл зурагчны дуранд буусан монгол хүмүүс

Швейцар гэрэл зурагчин Алессандра Мениконзи (Alessandra Meniconzi) олон орноор аялж нутаг нутгийн онцлогийг олж мэдэх дуртай нэгэн юм. Тэрээр төв Азийн орнуудаар олон жилийн турш аялахдаа мэдээж Монгол улсаар дайрчээ. Тэрээр ингэхдээ ганцхан аж байдал бус монгол соёлын өвөрмөц төрхийг харуулах хөрөг зургуудыг дарсан байна. 

Швейцарын гэрэл зурагчны дуранд буусан монгол хүмүүс

Алессандра ихэвчлэн хөрөг зургаар дагнан бүтээлээ туурвих дуртай гэнэ. Тэрээр хар бараан дэвсгэр дээр хүмүүсийн зургийг дардаг бөгөөд ингэснээр элдэв зүйлд сатааралгүй ганцхан өмнөө байгаа зүйл дээр төвлөрч чаддаг хэмээн ярьжээ. Гэхдээ үүнээс гадна өдөр тутмын амьдралыг тусгасан сурвалжилга маягийн зураг ч мөн дардаг гэнэ.

"Би зөвхөн хүмүүсийг харуулахыг хүсдэг учраас хар эсвэл саарал дэвсгэр ашигладаг. Харин түүх болон байгаль орчныг харуулахыг хүсвэл гадаа зураг авахыг илүүд үздэг" хэмээн ярьсан байдаг.

Түүний энэхүү зураг "National Geographic” сэтгүүлийн оны шилдэг зураг шалгаруулах уралдаанаас "Хүмүүс" төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. 

Тэрээр энэхүү зургийн тухай “Би удаан хугацааны турш монголчуудын бүргэд агнадаг уламжлалт аргыг биширч ирсэн. 2018 оны гуравдугаар сард бүргэдийн анчин нэгэн гэр бүлийг нүүдэллэж байхтай нь таарсан юм. Тэд өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байсан. Монгол Улс маш сийрэг хүн амтай мөн маш найрсаг, уриалгахан хүмүүс юм. Казах соёлд зочин хүлээж авах уламжлал нь тун элэгсэг. Цай бол зөвхөн уух зүйл биш. Харин өв соёл, тайвшрал, ёслолыг илэрхийлдэг. Монголын хүйтэн өвөл Дамел охин үстэй дээл өмсөж, дулаацахын тулд аяга цай ууж байна” гэж дурссан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()