Одоогийн байдлаар яг нарийн үзүүлэлтүүдийг нь зарлаагүй байгаа ч нэг цэнэглэлтээр 560 км замыг туулах, 2.99 секундийн дотор 100 км/ц хүртэл хурдлах чадалтай бөгөөд дээд хурд нь 249 км/ц гэсэн тооцоо гарчээ. Батарейн хувьд 100 кВт-ийн хэмжээтэй байх гэнэ.
Цаашлаад худалдан авагчийн хүсэлтээр нэмэлт өөрчлөлт хийх боломжтой аж.
Гадаад үзэмжийн хувьд анхны загвар шигээ дээш дэлгэгддэг хоёр хаалга нь шууд анхаарал татаж байна. Харин бусад талаараа илүү орчин үеийн хийгээд дэгжин хийцтэй болжээ.
Тус машины загварыг гаргахдаа анхны "1981 DMC-12"-ийн концепц дээр ажиллаж байсан "Italdesign" хэмээх компанитай 40 жилийн дараа "DeLorean" дахин хамтран ажилласан аж.
Тус компани өөрсдийн веб хуудсаа нээсэн бөгөөд удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна хэмээн амлажээ.
"DeLorean" компани зөвхөн анхан шатны концепцыг харуулсан бөгөөд 8-р сарын 21-нд яг бодитоор олны өмнө харуулна хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад анхны "DeLorean"-ий загвар хаалга нь дээшээ онгойдгоороо олны сонирхлыг ихээхэн татсаны дээр киноны нэр хүндээр олны танил болсон ч аюулгүй байдлаа сайн хангаж чадаагүй учраас томоохон шүүмжлэлд өртсөн юм. Машин онхолдсон үед хаалга нь дотроосоо онгойх ямар ч боломжгүй болдог. Энэ тохиолдолд зорчигчид аврах ажиллагааныхан л ирэхгүй бол гарах ямар ч боломжгүй байжээ. Тиймээс тус компани 1982 онд бүрэн дампуурлаа зарласан байдаг. Харин 90-ээд оны үед өөр нэгэн компани брэндийн эрхийг өөрийн болгож чадсан бөгөөд олон жилийн дараа шинэ загвар гаргаж байгаа нь энэ юм.