Хиймэл оюун ухааны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах боломжууд

Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг маш хурдацтай өсөж байгаа нь нууц биш. Зарим судалгаагаар зөвхөн АНУ гэхэд 2025 оны байдлаар эрүүл мэндийн үйлчилгээнд ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулна гэсэн тооцоо гараад байна. Мөн нөгөө талаар шинэ тутам гарч ирж буй, ужиг, хүнд өвчнүүдийг эмчлэхийн тулд эмч нар гар хумхилгүй ажиллаж байгаа билээ. Гэсэн хэдий ч эмчилгээнд шаардагдах технологи, эм болон бусад бүтээгдэхүүний зардал улам өссөөр л байгаа. Тийм ч учраас хиймэл оюуны бүтээл үйлдвэрлэдэг компаниуд анагаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ рүү чиглэсэн инновацийн шийдэл гаргах нь эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд ч ашигтай байх боломжтой юм.

Хиймэл оюун ухааны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах боломжууд

1 Хурдтай болно

Эмчилгээ хийх хурд нэмэгдэх болно. Саяхан "Viz.Ai" гэх хиймэл оюуныг цус харвасан өвчтөнд хэрэглэж эхэлсэн бөгөөд уг машин өөрөө суралцаж, тооцоолон бодож, шинжлэх чадвартай юм. Өнөөгийн эмчилгээний нөхцөлд удаан хийгдэх эмчилгээнүүдийг "Viz.Ai" тооцоолсны үндсэн дээр зарим эмчилгээнд хэдэн минут зарим эмчилгээнд бүр хэдэн цагийн хэмнэлт гаргаж байсан ажээ. Өвчтөн 24 цагийн турш хэвтрийн дэглэмд, сувилгаанд байдаг байсан бол "Viz.Ai"-н эмчилгээний үр дүнд маш богино хугацаанд гаднын тусламжгүй алхаж чаддаг болон эмнэлгээс гарчээ.

Хурдтай болно

2 Илүү хямд

Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өссөөр байгаа энэ үед хямд зардлаар эмчлүүлэх нь тун ч хэрэгтэй зүйл. "Athelas" компанийн үйлдвэрлэсэн хиймэл оюунт төхөөрөмж өндөгнөөс авсан цусанд морфологийн шинжилгээ хийдэг бөгөөд маш олон төрлийн өвчнийг илрүүлэх боломжтой юм. "Athelas" компанийн үүсгэн байгуулагч Танай Тандон: Бид өвчтөнүүдийг маш хямд зардлаар тогтмол шинжилгээнд хамруулах хэрэгтэй.

Ингэж чадсанаар олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Өвчилсөн хойноо хямд зардлаар эмчлүүлэх биш харин ч урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх нь хамгийн үр ашигтай хэмнэлт гэжээ. Уг технологийг хэдэн мянган хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд эхний ээлжид ашиглах бөгөөд тэдний дархлаа болон эмийн нөлөө зэргийг судлахад ашиглана. Зөвхөн мөнгө санхүү гэхээсээ хүнд өвчинтэй тэмцэж буй өвчтөнүүдэд илүү үр дүн үзүүлэхэд ч ашигтай гэсэн юм.

Илүү хямд

3 Илүү оновчтой

2020 он гарснаар шинжлэх ухаан, технологийн дэвшлүүд маш ололттой байгаа билээ. Хэд хэдэн төрлийн хиймэл оюун бодит эмч нараас илүү хөхний хорт хавдрыг оношилж чаддаг болсон зэргээс авахуулаад бидний чадахгүй маш олон зүйлсийг чаддаг болсоор байна. Хамгийн чухал нь уг хиймэл оюун тооцоолол дээр алдаа гаргахгүй бөгөөд нэг л зарчмаар ажиллана. Харин эмчийн хувьд алдаа гаргах магадлал харьцангуй өндөр юм. Тийм ч учраас цаашид энэ хэвээрээ хөгжвөл хиймэл оюуны хийсэн оношилгоо илүү оновчтой байх юм.

Илүү оновчтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()