Бүх зүйл Казыг хүүхэд байхаас эхэлсэн гэнэ. Хэдийгээр Казын биеэ авч яваа байдал нохой мэт харагддаг байсан ч эцэг эх нь энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Өөрийгөө нохой мэт санадаг байсан тэрээр бусадтай эв зүйгээ төдийлөн олж чаддаггүй байсан бөгөөд эцэг эх нь компьютер авч өгснөөр түүний амьдрал сонирхолтой болсон аж. Каз өөртэйгөө ижил “нохой-хүн”-ий тоглодог онлайн тоглоомыг олсон байна.
Ноён Жеймсийн хэлж байгаагаар тэр өөрийгөө хэзээ ч хүн гэж мэдэрдэггүй байсан гэнэ. Мэдээж энэ нь бусад хүмүүст хачирхалтай санагдах ч өөртэйгөө ижил хүмүүсийг олсондоо тэр сэтгэл хангалуун байгаа бөгөөд эдгээр хүмүүстэй тэр өөрийнхөөрөө байж чаддаг аж. Тэрээр өөртэйгөө ижил сонирхолтой найзуудтайгаа мэндлэх үедээ шүдээрээ цамцны захыг нь зулгааж, хацрыг нь долоодог байна.
Каз дэлгүүрийн менежерийн ажил эрхэлдэг бөгөөд өөрийгөө “бор шаргал нохой” гэж нэрлэдэг аж. Заримдаа тэр өөрийн эрхгүй амандаа юм зууж, найзууд руугаа хуцаж, нохойд зориулсан жигнэмгийг хүртэл иддэг байна.
Түүнийг гаж нэгэн гэж бодож болох ч Каз өөрийнхөө амьдралын хэв маягийг бүх зүйлийг багтаасан хэмээн дүгнэдэг. Тэрээр маш олон найзуудтай бөгөөд онлайнаар бусад ноходтой харьцдаг байна. Ийнхүү өөртэйгөө ижил “хүн-нохой”-той харьцах нь түүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг ажээ.
Ийнхүү тэрээр санаа нэгт найзынхаа хамтаар “Kennel Club”-ыг нээсэн бөгөөд уг клубт тэд нохойн дүрд хувирч, өөртэйгөө ижил хүмүүстэй танилцдаг байна. Каз хутга болон сэрээ ашиглаж нохойн идүүрээс идэх дуртай. Үүнээс гадна найзуудынхаараа зочлох үедээ ширээний ард сууж хооллодоггүй гэнэ. Гэхдээ тэр хүн шиг ширээний ард сууж, ресторанд хооллож бас чадна.
“Хүн-нохой” гэж өөрийгөө хочилсон түүний хэлж байгаагаар тэр бусад хүмүүстэй эв зүйгээ олж сурсан ч энэ нь түүнд таалагддаггүй гэнэ.
Тэрээр нохойн баг өмсөж, нохой мэт авирлах дуртай. Казд бусдын үзэл бодол огт хамаагүй. Учир нь тэр өөртэйгөө ижил хүмүүсийг олж чадсанд оршино. Тэд уулзах үедээ олон зүйлийн талаар ярилцаж, хуцаж, хамтдаа нохойд зориулсан жигнэмэг иддэг байна.
Хэдийгээр бид бүгд хүн ч зарим нь хэсэг хугацааны дараа өөрийгөө тэс өөр зүйлд сонирхолтой гэдгийг ойлгодог.