Хүний биед гүйцэтгэх үүрэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа 5 эрхтэн

Хүний бие организм гэдэг өөрөө бүхэлдээ бас нэг дэлхий юм. Тиймээс ч эрдэмтэд хүний биеийн зарим эрхтний гүйцэтгэх үүргийн талаар одоог хүртэл ямар нэгэн тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тэгвэл ямар эрхтнүүдийн гүйцэтгэх үүрэг одоог хүртэл тодорхойгүй байгаа юм бол?

Хүний биед гүйцэтгэх үүрэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа 5 эрхтэн

1 Гуравдахь нүд

Гурав дахь нүд гэдэг нь ерөнхийдөө дотоод зөн совингоороо мэдрэх чадвар бөгөөд энэ төрлийн хүмүүс маш мэдрэг байдаг. Уг эрхтнийг эпифиз хэмээн нэрлэдэг. Эпифиз нь дотоод шүүрлийн системийн нэг хэсэг бөгөөд тархины гол хэсэгт байрлана. Зарим төрлийн хэвлийгээр явагч, хоёр нутагтан болон загасны хувьд энэхүү эрхтэн биеийнхээ гадна талд байрладаг бөгөөд гэрлийн гялбаанд хариу урвал үзүүлдэг учир амьтдад орчин тойрноо харахад тусалдаг байна. Хүн болон хөхтөн амьтанд ч гурав дахь нүд байдаг бөгөөд хүүхдийг 7 нас хүртэл хөгжиж, 7 нас хүрсний дараа тархины элс болох фосфат, кальцийн карбонат, фосфороор хучигддаг. Одоогийн байдлаар эпифиз нь даралт, хоногийн хэмнэл болон нөхөн үржихүйн даавар ялгарахад сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Гэхдээ энэхүү эрхтэн дотоод шүүрлийн системд ямар нөлөөтэй, хэр чухал болохыг тогтоож чадаагүй аж.

Гуравдахь нүд

2 Эрүү

Эрүү зөвхөн хүнд л байдаг.  Тэгвэл эрүү хүнд ямар хэрэгтэй вэ? Нэгэн судалгаанаас харахад эрүү нь хүн төрөлхтөн гэр бүлээрээ амьдарч, ан хийх нь цөөрсөн цаг үеэс буюу 80 мянган жилийн өмнөөс үүссэн гэж үзэж байгаа юм. Тестостерон дааврын түвшин буурснаар хүний нүүр хэлбэрээ алдаж, шинэ эрхтэн үүссэн гэнэ.

Эрүү

3 Якобсоны эрхтэн

Энэ бол нэмэлт амьсгалын системийн тогтолцоо бөгөөд бэлгийн төлөвийг тодорхойлоход чухал үүргийг гүйцэтгэдэг. Удаан хугацааны туршид зөвхөн амьтантай холбоотой гэж үзсэн боловч өнгөрсөн зууны сүүл үеэс Якобсоны эрхтэн болон тархи хоорондоо хамааралтай болохыг тогтоосон байна. Гэхдээ яг ямар үүрэгтэй болохыг эрдэмтэд одоог хүртэл тогтоож чадаагүй аж.

Якобсоны эрхтэн

4 Тимус

Тимус нь бэлгийн бойжилт эхлэх хүртэл хөгждөг эрхтэн юм. Тухайн үед энэхүү булчирхайн хэмжээ 40гр, урт нь 15 см болж өөхөн эдүүдийн нэг болж үлддэг байна. Энэхүү эрхтэн нь цээжний төв хэсэгт байрлах бөгөөд гол үүрэг нь лимфоцитыг үүсгэх явдал аж. Үүнээс гадна тимус нь арьс нөхөн төлжүүлэх, аз жаргал мэдрүүлэх, хөгшрөлтийн эсрэг дааврыг ялгаруулдаг гэх таамаг бий ч одоогоор батлагдаагүй.

Тимус

5 Эндорестиформын цөм

Энэ бол хэдхэн мм-ийн хэмжээтэй мэдрэлийн бөөгнөрөл юм. Тархины доод хэсгийн хөл дээр байрладаг бөгөөд уг цөмийн талаар эрдэмтэд гурван жилийн өмнө олж илрүүлсэн байна. Эрүүний адилаар энэ нь зөвхөн хүнд л байдаг гэнэ. Эндорестиформ цөм нь тэнцвэр олох, хөдөлгөөн болон харааны хяналтад нөлөөлдөг гэх таамаг бий.  

Эндорестиформын цөм

Одоогийн байдлаар эрдэмтэн судлаачид хүний тархийг гүйцэд судалж чадаагүй бөгөөд томоохон 97 хэсгийн үйл ажиллагаа одоог хүртэл таамаг хэвээр байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()