Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс

Аймшигт хэрэг үйлдэж, цаазын ял сонссон хүмүүсийн сэтгэлзүй ямар байдаг бол? Тэд хийсэн хэрэгтээ гэмшдэг болов уу? Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс ямар утгатай байв?

Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс

1 Тед Банди (Ted Bundy)

Цуврал алуурчин Теодор Роберт Банди 1974-1979 оны хооронд Вашингтон, Юта, Колорадо, Флорида мужуудад 30 гаруй эмэгтэйг хөнөөсөн юм. Гэхдээ Бандигийн хохирогчдын нийт тоо 100-аас дээш байх боломжтой хэмээн цагдаа нар үздэг. 

Тед Банди 1989 оны 1-р сарын 24-ний өглөөний 7 цагт Флоридагийн Старке мужийн шоронд цахилгаан сандал дээр бэхлэгдсэн байв. Ахлах ахлагч Том Бартон Бандигаас сүүлчийн үг байгаа эсэхийг асуухад тэрээр "Жим, Фред хоёрт талархаж байна" гэж хэлсэн байна. 

Тэрээр өмгөөлөгч Жим Колеман болон цаазлуулахын өмнөх өдрийн оройг түүнтэй хамт залбирч өнгөрөөсөн номлогч Фред Лоуренс нарт хандан ийн хэлжээ.

Тед Банди (Ted Bundy)

2 Жон Уэйн Гэйси (John Wayne Gacy)

Цуврал хүчирхийлэгч, алуурчин Жон Уэйн Гэйси 1994 оны 5-р сарын 10-ны шөнө дундын үед Иллинойс муж улсын Стейтвиллийн хорих ангид үхлийн тарилга хийлгэн амьсгал хураасан юм. Түүнээс сүүлчийн үг байгаа эсэхийг асуухад Гэйси "Миний өгзгийг үнс" хэмээн орилсон гэдэг. 

Жон Уэйн Гэйси (John Wayne Gacy)

3 Тимоти МакВэй

Тимоти МакВэй "Оклахома хотын бөмбөгдөгч" гэдгээрээ алдартай болсон. Түүнийг 1995 оны 4-р сарын 19-нд Оклахома мужийн нийслэл Оклахома хотын захиргааны байранд бөмбөг тэсэлж 149 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутган цаазын ял өгсөн байна. 

2001 оны 6-р сарын 11-нд түүний ялыг гүйцэтгэх үеэр Маквей Их Британийн яруу найрагч Уильям Эрнест Хенлигийн шүлгээс иш татан "Би өөрийн хувь тавилан, сэтгэл зүрхний эзэн юм" гэж хэлсэн юм. 

Тимоти МакВэй

4 Гари Гилмор (Gary Gilmore)

Гари Марк Гилмор нь Юта мужийн Прово хотод нэгэн зочид буудлын менежерийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон. 1977 оны 1-р сарын 17-нд цахилгаан сандал дээр суух үедээ тэрээр "Тэгээд эхэлцгээх үү!" хэмээн орилсон бөгөөд толгой дээр нь хар юүдэн нөмрүүлсний дараа латинаар "Dominus vobiscum" (Их Эзэн надтай хамт байх болтугай) хэмээн хэлсэнд дэргэд нь байсан шоронгийн католик шашны хамба лам Томас Меерсман "Et cum spiritu tuo" (Сэтгэл зүрхийг чинь даатгая) гэж хариулсан байна. 

Гари Гилмор (Gary Gilmore)

5 Жон Спенкелинк (John Spenkelink)

1975 онд Үүргэвчтэй аялал хийж байсан Жон Спенкелинк хамт явсан хүнээ хороосон хэргээр баривчлагдсан. Тэрээр аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэдэгдсэн ч шүүгч түүнийг хүний амь хэрцгийгээр хөнөөсөн хэмээн яллажээ. Үүний хажуугаар 1976 онд АНУ-ын Дээд шүүх цаазаар авах ялыг сэргээсэн тул Жон Флорида мужид цаазаар авах ял авсан анхны хүн болов. 

1979 оны 5-р сарын 25-нд Флоридад цахилгаан сандал дээр суухдаа Жон Спенкелинк "Ялын дээд хэмжээ - дээд зиндаанд хамаарахгүй хүмүүс л ийм ял сонсдог" хэмээн орилсон аж. 

Жон Спенкелинк (John Spenkelink)

6 Питер Кюртен (Peter Kurten)

"Дюсселдорфын цус сорогч" гэх нэрээр алдартай Питер Кюртен хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийг хөнөөж, нэгийнх нь цусыг уусан байна. Мөн хохирогчдоо хүчирхийлж, зоддог байжээ.

Түүнийг 1931 онд толгойг нь таслах аргаар цаазалсан бөгөөд "Миний толгой биеэс минь тасарсны дараа хүзүүнээс цус садрах чимээг би сонсож чадах болов уу, хэлж өгөөч. Тэр чимээг сонсож чадвал хамгийн сайхан байхсан" гэж хэлжээ.

Питер Кюртен (Peter Kurten)

7 Жорж Аппел (George Appel)

Жорж Аппел 1928 онд Нью-Йорк хотын цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонсжээ. Тэрээр цахилгаан сандал дээр суухынхаа өмнө "За, ноёд оо, та нар алим (Аппел нэр нь алим гэдэг үгтэй төстэй) яаж болдгийг үзэх гэж байна" хэмээн наргижээ. 

Жорж Аппел (George Appel)

8 Жимми Глас (Jimmy Glass)

1987 оны 6-р сарын 12-нд Луизиана мужид "Зул сарын баяр"-ын өмнөх өдөр нэгэн хосыг дээрэмдэж, хөнөөсөн хэргээр цахилгаан сандал дээр суух болжээ. Жимми Гласс "Би загас бариад голын дэргэд сууж байсан ч болоосой" хэмээн хэлсэн гэдэг. 

Жимми Гласс 1985 онд цахилгаанд цохиулж цаазлах нь АНУ-ын Үндсэн хуулийн найм, арван дөрөв дэх нэмэлт, өөрчлөлтийг буюу "Хэрэгтэнд ер бусын харгис хэрцгий шийтгэл оногдуулах ёсгүй" гэсэн тогтоолыг зөрчсөн явдал хэмээн Дээд шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд энэ нь цахилгаан сандлыг халахад багагүй нөлөө үзүүлсэн юм. Харамсалтай нь тэрээр өөрийгөө цахилгаан сандлаас аварч чадаагүй аж. 

Жимми Глас (Jimmy Glass)

9 Барбара Грэхэм (Barbara Graham)

Алуурчин, дээрэмчин Барбара Грэхэм 1955 онд бусдын амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Сан Квентин хорих ангид хорт хийн камерт цаазлагдсан юм. Грэхэм нэгэн дээрмийн үеэр цүнхээ өгөхөөс татгалзсан хөгшин эмэгтэйг зодож хөнөөсөн учраас ийм ял сонсжээ. 

Түүний цаазаар авах ялыг хариуцаж байсан хуяг Жое Ферретти хийн камерт орох үед нь "Дотор ороод гүнзгий амьсгаа ав, тэгвэл илүү амар байна" гэж хэлэхэд Барбара Грэхэм "Тэгэх ёстойг чи яаж мэдсэн юм?" хэмээн асуусан байна. 

Барбара Грэхэм (Barbara Graham)

10 Нед Келли (Ned Kelly)

Австралийн Викториа мужид өөрийн гэсэн цэргийн дивизээ байгуулж, баячуудтай эцсээ хүртэл тэмцсэн Нед Келли 1880 онд баригдаж олон удаагийн дээрэм болоод аллагын хэрэгт буруутгагдан дүүжлүүлэх ял сонссон юм. Тэрээр дүүжлүүрийн тавцан дээр гарч ирээд "Амьдрал ийм л байна" хэмээн хэлсэн гэдэг.

Нед Келли (Ned Kelly)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()