Цус харвах, хахах, яс хугарах, усанд живэх зэрэгт яаралтай тусламж үзүүлэх аргууд

Хэн ч гэсэн гэнэтийн осолд өртөж болно. Ялангуяа ойр орчимд туслах хүн байхгүй бол муугаар ч дуусаж болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас эдгээр энгийн аргууд хэзээ нэг өдөр таны амь насыг аварч магадгүй юм. Хамгийн гол нь та бүхэн үнэхээр шаардлагатай үед доорх аргуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд бусад тохиолдолд заавал мэргэжлийн хүмүүст хандахыг зөвлөе. 

Цус харвах, хахах, яс хугарах, усанд живэх зэрэгт яаралтай тусламж үзүүлэх аргууд

1 Хахсан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Хахсан хүн хүчтэй ханиалгадаг. Энэ бол байгалиас заяасан өөрийгөө хамгаалах үндсэн механизм. Хахсан үед доошоо тонгойхыг зөвлөж байна. Ямар ч нөхцөлд ханиалгыг дарах гэж бүү оролдоорой. Нөхцөл байдлыг улам л хүндрүүлнэ.

1. Хатуу, нарийн зүйл ашиглана

Сандлын түшлэг, ванны хүрээ зэрэг байж болно. Хамгийн гол нь дээрээс нь дарах боломжтой зүйл байна.

Хэвлийн дээд хэсэг, хавирганы доод хэсэг хатуу зүйл дээр таарахаар бөгтийнө. Хөлөө суллаад хүчтэй түлхэж хатуу зүйл дээр тулна. Хэвлий дээр ирэх даралт элгээр дамжин биеийн дээд хэсэгт нөлөөлнө. Уг нөлөөний улмаас гаднын биет гадагшилна. Уг аргыг илүү үр дүнтэй гэж аврагчдын дунд үздэг ажээ.

2. Гйемлихийн аргыг ашиглах

Нэг гараа атгана. Атгасан гараа хүйснээсээ 2-3 см-ийн дээр байрлалд тавина. Атгасан гараа нөгөө гараараа бариад хүчтэй огцом дээш чиглэлд түлхэнэ.

Хүчилтөрөгч дутагдсан эсвэл эвгүй хөдөлгөөнөөс болж биед үзүүлэх даралтаас шалтгаалж уг аргыг найдвартайд тооцдоггүй. Геймлихийн аргыг хажууд байгаа хэн нэгэн хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Хахсан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

2 Цус харвасан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Магадгүй та найзтайгаа хамт хооллож байхад гэнэт тэр хутга сэрээгээ алдаж та гайхан юу болсон талаар асуухад ярьж чадахгүй, гар хөлөө хөдөлгөж чадахгүй болбол харвалт өгсөн байж болзошгүй. 

Ийм явдал танд тохиолдвол доорх дарааллын дагуу яаралтай арга хэмжээ авна уу. 

Цус  харвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн гурван асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл. Тодорхойлсны дараа яаралтай түргэн  тусламж дуудаарай.

Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношилгооны маш өндөр ач холбогдолтой юм шүү.

Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомжтой зөөлөн холдуул. 

Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө. 

Тайван байж харвасан хүний дэргэд бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай.

Доорх зүйлсийг хэзээ ч бүү хий. 

  • Өөрөө хэзээ ч зөөж эмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ.й Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтад хүргэж болно. 
  • Уух, идэх зүйл бүү өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтад хүргэж болзошгүй.
  • Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг.

Цус харвасан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

3 Таталт өгсөн хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Хэн нэгэнд таталт үүсэж байвал нэн тэргүүнд аюул учруулах зүйлсийг түргэн холдуулна. Хурц ирмэгтэй зүйл мөн халуун зүйлсийг яаралтай холдуулна. Таталт өгсөн хүний толгой гэмтэхээс сэргийлж, дор нь зөөлөн зүйлс (алчуур хувцас гэх мэт) дэрлүүлээрэй.

Хүзүү цээжийг боосон бариу хувцсыг тайлна. Таталт тавигдсан тохиолдолд осолдогчийн амьсгалын зам болон амьсгалж буй эсэхийг шалгаад хажуугийн тогтвортой байрлалд оруулна.

Хажууд нь байж амьсгал, зүрхний үйл ажиллагаа болон хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг шалган эмнэлгийн тусламж хүлээнэ.

Доорх зүйлсийг анхаар

  • Таталтыг нь хориглох арга хэмжээ авч болохгүй.
  • Таталт зогсоод 10 минут болоход тухайн хүн сэрэхгүй бол яаралтай эмнэлэгт хүргэ.
  • Биеийн аль нэг хэсэг гэмтсэн бол тусламж үзүүлнэ.

Таталт өгсөн хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

4 Живж буй хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Живж байгаа хүнийг усанд сайн сэлдэг эсвэл мэргэжлийн аврагч нар л аврах ёстой байдаг юм. Харин сайн сэлж чаддаггүй хүний тухайд ийн оролдлого гаргах нь дэндүү осолтой. Иймд яаж ч чадахгүй эргэлзэж зогсохоор түргэн тусламж эсвэл усанд сайн сэлдэг нэгнийг дуудаж, тусламж хүсээрэй. 

Хэрвээ өөр арга байхгүй бол хажуудаа байгаа эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ хэрхэн ашиглаж, живж байгаа хүнийг аврах боломжтойг сайтар тунгааж, шинийг эрэлхийлээрэй. Та урт саваа мод эрж хайж, тусламж нэхэн байгаа зовлонт хүнийг аврахыг хичээх хэрэгтэй. Живсэн хүн ямар ч хүчгүй, гараа хөдөлгөх ч тэнхээгүй болсон байвал  араас нь тэвэрч, чирч авч явах нь илүү хялбар юм.  

Уснаас гаргаж авсны дараа царай хөхөрч цайж улайж байна уу, амьсгал олон цөөн саадгүй болж байна уу, судасны лугшилт зүрхний цохилт ямар болж байна, бөөлжиж байна уу үгүй юу гэдгийг ажиглана. Хэрэв тухайн хүний судас нь цохилохгүй бол зүрхний массаж хийх ёстой. Ингэхдээ цээжний доод хагаст буюу өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж, нөгөө гараараа түгжинэ. Хоёр гараа нугалахгүй, босоо байрлалд байлган цээжин дээр нь дарах бөгөөд амьсгал сэргэж судасны лугшил мэдрэгдэх хүртэл үргэлжлүүлэх ёстой юм. 

Хэрэв тухайн хүн амьсгалахгүй байвал амнаас ам руу хүчтэй үлээгээрэй. 10 секундэд 5 удаа ухаан ортол нь давтах ёстой бөгөөд амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж хэвтүүлэн, агаар амьсгалуулах хэрэгтэй. 

Живж буй хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

5 Ясны гэмтэл авсан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Гар, хөлийн яс хугарсан үед аль болохоор хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж боох хэрэгтэй. Ингэж хөдөлгөөнгүй боохдоо хугарсан хэсгийн дээд, доод хоёр үеийг оролцуулан боодог. Бэхэлгээ хийхийн өмнө чиг тавих зүйлээ хөвөн, бинт зэрэг зөөлөн материалаар бүрэх нь зөөлөн эд холгогдох, дарагдахаас хамгаалах ач холбогдолтой. Ясны төвгөр хэсэгт хөвөн, бинтээр жийрэг хийж өгөх хэрэгтэй. Ясны ил хугарлын үед ясны хэлтэрхийг буцааж хийх, татаж авахыг хориглоно.

Өвчтөний хувцсыг тайлах шаардлагатай бол эрүүл гар, хөлөөс нь эхэлж тайлна. Хувцас өмсгөхдөө гэмтсэн мөчөөс нь эхлэх нь зүйтэй. Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлэх буюу босгохдоо гэмтсэн мөчийг хөндөхгүйгээр зөөнө.

  • Дээд мөчний гэмтлийн үед гарыг сойж, хөдөлгөөнгүй болгохын тулд биетэй нь бэхэлж болно. Гарын шуу, бугалганы ясны хугарлын үед чигийг гадна ба дотор талаас нь тавина.
  • Дунд чөмөгний хугарсан үед хоёр ширхэг нарийн банз ашиглана. Гарын доорх материалгүй үед эрүүл хөлийг гэмтсэн хөлтэй нь хэд хэдэн саваагаар бэхлэн боож болно.
  • Шилбэний ясны хугарсан үед гадна ба дотор талд нь хоёр ширхэг банз бэхлэн, үе оролцуулан бооно.

Ясны гэмтэл авсан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

6 Түлэгдсэн хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Түлэгдэлтийг эмчлэх арга хэмжээ нь түлэгдэлтийн зэрэг, хамарсан талбай зэргээс шалтгаалж өөр өөр байна. Мөн түлэгдэлтийг үүсгэж буй хүчин зүйлээс хамааран тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв галд шатаж буй бол галыг яаралтай унтраана. Зугтаж гүйж, сандарч болохгүй. Цахилгааны түлэгдэлт бол гүйдлийг заавал биеэс салгах шаардлагатай. Хүчил шүлтээр түлэгдсэн бол их хэмжээний усаар угааж, урсгаж үйлчлэлийг багасгана.

  • 1-р зэргийн түлэгдэлт- Хамгийн хөнгөн түлэгдэлт буюу зөвхөн арьсны өнгөн хэсэг түлэгдэнэ. Арьс энэ үед улайж, хорсдог. Ихэнхдээ наранд түлэгдэхийг 1-р зэргийн түлэгдэлтэд оруулдаг.
  • 2-р зэргийн түлэгдэлт- Арьсны өнгөн хэсэг түлэгдэхээс гадна 2-р давхарга мөн түлэгдэнэ. Хэрвээ таны түлэгдэлт 2-р зэргийн түлэгдэлт бол арьс хавагнаж, цэврүү үсрэх шинж тэмдэг илэрнэ.
  • 3-р зэргийн түлэгдэлт- Арьсны бүх давхарга түлэгдэх ба танд ямар ч өвчин мэдэгдэхгүй. Учир нь арьсны мэдрэлийн цэгүүд гэмтдэг. Арьсны өнгө өөрчлөгдөж хар, цагаан, эсвэл бор болно.

Түлэгдэлт үүссэн үед анхны тусламж үзүүлэх нь:

Хэрвээ таны түлэгдэлт 1-р түвшний бол та гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин 2, 3-р түвшин бол яаралтай эмнэлэгт хандаарай.

  • Осол болсон газраас холдуулан түлэгдсэн хэсгийн хувцас, эд зүйлсийг яаралтай тайлж авна /бөгж, цаг, бүс гэх мэт/
  • Урсгал хүйтэн усан доор 10-20 минут байлгах
  • Гар доорх цэвэр материалаар боолт хийх
  • Өвдөлт намдаах эм уулгах
  • Шокоос сэргийлэх арга хэмжээ авах

Түлэгдсэн хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()