Хүн орох ч зайгүй Дархан цаазат баячуудын хотхон

2022-05-20, 12:30
6,458
Хүн орох ч зайгүй Дархан цаазат баячуудын хотхон

Тусгаар тогтносон баячуудын хотхон оготно битгий хэл хүн хүлээж авах боломжгүй аж. Бид л болж байвал хүмүүс тойрч явах хамаагүй гэсэн янзтай хувиа бодсон зохион байгуулалт, дэд бүтэц. Нийтийн гудамж талбай, өмч гэх ойлголт энд үгүй. Цэцэрлэгт хүрээлэнгээс Зайсан руу очих гэж буй машинтай, явган ямар ч иргэн уулын замаар тойрох эс бөгөөс туул гол дагуу шороон замаар хөлөө ашиглан жороолохоос өөр сонголтгүй. Дээрх хоёр зам хоёул тойруу гэж жигтэйхэн. Учир нь "River garden" хотхоноос эхтэй "Khan Hills" хүртэлх уртаас урт үргэлжлэх эдгээр хотхон дунд машин битгий хэл хүн ч шургачих зай үлдээлгүй тус тусдаа өмчлөн хашаа хаалт босгон түгжсэн харагдана. Өөрсдийнхөө л ая тухыг бодсон эдгээр хотхонуудаас "Бид сайхан байна. Тиймээс баяртай" гэх хандлага түгжээтэй хаалга бүрээс мэдрэгдэв. 

Гарц гаргалгаа байхгүй явчих замын сонголт үгүй баячуудын гэж нэрлэгдсэн эдгээр хотхонуудыг тойрсон замын түгжрэл тасарна гэж саналтгүй. Байнга л түгжээ. Аргагүй шүү дээ. Ганцхан замаараа бүгд чихэж байгаа хойно. Нийтийн өмчийг ямар ч хотын төлөвлөлтгүй дур зоргоор нь бэлэглэсэн болохыг хаалттай хашаанууд батлах шиг. Газар өмчлүүлж, эзэмшүүлж байгаа төрийн албаныхан ч тэр өмчилж, эзэмшиж байгаа компани байгууллага ч тэр хотын нийт хүн амын хөдөлгөөн, гарц гаргалгааг бодолцон өгч бас авч байвал дээрсэн. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()