Бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй хүнтэй юу ярьж болохгүй вэ?

Бэлгийн харьцаа гэдэг ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү нарийн төвөгтэй зүйл юм. Ялангуяа эрчүүдийн хувьд яг дууссаны дараах мөч маш эмзэг үе байдаг. Тиймээс энэ мөчид буруу юм хэлэх юм уу, хийвэл жинхэнэ ярвигтай нөхцөл байдал үүсэж болно. Энэ үүднээс бүсгүйчүүдэд зориулан сэтгэл зүйч Алексей Беляковын зөвлөснөөр бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй хүнд хэлж болохгүй зүйлсийн талаар хүргэж байна. 

Бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй хүнтэй юу ярьж болохгүй вэ?

Алексейн хэлж буйгаар эрчүүд гэдэг хатуу ширүүн байх дуртай хэрнээ үнэн хэрэг дээрээ туйлын эмзэг, энгийн амьтад юм байна. Тиймээс бэлгийн харьцаанд орж дууссаны дараа шоглоомоор ч байсан хамаагүй "Чи ямар хурдан юм бэ?", "Бүр залхаачихлаа", "Нэг л эвгүй байлаа" гэх мэт зүйлс ярьж болохгүй. Ингэх юм бол тэднийг өөртөө итгэх итгэлийг шууд үгүй хийлээ гэсэн үг.

Ихэнх эрчүүд өөрсдийн чалх болон бэлгийн харьцаанд орох чадварын тал дээр тун эмзэглэж явдаг ч үүнийгээ ил гаргадаггүй. Тийм учраас үүнийг шүүмжлэх нь дарин дээр давс нэмсэн хэрэг болно. Ялангуяа хамтын амьдрал зохиох эсвэл урт хугацааны турш хамт байхаар төлөвлөж байгаа хүндээ ингэж хэлэх хориотой. 

Цаашлаад нахих асуудлыг тэр дор нь хөндөж болохгүй. Цөөн хэдэн эрчүүд л дур тавьсны дараа богино хугацаанд дахин хурьцал үйлдэж чаддаг бөгөөд ихэнх нь хэсэг хугацаанд хүлээх шаардлага гардаг. Тиймээс та өөрөө хэчнээн их хүсэж байсан ч хүлээцтэй хандах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн дур тавьсны дараа эрэгтэй хүний сэтгэл зүй маш эмзэг болдог учраас тэд эхний ээлжид өөрсдийгөө тайтгаруулах ямар нэг зүйл хийх хэрэгтэй болно. Тэр үед нь уурлах биш харин дэмжиж өгвөл эргээд сэрэл нь амархан хөдөлнө гэдгийг сана. 

Мөн та хамтрагчаасаа "Би чамд үнэхээр таалагддаг уу, би хэр байсан бэ" гэх мэтийн зүйлс асуух хэрэггүй. Нэгэнт тэр тантай бэлгийн харьцаанд орж байгаа бол таалагддаг гэсэн үг. Тэгээд ч ихэнх эрчүүдийн хувьд үнэхээр таны ямар нэг зүйл таалагддаггүй бол тэр даруй түүнийгээ ойлгуулна. 

Тохиолдлын бэлгийн харьцаа зарим тохиолдолд эрт төлөвлөснөөс ч илүү таашаал өгөх нь бий. Гэхдээ зарим бүсгүйчүүд ажлаа дуусгаад хүн амьтнаас ичсэн мэт шууд яваад өгөх нь бий. Хэрвээ танд нөгөө хүн тань таалагддаг бол ингэж огт болохгүй. Дор хаяж нөгөө хүнтэйгээ 10-15 минут хамт байх хэрэгтэй. Ингэж чадвал илүү дотно харьцаа үүсгэх асуудалгүй хэрэг.

Ер нь ямар ч тохиолдолд бэлгийн харьцаанд орж дууссаны дараах 10-15 минутад юм дуугараад хэрэггүй. Гэхдээ энэ нь таныг үл хүндэлж байгаа хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр л эрчүүд энэ хугацаанд эрүүл сэтгэх чадваргүй, эмзэг амьтан болсон байдаг гэдгийг та аль хэдийн ойлгосон байх. Тиймээс илүү дотно яриа өрнүүлэхийг хүсвэл хүлээж байгаад амаа нээсэн нь дээр. Ингэж чадвал хэн хэн тань сэтгэлээ нээж чадна. 

Эцэст нь хэлэхэд хэрвээ бүсгүй та эр хүнийг өөрийн болгож авъя гэвэл бэлгийн харьцааны дараа хэт наалдах хэрэггүй гэдгийг сана. Эрчүүд гэдэг араасаа дагуулах тусам улам дотносохыг хичээдэг амьтад юм. Тиймээс хэрвээ хамтрагч тань таалагдаж байгаа бол "Хоёулаа хэзээ дахиад уулзах вэ" гэх мэтийн зүйл асуухын оронд "Сайхан байлаа баяртай" гэх мэтийн учир битүүлэг хэллэг ашиглах хэрэгтэй. 

Ингэснээр тухайн залуу "Би түүнд таалагдаж байгаа юм бол яагаад шууд баяртай гэж байгаа юм бол" хэмээн сэтгэж эхлэх бөгөөд аяндаа таны араас уяатай мэт гүйдэг болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()