Хүнд дараах 9 төрлийн толгойн өвчин илэрдэг!

Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон дүгнэлтээр дэлхийн хүн амын 50-75 хувь нь толгойн өвчнөөр шаналдаг гэнэ. Ихэнх хүмүүс толгойн өвдөлтдөө төдийлөн анхаарал хандуулдаггүй. Толгойн өвчин олон янзаар илэрдэг бөгөөд хэрхэн, яаж, аль хэсгээрээ өвдөж байгаагаас хамаарч өөр бусад өвчний шинж тэмдэг байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог аргаас хүргэе.

Хүнд дараах 9 төрлийн толгойн өвчин илэрдэг!

1. Энцефалит

Энцефалит өвчний үед тархинд үрэвсэл явагддаг. Бид энэ өвчнийг толгой дээр хачиг унаснаас үүсдэг гэж боддог бөгөөд дулааны улиралд аюулгүй ажиллагаагаа сайн сахих хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ өөр шалтгаантай аж.

Энцефалит өвчин үүсэх шалтгаан нь хомхой долоох, төрөл бүрийн нян заримдаа дархлаажуулалтын вакцин хийлгэснээс болж үүсдэг. Толгой өвдөхийн хамтаар халуурах, гэдэс хямрах, булчингийн хатуурал, хэт мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрвэл та яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

2. Тирамины нөлөөлөл

Тирамин гэдэг бол толгой таллах өвчнийг үүсгэх магадлалтай хорт бодис юм. Энэхүү бодис гадил, гахайн мах, авокадо, бяслаг зэрэгт агуулагдсан байдаг. Иймд таны толгой таллаж өвддөг бол хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээ ажиглаад нэг үзээрэй.

3. Менингит

Бүх төрлийн халдварт өвчний шалтгаанаас болж хүн бүрийн толгой өөр өөр өвддөг. Харин менингитийн үед халуун +40 градус хүрч, амархан буудаггүй бөгөөд үндсэн шинж тэмдэг илрэхийн 2-3 хоногийн өмнөөс халуурч эхэлдэг байна. Энэ тохиолдолд энгийн ханиад мэт шинж тэмдэг илэрдэг. Бас нэгэн шинж тэмдэг нь огт дотор муухайрахгүйгээр бөөлжих явдал юм. Хүзүүний булчин чангарч, өвчтөн эрүүгээ цээжиндээ хүргэж чадахгүй болно. Үүнээс гадна толгой эргэх, нойр хүрэх, гэрлээс айх шинж тэмдэг илэрнэ. Менингитийг антибиотикоор эмчлэх учир оношийг нь эрт  тодорхойлох хэрэгтэй юм.

4. Чамархайн болон том судасны өвчин

Энэ төрлийн үрэвслийн үед судасны хананд бөмбөлөг үүсдэг бөгөөд үүнээс болж хүчил төрөгчөөр дутагдаж, тэжээллэг бодис удаан дамждаг учир хаван үүснэ. Улмаар чамархайн судас гэмтэж, толгойн нэг тал өвддөг. Чамархайн артерит нь 50-иас хойш насанд илэрдэг бөгөөд эмэгтэйчүүд өртөх нь элбэг байдаг. 

5. Глаукома

Глаукома өвчний үед нүдний ухархай хэсгээр өвддөг бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол сохрох аюултай. Нүдний ухархай, чамархайн хэсэг, толгой өвдөлт зэргээр өвчний шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна дотор муухайрах, халуурах, нүдэнд нэг зүйл хоёр болж харагдах магадлалтай. 

Гэхдээ санаа зовох хэрэггүй. Ханиад хүрэх, хэт их ачаалалтай ажилласан үед нүдний ухархайгаар өвдөх магадлалтай байдаг. Тиймээс өөрийн эргэлзээг арилгахын тулд заавал эмчид хандаарай. 

6. Удамшил

Толгойн өвчний бас нэгэн шалтгаан удамшил байх боломжтой. Хэрвээ эцэг, эхийн аль нэгнийх нь толгой таллаж өвддөг байсан бол хүүхдэд энэ өвчин халдах магадлал өндөр. 

7. Гавлын дотоод даралт ихсэлт

Заримдаа энэ өвчнийг тархины өдөр тутмын хавдар гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд даралт ихсэж, хараа мууддаг. Заримдаа дотор муухайрах магадлалтай. Ихэнхдээ илүүдэл жинтэй,  нөхөн үржихүйн насны бүсгүйчүүдэд энэ асуудал тулгардаг.

Уг өвчинд даралт бууруулах эмийн эмчилгээг хийдэг бөгөөд зарим тохиолдолд хагалгаа хийх нь ч бий. Хэрвээ бүсгүй та илүүдэл жинтэй, өдөр бүр толгой тань өвддөг бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. 

8. Бензилын спиртийн нөлөө

Энэ бодис нь үнэртэй ус, агааржуулагч болон бусад төрлийн үнэртэгч бүтээгдэхүүнд агуулагдсан байдаг. Хэрвээ та ямар нэгэн үнэрт хэт мэдрэг бол хэрэглээгээ багасгаад үзээрэй. 

9. Эм хэтрүүлэн хэрэглэх

Эм, бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээр өвчин архагших эсвэл өдөр бүр өвдөлт илрэх магадлалтай байдаг.  Толгой өвдөхөөс гадна дотор муухайрах, стресстэх, тайван бус болох шинж тэмдэг илэрнэ. Өвчин намдаах эмэнд дасал болсноор өвчтөн эм, бэлдмэлээ хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болдог.

Ялангуяа кофеин болон кодеин агуулсан эм бэлдмэл маш аюултай. Эм үйлчлэхээ больж сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг.

Толгойн өвчин үргэлж аюултай өвчний илрэл болдоггүй хэдий ч хэд хэдэн шинж тэмдэг давхар илэрч байвал мэргэжлийн эмчид заавал хандаарай. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()