Жинхэнэ хоол шиг бялуу хийдэг Шотланд нарийн боовчин

Өдгөө 36 настай Линн Дэвидсон Шотландын Гленротес хотод амьдардаг аж. Тэрээр нарийн боовны чиглэлээр мэргэшсэн нэгэн бөгөөд төрөл бүрийн хоолны хэлбэрээр ер бусын бялуу хийдэг гэдгээрээ алдаршжээ. Түүний хийсэн бялууг харсан хэн ч жинхэнэ хоол гэж андуурахаар аж. Үнэхээр хэчнээн ойртож харсан ч барьж үзэхээс нааш эдгээрийг бялуу гэдэгт итгэхэд бэрх юм.

Жинхэнэ хоол шиг бялуу хийдэг Шотланд нарийн боовчин

Түүний хийсэн бялуунууд өндөр эрэлттэй байдаг тухай Дэвидсон ярьжээ. Нутгийн иргэд янз бүрийн баяр ёслолд зориулж сарын өмнөөс урьдчилан захиалга өгдөг гэнэ. Нэг бялууны үнэ 150 фунт стерлингээс эхэлдэг гэхээр хэчнээн их хөдөлмөр ордог нь тодорхой.

Дэвидсоны хувьд энэхүү амжилт тийм ч амар ирээгүй байна. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Эхэндээ би ийм зүйл хийх утгагүй хэрэг гэж бодсон. Гэхдээ бусдын адил энгийн бялуу хийвэл нарийн боовны газар маань удаан тэсэхгүй гэдгийг ойлгосон. Тиймээс арай өөрөөр сэтгэхээс өөр аргагүй болсон доо" гэжээ. 

"Үнэхээр хоол шиг харагдах бялуу хийж чадах эсэхдээ маш их эргэлзэж байсан. Гэхдээ олон удаагийн туршилт, бүтэлгүйтлийн дараа нэг юм аргаа олсон доо. Одоо би хийж байгаа зүйл, гараас гарсан бүтээлээсээ таашаал авдаг болсон. Тиймээс өмнөхөөсөө илүү дээр бялуу хийхийн тулд би өдөр болгон шинэ зүйл туршсан хэвээр байгаа" хэмээжээ. Дэвидсон есөн жилийн турш ийм төрлийн бялуу хийж байгаа бөгөөд өдгөө шинэ салбараа нээхээр зэхэж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()