Бүхэл бүтэн хотын "COVID-19"-ийн тусламжийн мөнгийг авсан япон залуу сураггүй алга болжээ

2022-05-18, 15:30
2,693

Өнгөрсөн сард банканд алдаа гарснаас болж Японы нэгэн жижиг хотын 463 өрхөд зориулсан "COVID-19"-ийн тусламжийн мөнгийг бүгдийг нь ганцхан залуу хүлээн авчээ. "Тэрхүү япон эр тэр даруй бүх мөнгийг өөр данс руу шилжүүлсний дараа сураггүй алга болсон" гэж орон нутгийн "SoraNews24" агентлаг мэдээлэв.

Бүхэл бүтэн хотын "COVID-19"-ийн тусламжийн мөнгийг авсан япон залуу сураггүй алга болжээ

Нэрээ нууцалсан тэрхүү 24 настай залуу 4-р сарын 8-нд Ямагучи мужийн Абу хотын иргэдэд зориулсан 46,3 сая иен буюу 358,857 ам.долларын санхүүгийн тусламжийг бүгдийг нь хүлээн авсан бөгөөд мөнгөө буцааж өгөхөөс татгалзсан гэжээ. 

"SoraNews24"-ийн мэдээлснээр тэр залуугийн ​​нэр мөнгө хүлээн авах дансны мэдээллийн жагсаалтын эхэнд байсан бөгөөд техникийн асуудлаас болж бүх мөнгийг түүний данс руу шилжүүлсэн аж. 

"Хотын удирдлага мөнгө хүлээн авах хүмүүсийн жагсаалтыг тус банк руу уян диск ашиглан илгээсэн боловч энэ нь ийм алдаа гарахад нөлөөлөөгүй" гэж "SoraNews24" мэдээлэв. Дансанд орсон мөнгөө шалгаж үзсэн залуу нэгэн зальжин арга сэтгэжээ. Тэрээр мэдэгдэхгүйн тулд мөнгийг бага багаар өөр данс руу шилжүүлж аваад сураггүй алга болсон байна. 

Харин 4-р сарын 21-нд хотын эрх баригчид түүнтэй холбоо барих үед "Мөнгө дууссан" гэж мэдүүлжээ. "Бүх мөнгийг өөр санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлсэн. Би анхны данс руугаа мөнгөө буцааж хийх боломжгүй. Би буруу хэрэг үйлдсэн гэдгээ ойлгож байна" хэмээн эрх баригч нарт илгээсэн и-мэйлдээ дурджээ. 

5-р сарын 12-нд тус хотын захиргаа залуугийн ​​эсрэг нэхэмжлэл гаргаж, тусламжийн мөнгө болон торгууль төлөхийг шаардсан байна. Гэвч мань хүн хэдийн сураггүй алга болжээ. Нэрээ нууцалсан эр тус хотод удаан хугацаагаар оршин суудаггүй байсан гэнэ. Тэрээр 2020 оны 10-р сард хөдөө орон нутгийн хүн амыг нэмэгдүүлэх засгийн газрын хөтөлбөрийн дагуу тус хотод нүүж ирсэн бөгөөд хар бор ажил эрхлэн амьдарч байжээ. 

"SoraNews24"-ийн мэдээлснээр хотын оршин суугчид түүнийг "Царайлаг, сайн залуу" гэж тодорхойлсон бөгөөд сураггүй алга болохоос өмнө бүх өр зээлээ барагдуулаад явсан гэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()