10
Алодиа Госиенфиао
Өдгөө 38 настай филиппин гаралтай Алодиа Госиенфиао косплей, дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч гэх мэт олон мэргэжлийн эзэн нэгэн. Залуудаа Филиппиний хамгийн халуухан эмэгтэй, хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр олон удаа тодорч байсан тэрээр видео тоглоом тоглох, гэрэл зураг дарах, тоглоом цуглуулах хоббитой бөгөөд чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох дуртай ажээ.
9
Лили Кол
Лили Кол бол “Хүн-Барби” хэмээн нэрлэгддэг бүсгүйчүүдээс даруу төлөв зангаараа онцгой нэгэн билээ. Залуугаасаа загварын ертөнцөд тодрон гарсан тэрээр өдгөө Холливудын кинонуудад дүр бүтээх хэмжээний жүжигчин болжээ.
8
Алина Зовалескаяа
“Украин Барби” Алина Зовалескаяа ямар ч гоо сайхны мэс ажилбарт ороогүй, төрөлхийн царай төрхөө хадгалж яваа хэмээн өөрийгөө тодорхойлдог. Юутай ч алтан шаргал үс, төгс гэмээр гоолиг биетэй тэрбээр Барби хүүхэлдэйтэй хамгийн төстэй хүмүүсийн нэгээр зүй ёсоор тооцогдох нь дамжиггүй.
7
Дакота Рөүз
Цахим сүлжээнд Котакоти нэрээрээ алдаршсан Дакота Рөүз нэгэнтээ барби мэт царайг бий болгохын тулд 500 гр орчим хэмжээний нүүр будалт хийдэг талаараа өгүүлж байв. Мөн тэрбээр чухам яагаад маш олон хүмүүсээс үзэн ядсан, шүүмжилсэн сэтгэгдэл хүлээн авдаг талаараа ойлгодоггүй хэмээж байжээ.
6
Шарлотт Хотман
Багаасаа барби хүүхэлдэйнд дурлаж цуглуулах болсон тэрээр хүүхэд насныхаа мөрөөдлийг бүтээхээр олон мянган долларын гоо сайхны мэс ажилбаруудад орж өнөөгийн дүр төрхөө бий болгожээ. Хэдийгээр төрөлхийн барби мэт төрхгүй байсан ч тэрээр зүрх сэтгэлдээ өөрийгөө цаг ямагт барби мэт төсөөлдөг байсан гэдэг.
5
Ван Жиа Юн
Цахим хуудастаа байршуулдаг зурагнууд нь бодит эсэх талаар маргаан их байдаг ч хэрэв бодит бол тэрээр яах аргагүй “Хүн-Барби” ангилалд орох нэгэн билээ.
4
Анжелика Кенова
Оросын үзэсгэлэнт бүсгүй Анжелика Кенова бол төрөлхийн гоолиг биеэ хадгалж яваа нэгэн. Тэрбээр манай жагсаалтад орсон бусад бүсгүйчүүдийн нэгэн адил олны танил биш боловч Facebook сүлжээнд 20,000 дагагчийн хүрээллийг нэгэнт үүсгэж чаджээ.
3
Лин Кетонг
Бяцхан луу хочтой Лин Кетонг бүсгүй Хятад улсад "Жинхэнэ Барби" хочоороо алдартай боловч хувийн мэдээллээ төдийлөн ил гаргаж байгаагүй юм.
2
Валерия Лукьянова
Барби хүүхэлдэйтэй хамгийн ижилхэн хүнээр украин гаралтай Валериа Лукьяноваг нэрлэж байна. Тэрбээр төрөлхийн ногоон нүдтэй тул линз зүүдэг мөн хөхний мэс ажилбарт орж байсан хэмээн мэдэгдэж байжээ. Түүнчлэн гоолиг биеэ хадгалахын тулд тэрбээр онцгой хоолны дэглэм барьж, өдөр бүр бэлтгэл хийдэг ажээ.
Тэрбээр 2016 онд манай оронд зочилж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Face of Beauty International 2016” наадамд шүүгчээр оролцож байсан билээ.
1
Венус Палермо
29 настай юүтүбер Венус “Анжелик” Палермо “Хэрхэн хүүхэлдэй шиг харагдах вэ?” нэртэй бичлэгээрээ YouTube сүлжээнд алдаршжээ. Түүний уг бичлэг одоогоор 16 сая гаруй үзэлттэй болжээ.
Түүнчлэн 2013 онд Icona Pop-ын “I Love It” дууг ковер хийж дуулсан нь Их Британийн хөгжмийн чартын 71-р байрт бичигдэж байв.