Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.18

2022-05-18, 10:02
2,529

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд АНУ дуунаас хурдан пуужин амжилттай туршив, Мексик улсад он гарсаар сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ, Япон улсын эдийн засаг агшлаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.18

1 "McDonald's" компани Орос дахь бүх хөрөнгөө зарахаар шийджээ

"McDonald's" Украины дайн эхэлсний дараа Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан бол саяхан тус орныг бүрэн орхиж гарахаар болсноо зарлажээ. 

"McDonald's" компани Орос дахь бүх хөрөнгөө зарахаар шийджээ

2 Орос улс Финляндын хилийн дагуу холын тусгалтай пуужин байршуулж эхэлжээ

Финлянд НАТО-д элсэх шийдвэр гаргасан учраас ОХУ ийм арга хэмжээ авч байгаа аж. 

Орос улс Финляндын хилийн дагуу холын тусгалтай пуужин байршуулж эхэлжээ

3 Мексик улсад он гарсаар сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ

Тус оронд хар тамхины бүлэглэлүүд бараг бүрэн ноёрхлоо тогтоогоод байгаа юм. Үүний гайгаар тэд өөрсдөдөө халтай гэж үзсэн иргэдийг чөлөөтэй зайлуулж эхэлсэн байна. 

Мексик улсад он гарсаар сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ

4 АНУ дуунаас хурдан пуужин амжилттай туршсан хэмээн мэдэгджээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчин дуунаас тав дахин хурдан пуужингийн туршилтыг амжилттай хийсэн гэж мэдэгдлээ. Туршилт бямба гарагт Өмнөд Калифорнийн эргийн ойролцоо байрлах талбайд болж өнгөрчээ. 

АНУ дуунаас хурдан пуужин амжилттай туршсан хэмээн мэдэгджээ

5 Финляндын "Gasum" компани Газпромд рубль төлөхөөс татгалзав

Финляндын төрийн өмчит байгалийн хийн "Gasum" компани мягмар гарагт Оросын шаардсаны дагуу төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ тухай "Газпромоос байгалийн хийн төлбөрийг еврогоор бус рублиэр хийх ёстой гэсэн захидлыг дөрөвдүгээр сард хүлээн авсан. Гэхдээ манай хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг еврогоор хийнэ гэж заасан. Тиймээс үүнээс болж маргаан үүсвэл бид олон улсын шүүхэд хандахад бэлэн" хэмээн дурджээ. 

Финляндын "Gasum" компани Газпромд рубль төлөхөөс татгалзав

6 Швейцар улс НАТО-тай хамтарч цэргийн бэлтгэл хийж магадгүй

Украины дайнтай холбогдуулан Финлянд, Швед зэрэг орнууд НАТО-д элсэх хүсэлт гаргаж байгаа. Үүний хажуугаар хэдэн зуун жилийн турш төвийг сахиж ирсэн Швейцар ч мөн НАТО-д ойртож тус эвслийн гишүүн орнуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

Швейцарийн БХЯ-ны аюулгүй байдлын бодлогын дарга Паелви Пулли "НАТО-гийн орнуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийх, зэвсгийн нөөцөө шинэчлэх талаар гишүүн орнуудтай өндөр түвшний уулзалт хийнэ" хэмээн мэдэгдсэн байна.

Швейцар улс НАТО-тай хамтарч цэргийн бэлтгэл хийж магадгүй

7 Канадын парламент Оросын иргэдийг иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх талаар хэлэлцэж байна

Канадын парламент Оросын иргэдийг иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх талаар хэлэлцэж байна

8 "Их долоо"гийн орнууд Оросын Төв банкны гадаад дахь хөрөнгийг хурааж магадгүй

"Их долоо" болон Европын холбооны удирдагчид Оросын Төв банкны гадаадын орнуудад байршуулсан 300 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг хурааж Украинд үзүүлэх тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах талаар хэлэлцэж байна" гэж Германы Сангийн сайд Кристиан Линднер мэдэгдэв. 

"Их долоо"гийн орнууд Оросын Төв банкны гадаад дахь хөрөнгийг хурааж магадгүй

9 Татварын буцаан олголттой холбоотойгоор БНХАУ-ын төсвийн орлого 41 хувиар буурчээ

Дөрөвдүгээр сард БНХАУ-ын төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 41 хувиар буурч 184 тэрбум ам.долларт хүрлээ. Цар тахал, хөл хорионы үр нөлөөг бууруулахаар бизнесүүдэд татварын буцаан олголт олгосон нь үүнд голлон нөлөөлжээ.

Татварын буцаан олголттой холбоотойгоор БНХАУ-ын төсвийн орлого 41 хувиар буурчээ

10 Хэрэглэгчдийн зарцуулалт буурч, худалдаа удааширснаар Япон улсын эдийн засаг агшлаа

Импортын өртөг өсөж экспортын хэмжээг давснаар энэ оны эхний улиралд Япон улсын эдийн засаг нэг хувиар агшлаа. 

Шинжээчид "Японы эдийн засаг 2022 оны 1-р улиралд 1.8 хувиар агшина" гэж тооцоолж байжээ. Үнийн өсөлттэй холбогдуулан Япон улсын Засгийн газар айл, өрх болон компаниудад дэмжлэг үзүүлэхээр 21 тэрбум ам.долларын нэмэлт төсөв баталсан байна.

Хэрэглэгчдийн зарцуулалт буурч, худалдаа удааширснаар Япон улсын эдийн засаг агшлаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()