“Google” компани шинэ ухаалаг нүдний шилээ танилцууллаа

“Google” компани хэрэглэгчдэд зориулсан “AR” буюу "Сайжруулсан бодит байдал"-ын нүдний шилний шинэ загвараа танилцуулсан байна. 10 жилийн өмнө тус компани интернэтэд холбогддог ижил төрлийн нүдний шил "Google Glass"-аа танилцуулж байсан ч хэрэглэгчдийг төдийлөн татаж чадаагүй юм. Тэгвэл энэ удаад тус компани шаардлагатай сайжруулалтыг хийсэн шинэ шилээ танилцуулж байна.

“Google” компани шинэ ухаалаг нүдний шилээ танилцууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цахиурын хөндийн ихэнх компаниуд энэ мэтийн "Сайжруулсан бодит байдал"-ын нүдний шилийг бодитой болгоход ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа ч өнөөг хүртэл хэн ч AR-д зориулсан жинхэнэ "хит" болох аппликэйшн гаргаж ирж чадаагүй байна. Тэгвэл "Google" компани хүний ярьсан үгийг шууд орчуулж шилэн дээр текст болгон харуулдаг программ танилцуулж байгаа юм. Хэрвээ энэ нь биеллээ олж чадвал жинхэнэ хувьсгал авч ирсэн бүтээгдэхүүн болох нь мэдээж. 

"Google"-ийн зүгээс "AR" шилээ хэзээ худалдаанд гаргах, өөр ямар үйлчилгээ санал болгох зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Эхний ээлжид урьдчилан бэлтгэсэн танилцуулга бүхий видео гаргаад байгаа бөгөөд түүн дээрээс хэрэглэгчид тус бүтээгдэхүүний тухай ерөнхий мэдээлэл авч болох аж.

Шинэ нүдний шилний тусламжтайгаар хэрэглэгчид авсан мэдээллээ "Facebook", "Instagram", "Messenger", "WhatsApp", "TikTok", "Snapchat" зэрэг аппликэйшнүүдэд хуваалцах боломжтой болно. Үүний хажуугаар хөгжим, подкаст сонсох, дуудлага хийхэд зориулагдсан "Bluetooth" технологи суурилуулжээ. 

Зөөврийн цэнэглэгч хайрцагтай ирэх бөгөөд тэр нь гурван өөр загвартай гэнэ. Ухаалаг нүдний шил нь бүтцийн хувьд анхныхтайгаа төстэй бөгөөд ямар нэгэн технологийг суурилуулаагүй анхны хувилбараас ердөө таван грамм илүү жинтэй юм.

"Бид зүгээр л нүдний шил шиг харагддаг технологийг бүтээдэггүй. Бид технологитой нүдний шил үйлдвэрлэж байна" гэж төслийн удирдагч Симари хэлэв.

Гэхдээ "Google" энэ салбарт хүч үзэж байгаа ганц компани биш юм. "Meta" компани ч мөн адил "EssilorLuxottica"-тай хамтран хүмүүст видео бичлэг хийх, зураг авах, дуудлага хийх, хөгжим сонсох боломжийг олгодог "Ray-Ban Stories" нэртэй шинэ ухаалаг шилийг бүтээж байгаагаар саяхан зарласан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()