Өдрийн цагаар энэхүү гудмаар явах юм бол аль нь дэн буудал, эмсийн хүрээлэн эсвэл энгийн байшин болохыг хэлэх боломжгүй. Харин шөнийн цагаар энд түм түжгэнэж бум бужигнасан газар болж хувирна. Гэйлангаар зочилж буй хүмүүс массаж, эмс охид, тэр бүү хэл хориотой бараа таваар ч олж чаддаг аж.
Энд 100 гаруй эмсийн хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сингапурт тусгай зөвшөөрлийн дагуу ийм бизнес эрхлэх боломжтой аж. Гэхдээ зөвшөөрөл олох тийм амар ажил биш гэнэ.
Цар тахалтай холбоотойгоор дэлгүүр эмийн сан мэтийн амин чухал хэрэгтэй үйлчилгээнүүдийг нээлттэй хэвээр үлдээжээ. Үүнд харин эмсийн хүрээлэнгүүд ороогүй байна.
Эмсийн хүрээлэнгүүдийг Ажиллах хүчний яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яам гэсэн гурван Засгийн газрын байгууллага зохицуулдаг байна.
Үйлчлүүлэгчид орж ирээд дэс дугаартай бүсгүйчүүдээс харж байгаад сонголтоо хийх зарчмаар үйл ажиллагаа нь явагддаг. Эмсийн хүрээлэнгүүдэд ихэвчлэн Сингапураас гадна Хятад, Вьетнам, Тайланд, Малайз зэрэг орнуудаас ирсэн бүсгүйчүүд ажилладаг юм.
Хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн биеэ үнэлэгчдийг шар картаар хангадаг бөгөөд тэднийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулахыг шаарддаг. Мөн сарын дундаж орлого нь 4,000-6,000 Сингапур доллар (2,900-аас 4,300 ам.доллар) хооронд байх ёстой хэмээн хуулиар хязгаарлажээ.
Шар картын хугацаа дууссаны дараа биеэ үнэлэгчийг албадан гаргаж Сингапур руу буцаж ирэхийг тодорхой хугацаагаар хориглодог байна. Энэхүү хориг хэдхэн жилээс насан турш хүртэл үргэлжлэх боломжтой гэнэ.
Сонирхолтой нь тус картыг яг аль байгууллагад өгдөг, сунгах боломжтой эсэх зэрэг тодорхой мэдээлэл огт байдаггүй. Учир нь олон нийт эсэргүүцдэгтэй холбоотойгоор Сингапурын Засгийн газар уг мэдээллийг нууцалдаг байна.
Биеэ үнэлэх гэж буй хүн 21-35 насны байх ёстой бөгөөд эмсийн газар ажиллаж эхлэхийн өмнө харьяа цагдаагийн газарт ярилцлага өгөх шаардлагатай гэнэ. Ажлын виз болон гэрээг цагдаагийн байгууллага гардан олгоно. Өмнө хэлсэнчлэн БЗХӨ-ийн шинжилгээнд тогтмол хамрагдах ёстой. Хэрвээ илэрсэн тохиолдолд цагдаа нар албадан хил гаргана.
Ийнхүү бүх бичиг баримтаа бүрдүүлсэн бол гэрээ хийсэн эмсийн хүрээлэнд амьдарна. Хэрвээ гадуур явахыг хүсвэл зөвшөөрөл авах ёстой. Энэ дүрмийг зөрчвөл 500 сингапур доллароор торгодог байна.
Биеэ үнэлэгчид ажлын зургаан өдөртэй бөгөөд хүндэтгэсэн шалтгаанаар чөлөө авна гэсэн асуудал байхгүй. Мөн тэднийг Сингапурын иргэдтэй гэрлэхийг хориглодог.
Сингапурт бие даан биеэ үнэлэх хууль бус хэдий ч эмсийн хүрээлэнгээс гудамжид ажиллахыг сонгосон хүмүүс илүү олон болжээ. Нэрээ нууцалсан нэгэн бүсгүй "Шар карттай болсон ч эрх чөлөө гэж байхгүй. Харин гудамжинд би хүссэн үедээ ажиллаж хүссэн үедээ амардаг" гэж ярьжээ.
Гэйланг дэн буудал эмсийн хүрээлэнгээс гадна пабаараа алдартай юм. Эдгээр пабуудад зөөгч хийдэг эмэгтэйчүүд хөх эсвэл өгзгөө базуулах мэтийн үйлчилгээ үзүүлж нэг хүнээс 5-20 ам.доллар олдог байна.