Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.16

2022-05-16, 08:30
3,631

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Хойд Солонгост 820 мянган ковидын тохиолдол бүртгэгдсэн байна, Тонга улсад түүхэн дэх хамгийн том дэлбэрэлт болжээ, Европын 10 компани байгалийн хийн төлбөрөө төлөхөөр рублийн данс нээлгэлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.16

1 Алибаба Украины дайнаас болж үүссэн хямралын нөлөөгөөр Орос дахь ажилтнуудын 40 хувийг цомхтгожээ

Алибаба Украины дайнаас болж үүссэн хямралын нөлөөгөөр Орос дахь ажилтнуудын 40 хувийг цомхтгожээ

2 Орос улс Финлянд улсад цахилгаан нийлүүлэхээ зогсоов

Финлянд улс НАТО-д элсэхээр төлөвлөж буйг ОХУ-ын талаас эсэргүүцэн ийм арга хэмжээ авчээ. Фянланд улс ОХУ-аас нийт эрчим хүчнийхээ 10 хувийг авдаг юм. 

Орос улс Финлянд улсад цахилгаан нийлүүлэхээ зогсоов

3 Тонга улсад түүхэн дэх хамгийн том дэлбэрэлт болжээ

Тонга улсад саяхан болсон галт уулын дэлбэрэлт хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн хамгийн том дэлбэрэлт болох нь батлагджээ. Тус дэлбэрэлт бусад галт уул тэр бүү хэл атомын бөмбөгийн туршилтаас хамаагүй том байсан гэнэ. 

Тонга улсад түүхэн дэх хамгийн том дэлбэрэлт болжээ

4 Пакистан улсас цельсийн 50 хэм хүрч халав

Пакистан улсас цельсийн 50 хэм хүрч халав

5 Хойд Солонгост 820 мянган ковидын тохиолдол бүртгэгдсэн байна

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун халдварын тархалт огцом нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрөв. Тус улсын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн ням гарагт л гэхэд 296 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан байна. Ийнхүү нийт халдвар авсан хүн 820 мянгад, нас барсан 42-т хүрчээ.

Хойд Солонгост 820 мянган ковидын тохиолдол бүртгэгдсэн байна

6 Португал улс Оросоос байгалийн хий авахаа больж чадна гэв

Тус алсын Гадаад хэргийн сайд ирэх долоо хоног гэхэд Оросын эрчим хүчний импортод хориг тавина гэдгээ мэдэгдлээ. 

Португал улс Оросоос байгалийн хий авахаа больж чадна гэв

7 Герман энэ оны эцэс гэхэд Оросоос газрын тос импортлохоо зогсоохоор төлөвлөж байна

Хоёрдугаар сарын эцсээр ОХУ Украинд халдаж, БНХАУ-д коронавирусний халдварын тархалт эрчимжсэнээс хойш газрын тосны үнэ өндөр хэлбэлзэлтэй байгаа юм. Украины дайны улмаас хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ өсөөд байна.

Тухайлбал АНУ-д шатахууны үнэ анх удаа галлон нь дөрвөн ам.доллар давж өссөн. Энэ нь сүүлийн 40 жилийн дээд цэгт хүрээд байгаа төдийгүй инфляцад дарамт болохоор байна.

Түүнчлэн газрын тосны үнэ дөрвөн өдөр дараалан өссөн бөгөөд WTI төрлийн газрын тосны баррелийн үнэ 111 ам.доллар даваад байна.

Герман энэ оны эцэс гэхэд Оросоос газрын тос импортлохоо зогсоохоор төлөвлөж байна

8 Хятад улс ипотекийн зээлийн хүүг бууруулж, Шанхайд тогтоосон хөл хорионы хязгаарлалтыг сулрууллаа

БНХАУ анх удаа орон сууц худалдан авагчдын моргейжийн зээлийн хүүг бууруулж, Шанхай хот дахь дэлгүүрүүдийг үе шаттайгаар нээхээр болсноо мэдээллээ.

БНХАУ-ын Төв банк моргейжийн зээлийн хүүгийн доод хязгаарыг 4.6 хувиас бууруулан, 4.4 хувь болгосон аж. Энэ нь уналтад ороод буй орон сууцны зах зээлийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг юм. Албаныхан цар тахлыг хяналтдаа авахаар хөл хорио тогтоосны улмаас БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн сард томоохон цохилтод оржээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “БНХАУ бодит эдийн засгаа өргөжүүлж, ажилгүйдлээс зайлсхийх хэрэгтэй” гэж мэдэгдээд байгаа юм.

Хятад улс ипотекийн зээлийн хүүг бууруулж, Шанхайд тогтоосон хөл хорионы хязгаарлалтыг сулрууллаа

9 Европын 10 компани байгалийн хийн төлбөрөө төлөхөөр рублийн данс нээлгэлээ

Байгалийн хий худалдан авагч Европын 10 компани “Gazprombank”-нд шинээр данс нээлгэсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шаардлагын дагуу байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхөөр бэлтгэж буй компанийн тоо 20 хүрээд байна.

Үүнээс гадна 14 харилцагч данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримт илгээх хүсэлт гаргажээ.

Владимир Путины шаардлагын дагуу байгалийн хий худалдан авагч компаниуд “Gazprombank”-нд хоёр данс нээх шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал нэг нь гадаад валютын, нөгөө нь рублийн данс байх юм.

Европын 10 компани байгалийн хийн төлбөрөө төлөхөөр рублийн данс нээлгэлээ

10 "Goldman Sachs” АНУ-ын 2022, 2023 оны өсөлтийн төсөөллөө буурууллаа

“Goldman Sachs” АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 2022 оны өсөлтийн төсөөллөө 2.4 хувь, 2023 оны өсөлтийн төсөөллөө 1.6 хувь болгон буурууллаа. Үүнээс өмнө энэ онд 2.6 хувь, ирэх онд 2.2 хувийн өсөлттэй байна гэж тооцоолж байв.

Эдийн засгийн өсөлт удааширснаар нээлттэй ажлын байрны тоо буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэхээр байгааг эдийн засагчид онцолж байна. Түүнчлэн “Goldman Sachs”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Ллойд Бланкфейн “АНУ-ын эдийн засаг агших эрсдэл өндөр байгаа учраас хэрэглэгчид, компаниудыг үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй”-г анхаарууллаа.

“Goldman Sachs”-ийн эдийн засагчид тайландаа цалин хөлсний өсөлт болон инфляцын эрчимжлийг сааруулахын тулд эдийн засгийн өсөлт удаашрах шаардлагатайг тодотгосон байна.

"Goldman Sachs” АНУ-ын 2022, 2023 оны өсөлтийн төсөөллөө буурууллаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()