13-ны ”ХАР” баасан гарагийн цаад учир

Өнөөдөр бол 13-ны хар баасан гараг. Энэхүү өдрийг Христийн шашин шүтлэгтэй орнууд тун таагүй хүлээж авдаг болоод олон зуун жил өнгөрчээ. Муу ёрын гэгдэх хар баасан гарагт хамгийн азгүй, муу зүйлс тохиолддог гэлцдэг. Хэрэв ямар нэг юм зайлшгүй хийх болбол мод руу гурав тогшиж, зүүн мөрөн дээгүүрээ нулимна. Гэхдээ ийм сүсэг хаанаас бий болсон нь тодорхойгүй хэвээр байгаа аж. 

13-ны ”ХАР” баасан гарагийн цаад учир

1 Үүсэл

Барууны соёл иргэншилд 12-ын тоог сайн сайхны бэлгэдэл болгодог (Зул сарын 12 өдөр, 12 сар, 12 орд, Геркулесийн 12 домог, Олимпын 12 бурхан, Израилийн 12 овог гэх мэт) бол түүний яг дараагийн тоо 13 нь муу ёрын бэлгэдэл болжээ. 

Жишээлбэл хамгийн эртний бичигдсэн хууль гэгддэг Хаммурабийн бичээс дээрх 13-р зүйл ангийг албаар хассан байдаг. Үүнийг олон талаас тайлбарласан байдаг ч мухар сүсэгтнүүдийн хувьд 13-ын тоон дээр нь гол анхаарлаа хандуулдаг байна. 

Тэгвэл зарим түүхчид энэхүү мухар сүсгийг харьцангуй саяхан буюу 19-р зууны сүүлчээр бий болсон гэж таамагладаг. Хамгийн анхны “хар Баасан гараг”-ийн тухай Италийн хөгжмийн зохиолч Жиоакино Россинигийн намтарт дурдагдсан байдаг аж. Тэрбээр 13-ны Баасан гарагт нас барсан бөгөөд энэ өдөр нь муу ёрын өдөр байсан тухай бичиж үлдээжээ.

Өөр нэг тайлбар нь Есүс Христийн домогтой холбоотой. Түүнийг Баасан гарагт цовдолсон байдаг ба цовдлогдохынх нь урд орой 13 зочин түүнтэй хамт оройн зоог барьсан гэх түүх бий. Энэ тухай өгүүлсэн “Сүүлчийн оройн зоог” гэдэг уран зураг байдаг.

Өөр нэг тайлбарт 1307 онд Францын хаан 13-ны Баасан гарагийн орой сүмийн захиргаанд байдаг хэдэн зуун хүлэг баатрыг баривчлан амьдаар нь шатаах тушаал өгснөөс үүдэлтэй гэх нь бий. 

Үүсэл

Испани хэлтэй улсуудад 13-ны баасан гарагийн оронд 13-ны мягмар гарагийг азгүй өдөр гэдэг.

Грекчүүд мөн мягмар гараг (ялангуяа 13-ны)-ийг азгүй өдөр гэж үздэг. Мягмар гараг нь дайны бурхан Аресыг илэрхийлдэг. 4-р загалмайтны аян дайн 1204 оны 4-р сарын 13-ны мягмар гарагт Византын эзэнт гүрний нийслэл Константинополь хотыг сөнөөсөн, Оттоманчуудад мөн 1453 оны 5-р сарын 29-ний мягмар гарагт Константинополь хотыг сөнөөсөн нь энэхүү мягмар гарагийн мухар сүсэг бий болгоход нөлөөлжээ. Мөн Грек хэлэнд гурав дахь (7 хоногийн) гэсэн утгатай Трити (Τρίτη) гэдэг нэртэй өдөр байдаг. Энэ нь энэхүү мухар сүсэгт нөлөөлж "азгүйдэл гурваар ирдэг" гэдэг хэлц гарчээ. Ням гарагаас долоо хоногоо тоолбол 3 дахь өдөр нь Мягмар гараг юм.

2 Орчин үед

Орчин үед уг өдрийг алдаршуулсан зүйл нь 1907 онд хэвлэгдсэн Томас Уильям Лоусоны "13-ны хар Баасан гараг" роман юм.

Уг номoнд Нью-Йорк хотын хөрөнгийн биржийн брокер Уолл Стритэд эмх замбараагүй байдал үүсгэж зах зээлийг сүйтгэж буй тухай өгүүлдэг. Мэдээж үйл явдал 13-ны баасан гарагт болдог юм. Ном багагүй амжилт олсон учраас тэр үеийн хүмүүсийн ой тойнд хар баасан гараг гэх нэр тод үлджээ. Мөн 1929 оны их хямрал болсон өдрийг Хар Мягмар гараг хэмээсэн нь уг нэршлийг бүр ч алдартай болгов. 

Эцэст нь 1980 онд нээлтээ хийсэн "13-ны Баасан гараг" хэмээх аймшгийн кино хоккейн баг зүүсэн алуурчныг дэлхий нийтэд таниулсан юм. Энэ мөчөөс эхлээд уг мухар сүсэг шинэ үеийн залуусын дунд дэлгэрч өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна. 

Орчин үед

3 Үнэхээр муу зүйл болдог уу?

Хойд Каролина мужийн Ашвилль хотын иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзвэл 17-50 настай иргэдийн 70 орчим хувь нь энэхүү өдрөөс айдаг хэмээжээ. Зарим хүмүүс айдсаасаа болж ажилдаа явах, нисэх, орноосоо босох гэх мэт өдөр тутмын энгийн үйлийг огт хийдэггүй байна. Тэдгээр хүмүүс үүнээс болоод баасан гарагт 800-900 ам.доллар алддаг аж.

Сонирхолтой нь 2018 оны 6-р сарын 12-нд Үндэсний даатгалын төвийн мэдээлснээр "Бусад баасан гарагуудаас 13-ны баасан гарагт хамгийн бага осол гардаг. Учир нь хүмүүс гадуур явахдаа маш болгоомжтой байдаг эсвэл бүр гэрээсээ гардаггүй" гэжээ. Томоохон даатгалын компаниудын тайлангаас үзвэл баасан гарагт дунджаар 7800 осол хүлээж авсан бол 13-ны баасан гарагийнх дунджаар 6500 байдаг гэнэ. 

Үнэхээр муу зүйл болдог уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()