Цагдаа нар байцаалтын үеэр ямар арга ашигладаг вэ?

Та бид барууны кинонууд дээрээс цагдаа нар сэжигтнийг байцаахдаа ямар арга ашигладаг болохыг нэг бус удаа харсан. Сонирхолтой нь тэрхүү киног бүтээж буй хүмүүс жинхэнэ мөрдөгч, цагдаа нарын туслалцаатайгаар байцаалтын арга техник ашиглаж сурсан байдаг аж. Тэгвэл тэрхүү аргууд нь яг юу юм бол?

Цагдаа нар байцаалтын үеэр ямар арга ашигладаг вэ?

1 Нийтлэг арга

Барууны орнуудад хамгийн түгээмэл ашигладаг байцаалтын тактик бол Райдын арга юм. 1940-өөд онд Жон Райд хэмээх сэтгэл зүйч мэргэжилтэй эр Чикаго хотын цагдаагийн албанд элссэн бөгөөд тэрээр хууль зүйн хүрээнд хэрэгтнийг байцааж болох арга техникийг боловсруулсан нь хамгийн үр дүнтэйд тооцогддог байна. 

Чухамдаа түүний боловсруулсан техникийг бид кинон дээр байнга шахуу хардаг билээ. Райдын аргын дагуу нэг цагдаа нөхөрсөг, эелдэг "сайн цагдаа"-ийн дүрд, нөгөө нь дайсагнасан "муу цагдаа"-гийн дүрд тоглодог аж. Чухамдаа ийм аргын тусламжтай хэрэгтнийг эсрэг тэсрэг байдалд оруулж тэсэлгүй үнэнээ хүлээхээс өөр аргагүй болгодог гэнэ. Бодит байдал дээр Райдийн техник маш үр дүнтэй байдаг тул хагас зуун гаруй жилийн турш ашиглагдаж байгаа юм. 

Нийтлэг арга

2 Райдын арга

Энэхүү арга нь дараах гурван хэсгээс бүрдэнэ.

  • Тусгаарлалт. Алба хаагчид сэжигтнийг хүмүүсээс тусгаарлаж, ганцаардмал байдалд оруулна. Ихэнхдээ тэднийг цонхгүй жижиг тухгүй өрөөнд байрлуулдаг. 
  • Анхааруулах. Байцаалтын өрөөнд эхлээд "муу цагдаа" орж ирээд сэжигтэн гэм буруутай нь тогтоогдсон, бид бүгдийг мэднэ хэмээн анхааруулна. Дараа нь өнөөх цагдаа чи ийм хэргийг ингэж хийсэн чинь нотлох баримтаар батлагдсан хэмээн хэлнэ. Гэхдээ нотлох баримт заавал жинхэнэ байх албагүй, зүгээр л сэжигтнийг аргагүй байдалд оруулах зориулалттай юм. Үүнээс болж сандарсан сэжигтэн цагдаад өөрийнхөө тухай бүх зүйлийг хэлж өгнө. Хэрвээ сэжигтэн буруугүй гэж зүтгэсээр байвал "муу цагдаа" чиний юу хийснийг бид бүгд мэднэ гэх мэтээр буруутгасан хэвээр байна. 
  • Сэжигтний талд орох. Хэрвээ сэжигтэн гэм буруугүй гэж мэлзсээр байвал "сайн цагдаа" орж ирнэ. Хоёр дахь цагдаа сэжигтэн яагаад ийм зүйл хийснийг хүн бүр ойлгох болно, тийм учраас авах ял нь бага, тэр бүү хэл чи хууль зөрчөөгүй байж болно гэх мэт зүйлс ярина. Муу цагдаагаас болж сандарсан сэжигтэн өөрийнх нь талд хүн байгаа юм байна гэж бодоод тайвширч түүнд үнэнээ хэлж болох юм гэж боддог аж. 

Райдын арга

3 Хэр үр дүнтэй вэ?

Өмнө нь хэлсэнчлэн Райдын арга нь хэрэг хүлээлгэх тал дээр маш үр дүнтэй байдаг. Харамсалтай нь хэт дарамтад орсон сэжигтнүүд хийгээгүй хэргээ хүлээх тохиолдол цөөнгүй гарсан байдаг. АНУ-д сүүлийн 30 жилийн хугацаанд ял шийтгэгдсэн хүмүүсийн 12 гаруй хувь нь хийгээгүй хэргээ хүлээсэн болох нь илэрсэн тухай тус улсын Цагаатгалын хэлтсээс 2021 онд мэдээлсэн байдаг.  

Сэтгэл судлаачид энэ асуудлын цаад шалтгааныг олон арван жилийн турш судалж байгаа бөгөөд зарим нь цагдаа нарын ашигладаг нийтлэг байцаалтын тактик буюу Райдын арга гол хүчин зүйл гэж үздэг болжээ. Чухамдаа энэ аргыг хэрэглэсэн хүмүүсийн 85-90 хувь нь хэргээ хүлээдэг учраас өргөнөөр хэрэглэх болсонд гайхах зүйл байхгүй. Харамсалтай нь тэдгээрийн дунд цөөнгүй гэм буруугүй хүмүүс байгаа нь багагүй асуудал үүсгэж байна. 

Хэр үр дүнтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()