Геннисийн номонд хэрхэн бүртгүүлдэг вэ?

Хүн төрөлхтөн элдэв сонин зүйл туршиж, түүгээрээ зугаа наргиан хийж өнөөг хүрсэн түүхтэй. Үүний нэг нь дээд амжилтын Геннисийн ном. Анх 1955 оны наймдугаар сарын 27-ны өдөр Лондон хотноо хэдхэн мянган хувиар хэвлэгдэж байсан энэ ном өнөөдөр дэлхий нийтийн хүртээл болж уг номыг олж авах, энэ номд бүртгүүлэх сонирхол улам өссөөр байна. Тус номын бүртгэл өдгөө цахим хэлбэрт шилжсэн учраас хаанаас ч хамаагүй өөрсдийн амжилтаа баталгаажуулах боломжтой болжээ. 

Геннисийн номонд хэрхэн бүртгүүлдэг вэ?

Юун түрүү www.guinnessworldrecords.com сайтад хандана.

Тус сайтын нүүр хуудсан дээр create new account буюу шинэ хаяг нээх гэсэн сонголт бий. Түүн дээр дарж мэргэжил, нэр, төрсөн огноо, муж, улс, и-мэйл хаягаа оруулснаар бүртгэл үүснэ.

 

Дараа нь бүртгүүлсэн и-мэйлд тань  "noreply@guinnessworldrecords.com" хаягаас идэвхжүүлэх холбоос ирэх бөгөөд түүнд дээр дарснаар бүртгэл баталгаажих болно. Хэрэв та шууд и-мэйл хүлээн авахгүй бол спам хавтсаа шалгана уу. 

Ийнхүү нэвтэрсний дараа танаас яг ямар төрлөөр бүртгүүлэх хүсэлтэй байгааг тань лавлана. Тохирох төрлөө сонгосны дараа илүү нарийн асуултууд гарч ирнэ. Тэдгээрт үнэн зөв хариулснаар "Таны хүссэн төрөлд өмнө нь хүн бүртгүүлээгүй байна" эсвэл "Таны хүссэн төрөлд өмнө нь тэр гэдэг хүн ийм амжилт гаргажээ. Та түүнийг давахын тулд ингэх ёстой" гэсэн хариулт гарч ирэх юм.

Эцэст нь өөрийн хүсэлтээ албан ёсоор баталгаажуулснаар дараагийн сонголтууд гарч ирнэ. 

Үүний дараа та дээд амжилтыг эвдсэн огноо болон байршлаа (хот, муж, улс) оруулна. Хэрхэн, хаана шинэ амжилт тогтоосон тухай дэлгэрэнгүй тайлбарыг нэмж бичихээ битгий мартаарай. 

Таны бүртгэлээс хамааран тодорхой тоо баримт нэхнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та хамгийн том хүүхэлдэйн цуглуулгын өмнөх рекордыг эвдсэн бол яг одоо хэдэн хүүхэлдэй эзэмшиж байгаагаа оруулах шаардлагатай болно.

Үүний дараа та бүртгэлээ ямар байдлаар баталгаажуулах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. 

Үүнд 2 сонголт бий.

  • Эхнийх нь standard application буюу энгийн бүртгэл. Таб байршлаас хамааран 5 фунт стерлинг эсвэл 5 ам.доллар төлөх бөгөөд ингэснээр 12 долоо хоногийн дотор амжилтыг тань бүртгэх хүн холбогдох болно. 
  • Хоёр дахь нь priority application буюу түргэвчилсэн бүртгэлиийг сонговол ажлын 5 хоногийн дотор бүртгэх хүн тантай холбогдоно. Үнэ нь 500 фунт стерлинг эсвэл 800 ам.доллар байна. 

Гэхдээ ингээд болно гэсэн үг биш. Та дээрх 2 сонголтын алийг нь сонгосноос хамаар ч заасан хугацааны дотор "Нотлох баримтад тавигдах шаардлагын удирдамж"-ыг хүлээн авах болно.

Та тус удирдамжийн дагуу өөрийн амжилтыг нотлох зүйлсийг бэлтгэх хэрэгтэй. Мэдээж хэрэг яг юу бүртгүүлж байгаагаас шалтгаалан хэмжүүр болон баримтын формат нь өөр байна. 

Гэхдээ бүхий л амжилт дараах зүйлсийг бэлдэхийг шаарддаг юм. 

  • Захидал. Яг ямар амжилт яаж эвдсэн болохоо тайлбарлах захидал. Үүнийг яаж бичих ёстойг удирдамжид заасан байгаа.
  • Гэрчийн мэдүүлэг. Таны амжилтыг өөртэй тань ямар ч хамаагүй хөндлөнгийн 2 хүн харж баталгаажуулах хэрэгтэй. Тэд мөн өөрсдийн харсан зүйлээ бичиж баталгаажуулах ёстой.
  • Гэрээ. Тусгай гэрээн дээр та гарын үсэг зурж баталгаажуулснаар Геннисийн хороо тогтоосон амжилтыг тань дэлхий нийтэд зарлах эрхтэй болно. 

Ийнхүү материалуудыг бүрдүүлж явуулсны дараа дахин 12 хоног долоо хоног хүлээх шаардлагатай болно.

Дээд амжилтыг батлахын тулд Дээд амжилтын номын комисс шалгаж нягтална. Үнэхээр энэ амжилт давхардаагүй байвал “Дээд амжилтын ном” танд захидал илгээж, дээд амжилт тогтоосныг баталсан гэрчилгээ олгодог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()