Дуучин Weeknd хөрөөн пянз гаргажээ

Канадын дуучин The Weeknd Нью-Йоркт төвтэй MSCHF уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтран хөрөөн пянз бүтээжээ. Энэхүү бүтээл нь "Out of Time" дууны сурталчилгаанд зориулагдсан байна. Жинхэнэ хөрөөний ир ашиглан бүтээгдсэн энэхүү улаан пянзыг ердөө 25 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд 2022 оны 4-р сарын эхээр зохион байгуулагдсан хаалттай дуудлага худалдааны үеэр борлуулжээ. 

Дуучин Weeknd хөрөөн пянз гаргажээ

Мэдээж төмрөөр хийгдсэн учраас энгийн пянзыг бодвол хамаагүй хүнд жинтэй төдийгүй ирийг нь яг жинхэнэ хөрөө шиг хурцалсан аж. Азаар пянз тоглуулагчаа гэмтээхийг хүсээгүй хүмүүст зориулж ирэнд нь хийдэг тусгай жийргэвч дагалдах гэнэ. 

Хүнд жинтэй учраас зарим жижиг тоглуулагч үүнийг эргүүлж чадахгүй байх магадлалтай учраас хүрдний хурдыг 33 RPM дээр тааруулахыг үйлдвэрлэгч зөвлөжээ. Үүний зэрэгцээ "Энэхүү пянз нь жинхэнэ хөрөөг бодвол арай хэврэг төмрөөр хийгдсэн учраас хөрөөний ир болгон ашиглаж болохгүй" гэсэн анхааруулгыг худалдан авагч нарт өгсөн аж. 

Нийт үйлдвэрлэсэн 25 ширхэг пянз бүрийг хамгийн багадаа 1000 долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж дуудлага худалдаагаар оруулсан байна.  2022 оны 4-р сарын 7-нд эхэлсэн хаалттай дуудлага худалдаа ердөө 24 цаг үргэлжлэв. Үнийн саналыг хүлээж авч дууссаны дараа хамгийн өндөр дүн хэлсэн 25 оролцогчдод пянзыг нь гардуулсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()